Мэдээ мэдээлэл

March, 2018

  • 20 March

     С. Баярцогтыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ

    Ардчилсан намаас өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын хуулийн газрын дарга Д.Батхуяг “Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. Тушаалд “Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай” гэжээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Ардчилсан нам бол …

  • 20 March

    У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж …

  • 20 March

    Ши Жиньпин: Хятадын ард түмэн эв нэгдлээ улам батжуулан урагш тэмүүлнэ

    Энэ сарын 5-20-ны өдрийн хооронд үргэлжлэн өндөрлөж буй БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганыг хааж Ши Жиньпин үг хэллээ. Тус хурлаар ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг шинэчлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөний сацуу Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олгосон.  Цаашлаад үндсэн хуулийнхаа 20 гаруй заалтад нь нэмэлт …

  • 20 March

    Бэлхээс Сэлхийн замд шар усны үер буусан тул нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

    Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөлдсөн  цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон …

  • 20 March

    Х. Баттулга: Ши Жиньпин танд БНХАУ-ын даргаар сонгогдсонд халуун баяр хүргэе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе. Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай …

  • 20 March

    Английн археологичид шавьжны өвөг эцгийг олжээ

    Археологичид Дани улсын харьяа Грийнланд арлын орчмоос орчин үеийн аалз болон зарим шавьжны 15 өвөг эцгийнх нь чулуужсан тархийг олжээ. Үүний сацуу биеийнх нь зарим хэсгийг ч олсон бөгөөд эдгээр нь 500 сая жилийн өмнөх зүйлс аж. Тус судалгааны ажлыг хийсэн Английн Бристол Их Сургуулийн судлаачид амьтдын зарим нь толгойн дээрээ хоёр урт дайвар эрхтэн, 11 намираа далавч, богино, урт …

  • 20 March

    Х.Баттулга: Владимир Владимирович Путин тантай цаашид  хамтран ажиллана гэж найдаж байна

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод …

  • 20 March

    Хятад шинэ Засгийн газраа бүрэлдүүлэв

    Өнгөрсөн долоо хоногт урд хөрш шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулсан байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Көцяныг улиран сонгосон. Түүний нэгдүгээр орлогчоор Шанхай хотын ХКН-ын дарга асан, улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хань Жэнийг томилсон аж. Цаашлаад Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын бусад орлогчийг сонгожээ. Үүнд багтсан Хятадын дарга Ши Жиньпиний эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүн …

  • 20 March

    “Дүнжингарав” уралдааны эргэн тойронд өрнөсөн будлианууд

    Өнгөрсөн ням гаригт Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон. Харамсалтай нь энэ удаагийн уралдааны бүх нас будлиантай болсон байна. Будлианы “хөрөнгөөр” Таван толгой трансын захирал, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж тодорсон юм. Тэрбээр морь барианы комисст орсон бөгөөд өөрийнх нь адуу Азарганы уралдаанд зургадугаар байранд орсон байтал айрагдсан морьдоос хасаж өөрийнхөө морийг айрагдуулсан байна. …

  • 20 March

    100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлаар телевизийн хэлэлцүүлэг боллоо

    НИТХ-ын хурлаас санаачлан Eagle телевизтэй хамтран 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх сэдвээр хэлэлцүүлэг нэвтрүүлгийг 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, Химийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор С.Өнөржаргал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр, “Шударга ёс” ТББ-ын тэргүүн, иргэн Г.Баярсайхан нарын зочид оролцлоо. …

  • 20 March

    Өнөөдөр Олон улсын АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР

    Зургаан жилийн өмнө НҮБ манай дэлхийн бүхий л хүний нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхагласан байдаг. Үүнтэй уялдуулан НҮБ дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан юм. Мөн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн …

  • 20 March

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 20-21-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс 5-10 м/сек. 17 цагт 8 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна. 2018 оны 03 …

  • 19 March

    Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана

    Худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн шинэчлэлийн ажлыг түргэтгэх, Монгол Улсын хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Гадаад Харилцааны Яам (ГХЯ) болон Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын худалдаатай холбоотой хууль тогтоомжийн цахим мэдээллийн сан болох Худалдааны мэдээллийн портал байгуулахад ОУСК-ийн зүгээс ГХЯ-нд …

  • 19 March

    Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллана

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж нийслэлийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг …

  • 19 March

    Б.Түвдэнням: Манай үйлдвэр өдөртөө л 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, гутлын үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа. “Best Shoes” гутлын үйлдвэрт нь 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гэсэн …