Мэдээ мэдээлэл

April, 2018

  • 12 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1, 2-р хороо 8,19,19А,21-рбайрууд, Монголын хүүхдийн эрхийн төв, ЗГБНЗахиргаа 13-р байр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сөүл ХХК, Автобус 3, Мөнхийн үсэг, Вагнер Ази Автоматив, Монгол глобал ХХК-ууд, 220 мянгат, Хос жүрж хотхоны 19, …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …

  • 12 April

    Өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шүүх хурал болно 

    Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны орой  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг  баривчласан юм. Харин өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн …

  • 11 April

    Нөөцийн махыг худалдаалж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд өчигдрөөс эхлэн нөөцийн махыг  худалдан борлуулж эхэллээ.  Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза …

  • 11 April

    “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталлаа

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэхүү дэд хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий …

  • 11 April

    Х.Бясман: С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан

    Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман “АТГ-аас мөрдөн шалгаж байгаа Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны орой албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж  хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.Өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас …

  • 11 April

    НИТХ: “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020“ дэд хөтөлбөрийн уялдааг сайжруулах шаардлагатай

    Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөр, “Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрүүд батлах тухай,Сити тур төсөл хэрэгжүүлэх тухай, шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг 5 асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Тэрээр “Нийслэл хот нь манай орны нутаг дэвсгэрийн 0,3 хувийг …

  • 11 April

    АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

    Авлигатай тэмцэх газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж мэдээллээ.  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”,“Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, …

  • 11 April

    Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарчээ

    ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарч байгаа тухай Их Британийн Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард мэдэгджээ. Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Сергей Скрипалийн бие сайжирч байгаа. Түүний бие Юлиягаас илүү удаан тэнхэрч байгаа хэдий ч эмнэлгээс хугацаандаа гарна гэж бид найдаж байна” ярьжээ. Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг Лондоны дагуул хот болох Солсбери хотын худалдааны төвийн …

  • 11 April

    Дэлхийн хамгийн өндөр настанаар Япон улсын иргэн тодорлоо

    Дэлхийн хамгийн өндөр настанаар  Япон улсын Хоккайдо арлын Ашоро хотын  112 настай Масазо Нонака  тодорлоо. Тэрбээр 1905 оны 7-рсарын 25-нд мэндэлжээ. Өндөр настан Масазо Нонакад Гиннесийн дээд амжилт бүртгэгч Японы салбарын төлөөлүүд гэрчилгээг нь гардуулан өгчээ. Масазо Нонака гуай байнга халуун рашаанд орох дуртай бөгөөд түүнчлэн сонин унших, телевизер үхэх, бялуу идэх дуртай гэнэ. Нонака гуай  Япон улсын хамгийн анхны өндөр биш …

  • 11 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх …

  • 11 April

    2018-2019 оныг авлигын эсрэг жил болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гарлаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд …

  • 11 April

    “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн …

  • 11 April

    Нийтийн тээврийн 10 байгууллагаас галын аюулгүй байдлын 52 зөрчил илэрчээ

    Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна. Хяналт шалгалт энэ сарын 22-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдана. Өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 6 …

  • 11 April

    У.Хүрэлсүх: “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэллээ. Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио …