Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 31 August

    ДАШТ:Монгол Улс медалийн тоогоороо хоёр дугаар байрт бичигдэж байна

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс медалийн тоо, чанар үзүүлэлтээрээ хоёр дугаар бичигдэж байна. Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн  жудо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болсон юм.  Жудо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М. Уранцэцэг Японы бөх …

  • 31 August

    ДАШТ: О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өнөөдөр барилдана

    Жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ААШТ-ий мөнгөн медальт, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнчимэг, ААШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой аварга Б. Ганхайч нар хүч үзнэ. Тэмцээний 63 кг-ын жинд 47 тамирчин барилдах бөгөөд ОУХМ Б.Мөнгөнчимэг Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт Францын Клариссе Агбегньенугын толгойлж буй …

  • 31 August

    Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

    Дорноговь аймагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал “Айраг сумаас хойш зургаан км-т, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозам дээр “Hоwо” автомашины хойноос “Toyota Crown” автомашин мөргөжээ. Уг ослын улмаас Сайншанд сумын харъяат 41 настай эрэгтэй Б, 46 настай эмэгтэй С, зургаан настай эрэгтэй Б нар нас барсан байна. Осол хэргийг тус аймгийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хичээлийн шинэ …

  • 31 August

    Маргаашаас эхэлж хүссэн газраараа зүүн гар тийш эргэж болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  өнөөдөр  Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж  байгаагаа  автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Хотын дарга С.Батболд”Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ. Мэдээж, дэлхийн хотуудын туршлага …

  • 31 August

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт маргааш буюу баасан гарагт эхлэх гэж байна. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр биш учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл, улсын дугаар нь 0, 5-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй, журмаа биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • 31 August

    С.Лхагвадулам: ЕБС-д бага ангийн багш дутмаг байна

     Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  Эрүүл мэнд боловсрол соёл хяналтын  хэлтсийн улсын ахлах байцаагч С.Лхагвадуламтай ярилцлаа.   Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлтгээл ажилд  шалгалт хийсэн. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн вэ. Засварын ажил хийж байгаа сургуулиудаас энэ хичээлийн жилд нээлтээ хийж амжихгүй сургуулиуд байгаа юу? -Мэргэжлийн хяналтын байгууллага нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангасан талаарх шалгалт хийсэн. Шалгалтаар  235 зөрчил илрүүлж 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан аргазүйн …

  • 31 August

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Ерөнхий сайд В.Орбан бараалхлаа

    Унгар Улсын Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхаж үдийн зоог барив. Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй …

  • 31 August

    НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлалаа

    Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцахыг санаархсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэж үзэн МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсэг зураад байгаа. Мөн тэдэн дээр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохгүйн тулд НИТХ-ыг хуралдуулахаас цааргалж, хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байна. Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар …

  • 31 August

    ДАШТ 2017: Г.Одбаяр хүрэл медаль хүртэв

    Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ.Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм. Улмаар торгуулийн барилдаанд …

  • 31 August

    Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй асруудыг албадан буулгаж эхэллээ

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Хархорин зах, 3,4-р хорооллын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй задгай худалдаа явуулж буй асруудыг буулгаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.Нийтийн эзэмшлийн гудамж,зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийхийг хориглосон захирамж гарч тус захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээрх арга хэмжээг авч ажиллаж буй нь энэ юм. Олон хүн төвлөрсөн зам дагуу худалдаа хийж байгааг иргэд, аж ахуй нэгж, …

  • 31 August

    Гавьяат тамирчин Д. Сумъяа Дэлхийн аварга боллоо

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж  ДАШТ-ий  хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аварга боллоо.  Тэрбээр аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт …

  • 30 August

    ДАШТ: Г.Одбаяр өрсөлдөгчөө яллаа

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн ОУХМ Г.Одбаяр хоёрдугаар тойрогт Саудын Арабын жүдоч Мухаммед Алхарбиг яллаа. Манай бөх 2 базари үнэлгээгээр илүүрхэж явж байгаад, өрсөлдөгчөө даралтаар цэвэр яллаа.

  • 30 August

    Усанд осолдсон цэргүүдийн цогцсыг олжээ

    Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолдсон талаар мэдээлсэн билээ. Тэдний цогцсыг онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчид эрэн хайж байсан юм. Өнөөдөр усанд осолдож, амиа алдсан цэргүүдийн цогцсыг олжээ. Ямар шалтгааны улмаас усанд осолдсон эсэхийг цагдаа нар тодруулахаар ажиллаж байна.Тэд өнгөрсөн хавар Увс аймгаас тус ангид татагдан иржээ. Ослын хэргийг …

  • 30 August

    Хууль бус ан, агнууртай тэмцэхээр боллоо

    Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой байдаг аж. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх …

  • 30 August

    Бодибилдинг фитнессийн Азийн АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо

    51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн 2017 оны 8-р сарын 20-26 ны өдрүүдэд БНСУ-н нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд азийн 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдснөөс  Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, 3 олон улсын зэрэглэлтэй …