Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н. Лхагвадорж: 2024 он сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан эрх баригч намын хоосон амлалтуудаас сануулж …
Мэдээ мэдээлэл
January, 2024
-
4 January
Ц.Төрхүү:Зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм. -Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа …
-
4 January
Г.Занданшатар: Ж.Батсуурь ажлаа хийж, сонгуулийн маргаан гарахаас сэргийлэх хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн бүртгэл, нэрсийн жагсаалттай холбоотой аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо холбогдох арга хэмжээ авч, УБЕГ-тай хамтран шуурхай ажиллахыг даалгалаа. Тус дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Батсуурь даргалж байгаа юм. Мөн дэлхий даяар нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаан …
-
4 January
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Ц.Төрхүүг томилжээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Харин түүний оронд НИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилжээ. Ц.Төрхүү нь 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан. ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1988-1998 он нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль /БҮРЭН ДУНД/ 1998-2002 он Хөдөө Аж Ахуйн Их сургууль …
-
4 January
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой …
-
4 January
Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил …
-
4 January
Японд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байна
Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг таван хотод бүртгэгджээ.Үүний зэрэгцээ 300 гаруй хүн гэмтэж бэртсэний 25 нь маш хүнд байгаа аж. Тус мужийн Важима хот, Сузу …
-
4 January
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
-
4 January
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөлд санал авч байна
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж буй. Тодруулбал, Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/657ac69beaca082574cb536a/, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд …
-
4 January
Нийтийн тээврээр зорчих оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоожээ
Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр /2024.01.03/ манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс /2024.01.04/ эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.
-
3 January
Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо. Үүнд; Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар …
-
3 January
Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 2024 оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг …
-
3 January
Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар …
-
3 January
Жолооч автомашины торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, торгуулсан бол 15 хоногийн хугацаанд нь торгуулиа төлөх зохицуулалтыг хуульд тусгажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээг 50 …
-
3 January
С.Пагам-Орлом: Арьс, гоо заслын салбар эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг салбар байх боломжтой
Сайхан байх гэдэг хүний төрөлхийн хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бодит болгоход тусалдаг арьс, гоо заслын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн талаар бид Монголын анхны арьс гоо заслын эмнэлгүүдийн нэг болох BeauMonde эмнэлгийн захирал Пагам-Орломтой ярилцлаа. Манай улсын арьс гоо заслын анхны мэргэжлийн эмнэлгүүдийн нэг BeauMonde эмнэлэг байгуулагдаад 15 жил болжээ. Өнөөг хүртэл ажилласан туршлагаасаа харахад энэ салбарын хөгжил өнөөдөр …