Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 6 November

    Урт цагааны барилгын төлөвлөлтөд 2777 хүн санал өгснөөс 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжжээ

    Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Одоогийн байдлаар 2777 хүн саналаа өгснөөс 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ. Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч …

  • 6 November

    Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

     Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 3-нд самарт яваад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 6-ны өдрийн 15:10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө. Ингэснээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 38 иргэнийг эсэн мэнд оллоо. Мөн цасан шуурганд автомашинтайгаа суусан, …

  • 6 November

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.445, мөрдөн байцаалтын 3694 хэрэгт хяналт тавьж, нийт 219 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, …

  • 6 November

    “Invest Khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган амжилттай болж өндөрлөлөө

    Хэнтий аймгийн Засаг Даргын тамгын газраас зохион байгуулсан “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган хөрөнгө оруулалт татсан, бодитой асуудал шийдсэн, ажлын байр нэмэгдүүлсэн, хөгжил дэвшлийн шийдэл дагуулсан, үр дүнтэй, өгөөжтэй болж өндөрлөлөө. Аймгийн Засаг дарга М.Чогсомжав чуулганд оролцож, аймгаа хөгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар танилцууллаа. Хэнтий аймгийн хувьд аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарууд болох аялал жуулчлал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, бүс …

  • 6 November

    Д.Тогтохсүрэн: Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс  тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр “Засгийн газар 2024 оны төсвийг өргөн барихдаа Нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын  тэтгэврийн хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Бүлгийн өнөөдрийн хуралдаан дээр …

  • 6 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа

    Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан мэндчилж, …

  • 6 November

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 822 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 844 …

  • 6 November

    Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна

    Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна. Тодруулбал, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн үзэж, холбогдох хууль тогтоомж болоод хүний эрхийн хэрэгжилттэй танилцаж байна. Энэ хүрээнд мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагч, хоригдогч иргэдтэй …

  • 6 November

    БЛК МАКС эмнэлгийн эмч нар үзлэг, оношилгоо хийнэ

    Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч олон төрлийн мэс ажилбарыг амжилттай хийж байгаа БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж энэ сарын 7, 8-ны өдрүүдэд үзлэг, нарийн мэргэжлийн оношилгоо хийх гэж байна. БЛК МАКС эмнэлэг: Элэгний өвчин судлал элэг шилжүүлэн суулгах Яс чөмөг шилжүүлэн суулгах Зүрх судас, Зүрх шилжүүлэн суулгах Бөөр шээсний замын судлал,бөөр шилжүүлэн суулгах …

  • 6 November

    ОБЕГ:Сураггүй алга болсон, төөрсөн 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-нд Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд,  Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд …

  • 6 November

    Б.Хишигжаргал:Эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд машинаа тавьдаггүй ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн. Тэгвэл өчигдөр  Хотын дарга тухайн байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа. Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг …

  • 6 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 5 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус улсын нийслэл Вьентьян хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа …

  • 5 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй …

  • 3 November

    Т.Бадамжунайд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

    Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус …