Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр хийж байгаа бүтээн байгуулалт бол Нэгдсэн эмнэлэг барилга юм. Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 2021 оны 8 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, ирэх оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 чиглэлээр эрүүл мэндийн …
Мэдээ мэдээлэл
November, 2023
-
1 November
Ж.Ганбаатар: 36 мянган тонн AN 92 бензин импортоор оруулж ирсэн
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ удаагийн шатахуунд үүсч буй асуудал зөвхөн нөөцөөс болоогүй. Нөөцийг олон сараар хадгалах боломжгүй. Бүтээгдэхүүний чанар онцлог байдалтай холбоотой 45 хоног, 2 сараас илүү хадгалах боломжгүй. Ийм байхын тулд Монгол Улс үйлдвэртэй байх ёстой. ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортыг хориглох тогтоол гарсны дараа Монголд улсад бараг 20 хоног ачилт …
-
1 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол …
-
1 November
ЗГ:Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, – Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, – “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, – Өвлийн аялал жуулчлалын талаар, – Ирээдүйн өв сантай …
-
1 November
Монголын уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн наадмаас ГРАН-ПРИ шагналыг хүртлээ
ОХУ-ын Саратов хотод 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд “Circus princess” эмэгтэй циркчдийн Олон Улсын фестиваль 9 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тус фестивальд Монгол, Франц, Герман, Перу, Хятад, Казахстан, Киргиз, Вьетнам, Мексик, ОХУ, Этиоп, Бразил, Беларусь зэрэг 13 орны 150 циркийн жүжигчид оролцож, 20 гаруй шилдэг үзүүлбэр шалгарснаас “Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо”-ны гишүүн байгууллага “Икс Роузис” ХХК-ны уран нугаралтын …
-
1 November
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, …
October, 2023
-
31 October
Хэнтий аймагт “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган болно
Сүүлийн үед аймаг болгон л хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж байна. Тэгвэл энэ удаад Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганыг 2023 оны 11 сарын 03-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт …
-
31 October
Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сард хоёр удаа зохион байгуулж, шинжээчийн тоог нэмэх санал гаргалаа
УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.10.31/ хуралдлаа. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон. Тэрбээр, Хянан шалгах хороо цаг хугацааны нөхцөл байдлыг тооцон үзээд Түр хорооны сонсголыг хоёр удаа зохион …
-
31 October
Тапан Мишра:Хүний эрхийн боловсрол бол боловсролын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг юм
“Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” батлагдсаны 75 жил, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчмууд батлагдсаны 30 жил, “Хүний эрх хамгаалагчдын тухай тунхаглал” батлагдсаны 25, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг Хүний эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний …
-
31 October
Түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөж буй ажлыг болохгүй, бүтэхгүй гэх өнцгөөс хараад байвал жил ирэх тусам нөхцөл байдал хүндэрнэ
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Уг хуулийн төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах захиргааны шинжтэй эрх хэмжээг НИТХ, гэр …
-
31 October
Х.Нямбаатар:БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай метро барих чиглэлээр хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Метро барих асуудлаар арваннэгдүгээр сарын …
-
31 October
Автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Тодруулбал, 2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн …
-
31 October
Х.Нямбаатар:Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийднэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Хэрэв төлбөртэй бүс …
-
31 October
АМГТГ: 511 вагон шатахууныг шуурхай татаж, түгээхээр ажиллаж байна
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны импортын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Ашигт малтмал, газрын тосны газар”Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна. ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр …
-
31 October
АТГ:Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 115 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …