Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхайтай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан энэ сарын 6-ны өдөр танилцлаа. Уурхайд геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман – Олз” ХХК ажиллаж байна. 2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан …
Мэдээ мэдээлэл
May, 2018
-
8 May
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзан, тулгамдаад буй асуудлуудыг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ. Тодруулбал; 1.Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих, 2.Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих, 3.Хужирт суманд цахилгаан станц барих, 4.Богд суманд шилэн кабел тавихаар болов. 5.”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 …
-
8 May
29 дүгээр сургуулийн хүүхдүүд “Мөрөөдлийн аялал”-д явжээ
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн дотуур байрны 130 орчим хүүхдийг эх орны байгалийн дурсгалт газартай танилцуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий “Мөрөөдлийн аялал-2” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд “Монголын альфард веллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-ийн хамт олон хамтран ажилласан байна. Мөн “NBA TALK”-ийн залуус хүүхдүүдийн өдрийн цайг ивээн тэтгэж оролцжээ. Үйл ажиллагааны хүрээнд Төв аймагт …
-
8 May
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэв
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж АТГ-ын дарга, дэд даргыг шинээр томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргажээ. МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. АТГ-ын даргыг шинээр томилох хуулийн үндэслэлгүй гэж үзсэн байна.Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг АТГ-ын даргад нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан мэдээлэл байна.
-
8 May
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно
“Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ний Бямба гарагт болно. Энэ үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Хөдөлгөөн хязгаарлагдах эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд …
-
8 May
Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн замыг ДӨРВӨН сар хаана
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийгдэнэ. Иймээс 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03-ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Иймээс жолооч нар чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
-
8 May
Өнөөдөр Долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 8-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11.00-17.00 цагт: 11-хороо Ногоон зоорь, 8, 13, 14, 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2, Дүүргийн 4, 6, 7, 8, 9-р гудамжууд, 69А, Б, 71, 72, 77, 79, 86, 88, …
-
8 May
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн …
-
7 May
Шөнийн гудамжийг тавдугаар сарын 11-нд нээнэ
Зуны гэрэлт гудамжийн нээлт тавдугаар сарын 11-нд болохоор төлөвлөгджээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. Тодруулбал, циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон …
-
7 May
БНХАУ-ын хилийн боомтуудад гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэллээ
БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууний хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудал дээр туршилтын журмаар эхлүүлсэн бол 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын нисэх онгоц, галт тэрэгний буудалд, 5 дугаар сарын …
-
7 May
Хотын дарга хонхны баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлд гарч байгаа гэмт хэрэг, зам тээврийн осол, гал түймэр, ил задгай худалдаа эрхэлж буй ААН-үүдэд шалгалт хийсэн ажлаа танилцуулсан юм. Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох албаныханд үүрэг болголоо. Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр …
-
7 May
“Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд нэгэн дээвэр дор чууллаа
Хүүхэд багачуудын нөхөрлөлийн хотхон, хүүхдийн гүрэнт улс хэмээн олноо алдаршсан Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор үүсэн байгуулагдсаныхаа түүхт 40 жилийн ойн босгон дээр “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд үе үеийн бүлгийн удирдагчид , рок, поп оддын хамтарсан хандивын тоглолтоо UB паласын концертын их танхимд өнгөрөгч амралтын өдөр амжилттайгаар зохион байгууллаа. Танхим дүүрэн халуун дулаан сэтгэлээр бялхсан үзэгчидтэй, Найрамдлаа дэмжсэн, Найрамдалдаа хайртай, хүүхэд …
-
7 May
Ч.Раднаабазар: Налайхын Дулааны станц хүчин чадлаа дийлэхээ больж, өвлийн цагт иргэд хөлдүү байранд амьдарч байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл хийсэн. Налайх дүүрэг 10547 өрхийн 37 мянган хүн амтай. Хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлдэг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркийг ажиллагаанд оруулснаар 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын …
-
7 May
Х.Энхжаргал: Төр авлигачдаа өршөөдөг болохоор бид мянга тэмцээд ч бархгүй байна
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг солих гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй бөгөөд өөрийн хүсэлтээрээ ажлаа өгнө гэж мэдэгдээгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн захирамжаар шинээр томилогдсон Г.Баасан нарын тэргүүлдэг Олон нийтийн хяналтын зөвлөлийнхөн түүнийг “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа, Өөрөө авлига авдаг. УИХ-ын даргын найз учраас 60 тэрбумын …
-
7 May
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн баримтуудыг дэлгэнэ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн Даваа гаригийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С. Зориг агсны хэргийг мөрдөж буй ажлын хэсгийн ахлагч оролцох юм. Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар урд өмнө хэвлэлээр гарч байгаагүй баримтуудыг дэлгэхээр болжээ.