Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 4 October

    “Харилцаа холбооны хөгжил-2017” бүсийн зөвлөгөөн болж байна

    Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2006 оноос эхлэн жил бүр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын төвийн бүсийн Булган, Дархан-уул, …

  • 4 October

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулахад бэлэн боллоо. Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг 10 дугаар сарын 3-9-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ нь 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг маш том хүчтэй холбоо юм. Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо /World Bodybuilding Physique …

  • 4 October

    Эмч нар цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

    Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд өнөөдөр Эрх чөлөөний талбайд тайван жагсаал хийлээ. Тухайлбал эмч, эмнэлгийн салбарынхан Засгийн газраас цалингаа нэмэхийг шаардаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байсан. Уг Жагсаалд 21 аймгаас эмч нарын төлөөлөл ирж оролцсон бөгөөд Сүхбаатаарын талбай хүртэл тайван жагсаал хийлээ. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин …

  • 4 October

    Энэ сарын 5-8-ны өдрүүдэд цасаар шуурах төлөвтэй байна

    Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5  градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчин, тариаланчид болон нийт иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, гарцаагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох иргэд өөрийн …

  • 4 October

    Налайх дүүрэгт багш нарын баярын хурал болов

    Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн ёслолыг нээж Налайх  дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ: “Багшийн хөгжлийг дэмжих анхны гэж хэлж болохоор бодлогын баримт бичгийг дүүргийн хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын боловсрол-2020 хөтөлбөр юм. Нийт багш …

  • 4 October

    Д.Ганбат:Европ Азийг холбосон дөт замыг ашиглан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: Хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ. Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио …

  • 4 October

    ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд амилна

    ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм. “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтод УДБЭТеатрын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Энхнаран, Л.Болдцэрэн нарын …

  • 4 October

    УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр  хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ. Энэ үеэрээ тэрбээр  “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга …

  • 4 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв. …

  • 4 October

    Яармагийн түр гүүрийг хааж, засварын ажил хийнэ

    Хан-Уул дүүргийн  3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул  2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх  хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр  сөрөг …

  • 4 October

    Энэ сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

    Аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хассан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүй.

  • 4 October

    30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

  • 4 October

    С.Жавхлан: У.Хүрэлсүх шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн

     УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдад нэр дэвшсэн У. Хүрэлсүхийг  ерөнхий сайдад нэр дэвших эсэхийг хэлэлцэж чуулганд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр”Шадар сайд У.Хүрэлсүх   урьд өмнө нь шадар сайд   гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж  …

  • 4 October

    У. Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар  сонгох эсэхийг  хэлэлцлээ. Ийнхүү УИХ-ын намрын чуулганд оролцсон нийт 47 гишүүдийн  100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдлоо.Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон  У.Хүрэлсүхийн намтрыг  танилцуулж байна. 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн Эхнэр хоёр хүүхдийн …

  • 4 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй

    МОНГОЛ  УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ /бүрэн эхээрээ/ Манай Улсын ард иргэд ээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын хамт олондоо гүн талархал илэрхийлье. Миний бие та бүхний …