Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 17 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь болон зүүн аймгуудын нутгаар салхи, шуургатай байна. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч …

  • 16 November

    Б.Хурц “Цааш нь ярьчих уу, Ерөнхийлөгч өө!” гэх үү…

     “Би одоо цааш нь юм ярих уу, хэрэггүй юу, гишүүн ээ?!” гэх үгийг Аюулгүй байдал, гадаад харилцааны байнгын хорооны хуралдааны үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлж, “трэнд” болгов. Дээрх үгийг хэн хэнд хаягласаныг олон нийт нэгэнт мэдэж байгаа болохоор нэмж тэмдэглэх илүүц биз. Ямартаа ч Аюулгүй байдлын байнгын хорооныхон Б.Хурцын өөдөөс “амыг нь таглачихаар” олигтой үг чулуудаж чадалгүй байсаар Монгол …

  • 16 November

    Ж.Батзандан Төрийн хамгаалалтад орохыг хүсчээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Тэрбээр албан бичигтээ: “Миний бие нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Гэтэл дээрх асуудалтай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын …

  • 16 November

    Г.Буянтогтох: Нурангид дарагдсан цогцсыг гаргах ажиллагаа үргэлжилж байна

    Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар /2017.11.16-ны 04.02 цагт/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна. Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтохоос аврах ажиллагааны талаар тодруулахад, …

  • 16 November

    В.Путин томоохон цэргийн баазыг Арктикт байгуулав

    В.Путин 10,000 гаруй цэргийн багтаамжтай баазыг Арктикт байгуулжээ. Үндэсний аюулгүй байдлаа бататгах үүднээс хийсэн уг цэргийн баазаар Арктик дахь байр сууриа чангатгасан. Энд байнга байрших цэргүүдийн хувьд уур амьсгал хүнд тусах болов ч улсынх нь зүгээс тэдэнд хангалттай анхаарал тавьж байгаа. Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр хяналт, шалгалт хийдэг байна. Оросууд эндээс газрын доорх байгалийн баялгийг олборлодгийн дээр цэргүүд цаа бугатай сургуулилт …

  • 16 November

    Газар өмчлөлийн аяныг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ

    Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн  8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу …

  • 16 November

    Энэтхэг улс Пакистан болон Бангладешаас хилээ тусгаарлахыг хүсчээ

    Энэтхэг Пакистан болон Бангладеш улстай залгадаг хоёр хилээ тусгаарлах ажлыг эхлүүлээд байна. Дотоод хэргийн сайд Ражнат Син энэ талаар мэдэгдсэн. Террористууд заналхийлж эхэлснээс хойш Энэтхэг тус хоёр хилийн 90 хувьд хамгаалалт гаргасан. Террористууд одоо ч Энэтхэгийн аюулгүй байдалд халдахыг оролдоод байгаа тул хилээ тусгаарлах ажлыг хурдан хугацаанд хийж байна. Уулархаг, шигүү ой болон гол мөрөнтэй хилийн хэсгүүдийг хамгаалах дээр мөн өндөр …

  • 16 November

    Боловсролын салбарын удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлахаар боллоо

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар боллоо. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ тус салбарын эрх зүйн орчин, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын өнөөгийн нөхцөл байдлыг судалж …

  • 16 November

    Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус  1-р хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа.  Үндсэн чиглэл нь  5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан  байна. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн  “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт   олон жилийн турш яригдаж байгаа  Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон  …

  • 16 November

    Дональд Трамп агуу Америк дахин сэрж байгааг тунхаглав

    Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Азид 12 өдрийн айлчлал хийснийхээ дараа мэдэгдэл хийжээ. Тэрээр айлчлалынхаа үеэр нэлээд шүүмжлэл авсан. Ерөнхийлөгч Америкийн алдаа дутагдалтай талыг засах болон сонгогчиддоо өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө шаргуу ажиллах болохоо хэлжээ. Трамп худалдааны салбарт удахгүй шинэ эргэлт хийж Хойд Солонгосын түрэмгийллийн эсрэг улс орнууд нэгдэх хэрэгтэй байгаа талаар ярьлаа. Цаашлаад дараагийн удаад Америкийн эрх ашгийг хамгийн түрүүнд харгалзан үзэж аливаа чухал …

  • 16 November

    Монголын философичид чууллаа

    Монголчууд бид өндөр хөгжилд хүрэхийн тулд хүн нэг бүр сэтгэлгээний хувьд оюунлаг хийгээд амьдарч буй нийгэм эрүүл байх нь чухал билээ. Дэлхийн философийн өдрийн хүрээнд  өнөөдөр СТӨ-нд “Тогтвортой хөгжил: оюуны соёл” нэртэй Монголын тэргүүн философичидийн өдөрлөг болж байна. Өдөрлөгийг Юнескогийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарын бичгийн дарга С.Уянга нээж үг хэлсэн. Нийт 12 философич илтгэлээ тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ба ШУА-ийн Философийн …

  • 16 November

    БНСУ-д 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ /фото/

    БНСУ-д өчигдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2:29-минутад Поханг хотоос 6 км-ийн зайд хойд зүгт 5,5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт зөвхөн Поханг хот төдийгүй Сөүл, Дежон, Гёнги мужид мэдрэгдсэн байна. Солонгос улсын цаг уур орчны хүрээлэнгээс дахин газар хөдлөлт болж магадгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

  • 16 November

    Леонардо Да Винчигийн зураг түүхэн дээд амжилт тогтоов

    Италийн суут зураач Леонардо Да Винчигийн Есүс христын хөрөг зураг 450 сяа доллараар дуудлага худалдаагаар зарагдаж түүхэн дээд амжилт тогтоолоо. Уг зургийг 1500-аад оны үед зурсан гэх бөгөөд 66см-ийн өндөртэй “Salvator Mundi” хэмээх нэртэй юм. Зурагт Есүс Христ зүүн гартаа дэлхийн бөмбөрцөг барьсан гэлтэй баруун гараараа адислаж сэргэн мандалтын үеийн хувцас өмссөн дүрээр зуржээ. Дуудлага худалдааны үеэр зургийг ОХУ-ын тэрбумтан …

  • 16 November

    Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулав

    УИХ -ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудлаар сонсгол хийн нээлттэй хэлэлцэв. УИХ-ын гишүүд ч энэ асуудлаар ширүүхэн маргаан өрнүүлэв. Гэвч УИХ-ын тамгын газраас нээлттэй сонсгол явуулах асуудлаар тайлбар өгөв. Хуульд зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нээлттэй сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүй гэсэн юм. Ийнхүү элчин сайдын томилгооны асуудлыг хойшлуулах санал гаргаж гишүүдийн 60 …