“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Баярын болон амралтын өдрүүдэд аялж, зугаалахдаа болзошгүй эрсдлээс сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна. БАЯРЫН ӨДРҮҮДЭД ИРГЭД, ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ ТА: Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх, Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах, …
Мэдээ мэдээлэл
June, 2018
-
1 June
Өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”
Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс ч өнөөдөр мянга мянган эхчүүд “Алдарт эх”-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулж байна. НЗДТГ-аас өнөөдөр “Монгол хүүхдүүд” баярын үйл …
-
1 June
Жүжигчин Ч.Очгэрэл “Алдарт эх”-ийн II-р одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа. 2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм. Өнөөдөр Алдарт эхийн одонгоор шагнагдсан …
-
1 June
Номоо солилцсон хүүхэд бүрт ном бэлэглэнэ
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын …
May, 2018
-
31 May
Хүүхдийн баяр:Хүүхдүүддээ бэлэг сонгохдоо анхаарах зүйлс
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улс 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Иймээс эцэг эхчүүдэд бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаарна уу: – Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах – Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх – Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй …
-
31 May
Хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлэх төсөл хэрэгжинэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийг халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санаачлага болж байна. Төслийн нээлтийн танилцуулгын талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Нийгмийн бодлогын хэлтсийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн …
-
31 May
Маргааш 10,000 хүүхдэд сүү бэлэглэнэ
Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ зургаадугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид уг өдрийг “ЭХ ОРНЫ СҮҮ-ЭРҮҮЛ ХҮНС” гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зургаадугаар сарын 1-ний өдөр 10,000 хүүхдэд сүү бэлэглэх, Монгол Улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, …
-
31 May
Д.Цогтбаатарыг АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтад урив
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв. …
-
31 May
“Улаанбаатар” брэнд худалдаанд гарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ …
-
31 May
Нийтийн тээврийн “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг” чиглэлд өөрчлөлт оржээ
Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Толгойтын авто замыг Орбитын авто замтай холбосонтой уялдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэж ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3 дугаар эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчих юм. Үйлчилгээтэй холбоотой …
-
31 May
Г.Занданшатар: Төрийн алба сахилга хариуцлагатай, ёс зүйтэй болж байж бүтээмж нь дээшилнэ
“Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал” чуулган боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо. Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь …
-
31 May
Ирэх сард зарим аймгуудад ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болно
Ирэх сарын 24-ний өдөр зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан билээ. Хуульд заасан нөхцөл байдал үүссэн тухайлбал, Иргэдийн төлөөлөгчдийн …
-
31 May
НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ
НИТХ-ын ээлжит хуралдаан 69 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.Өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга -хэлэлцүүлэг”, “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр, нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны нээлтийн үеэр хэлэхдээ “2018 оны …
-
31 May
Дональд Трамп Ким Кардашяныг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ
Америкийн реалити шоуны од Ким Кардашян Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай Алис Мэри Жонсон эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар ярилцжээ. Энэ талаар Дональд Трамп твиттер хуудсандаа “Ким Кардашянтай уулзаж, шоронгийн шинэчлэл, ялын бодлогын талаар ярилцлаа” гэж бичжээ. Харин Ким Кардашян уулзалтын тухай твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч хар тамхины хэргээр бүх насаараа …
-
31 May
“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, Хоромхон хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх нар мэдээлэл хийв. Дотоодын жуулчид шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл