Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 12 December

    Бурхны шашныг үндэслэгч Богд Зонхова

    Богд зонхавын дүйчэн өдөр нь Зулын 25 буюу Богд Зонхавын гасланга тонилохуйн дүрийг үзүүлсэн өдөр юм. Богд Зонхав бээр Түвдийн зүүн хойд нутгийн Амдо мужид мэндлэн бурханы сургаалийн олон эш дамжлагыг хүртэж, нэг хийд, дияаны газраас нөгөөд олон жил суралцсан алдарт багш билээ. Тэрээр 1357 онд Сонгинын ам хэмээх нэртэй газар лагшин мэндэлсэн бөлгөө. Мэндлэх үед нь язгуурын гурван бурханы …

  • 12 December

    У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм. Үндэсний чуулганд төрийн …

  • 12 December

    Саудын Арабт 35 жилийн дараа кино театруудыг нээхээр болжээ

    Залуу ханхүү Мохаммад Бин Салманы санаачлагаар Саудын Арабт ирэх оны эхээр кино театруудыг нээхээр болжээ. Албаныхан тус улсад кино театруудын үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сараас зөвшөөрч байгаагаа өчигдөр зарласан байна. Саудын Арабт хуучныг баримтлагчид болон шашны зүтгэлтнүүдийн нөлөөгөөр 35 жилийн өмнө кино театрын үйл ажиллагааг зогсоосон аж. Тэд барууны байтугай Египет, Ливанд хийсэн Арабын кинонуудыг үзэхийг нүгэл гэж тооцдог. Ханхүү …

  • 12 December

    Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүн Хэнрид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Люксембургийн Их Гүн Хэнрид 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Люксембургийн Их Гүнгийн ордонд болов. Элчин сайд О.Оч Их Гүнд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. Ёслолын ажиллагааны дараа Их Гүн Хэнри Элчин …

  • 12 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. 2017 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн …

  • 12 December

    Өнөөдөр зулын 25-ны их дүйчин өдөр

    Өнөөдөр билгийн тооллоор өвлийн тэргүүн  сарын 25 буюу зулын 25 тохиож байна. Энэ өдрийг Богд Зонхова таалал төгссөн өдөр гэж үздэг. Тиймээс эрт дээр цагаас энэ өдөр сүм хийдүүд олон зул асааж, сүсэгтнүүд гэр орондоо зул барьж ёслодог байжээ. Зул гэдэг нь мунхагийн харанхуйг гийгүүлэх, аливаа будангуй  зүйлийг гийгүүлэх гэсэн утгыг агуулж байдаг аж. Өнөө орой уламжлал ёсоор Бөхийн өргөөнд шашин урлагийн цэнгүүн зохиож лам, хуврагууд зулын 25-ны ном айлтгах юм байна. …

  • 11 December

    “Манай цэргийн жавхаа” дуу хөшөөтэй боллоо

    ЦДБЭЧ-ын түүхт 85 жилийн ойг тохиолдуулж МУУГЗ удирдаач, хөгжмийн зохиолч Ш.Гун-Аажавын хөгжим, Б.Жалбуугийн шүлэг “Манай цэргийн жавхаа” дууны хөшөөг босгож өнөөдөр нээлтээ хийлээ. “Манай цэргийн жавхаа” дууны хөшөөний нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын удирдлага, уран бүтээлчид, алдарт “Жаран хар” эрэгтэй найрал дуучдын төлөөлөл оролцлоо. Хөшөөний зураг, эскизийг ЦДБЭЧ-ын бүжигчин …

  • 11 December

    АН:Улс төрийн хилс хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийн дэмжинэ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.11/ хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав. Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор …

  • 11 December

    Ц.Цогзолмаа: Ирэх онд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулна

    УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа. -2018 оны төсөв батлагдсан учраас ирэх онд тоймтой ямар ажил хийгдэх вэ?. Бусад салбаруудтай харьцуулахад хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүллээ? -Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирсэн атлаа хурдлахгүй, удаашралтай байгаагийн гол шалтгаан нь хүнээ хөгжүүлэх, боловсролоо дэмжих, өв соёлоо дээдлэх, шинжлэх ухаанаа хөгжүүлж, тэргүүний техник-технологи, инновацийг нэвтрүүлэхдээ хойрго хандаж ирсэнтэй …

  • 11 December

    Ашиглалтын хугацаа нь дууссан “намууд”-ыг солих болжээ

    1997 онд Монголд “цохиур” хочтой siemens S4 гар утас эд моданд орж байсан бол улс төрд МАХН/МАН/, АН моданд орж байлаа. 20 жилийн дараа буюу 2017 онд iPhone X, Samsung S загварууд шинэ технологи, үйлчилгээг хүмүүст санал болгож байхад Монголын улс төр бахь байдгаараа өнөө л 1997 оны МАН, МАХН, АН-тай зууралдсаар улс орноороо өр ширэндээ баригдаж, утаандаа угаартаж сууна. …

  • 11 December

    Ш.Отгон-Өлзий:Ногоон Улаанбаатар руу яаралтай шилжье

    Өнөөдрийн Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудал олон бий. Хэдий бид Улаанбаатарыгаа нэг сая гаруй хүн амтай метрополитан хот гэж нэрлэдэг ч энэ тодорхойлолтдоо хүрч чадах хэмжээнд хөгжиж чадсан уу гэвэл асуултын тэмдэгтэй үлдэнэ. Утаа, хөрс агаарын бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл ядуурал, дуу чимээ, хог хаягдал, эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц хот төлөвлөлт гээд иргэдийг стресс бухимдлын туйлд хүргэх түмэн шалтгаан …

  • 11 December

    НҮБ-ын албаны төлөөлөгч Хойд Солонгост айлчилжээ

    Өдгөө Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины хамгийн хурцадмал сэдэв болоод байгаа. Үүнийг дайн дажины хэмжээнд хүргэхгүйн тулд дэлхийн томоохон удирдагчид дипломат зарчмын хүрээнд, зөв шийдвэр гаргах ёстой болоод байгаа үе билээ. НҮБ-ын Улс төрийн хэрэг эрхлэх албаны дарга Жефрей Фелтмэн албаа авснаас хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн мягмар гаригаас баасан гаригийн хооронд Хойд Солонгосын Пёнъян хотод төрийн дээд айлчлал …

  • 11 December

    Х.Хатанбаатар:Оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож 760 медаль хүртлээ

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдсон 100 мянган долларын шагналын сантай  оюун ухааны олон улсын тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спортын тэмцээнд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд  шалгарсан 320 тамирчидтай  насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын  амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Энэ тухай Монголын Оюун Ухааны …

  • 11 December

    Т.Бат-Оргил: Миний залуу нас дуусаагүй

    “Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан Т.Бат-Оргилыг өнөөдөр ч гитаргүйгээр, хэзээ ч үл хуучрах дуунуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний дуунуудыг сонсож өссөн хүүхдүүд одоо томчууд болсон. Тэгвэл тэрбээр 2017 он үдлэн буцаж буй энэ үед “Жигүүртнээс дээгүүр” өөрийн ном, цомгоо шинээр өлгийдөн авах гэж байна. Түүний энэ цомогт хит болсон дуунуудаас нь гадна шинэ олон …

  • 11 December

    Ж.Бат-Эрдэнэ:Монгол Улс түншүүдийнхээ итгэл даасан, идэвх, санаачилгатай хамтрагч байх болно

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцлоо. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцаж, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” …