Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 1 February

    Сар дэлхийд аюултай юу?

    Сар бол хүний хөл тавьсан нарны системын цорын ганц тэнгэрийн биет юм.Манай гарагийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин тааврын таамаглалын тоо буурагүй улам бүр өссөөр. Америкийн Апполлон хөтөлбөр дууссанаас хойш сарны тухай аажмаар мартагдаж, сансар судлалын чиглэлд …

  • 1 February

    НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг улиралд нэг удаа олгоно

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өчигдрөөс эхэлж  иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо. 2016 онд 497 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тэгвэл өнгөрсөн онд …

  • 1 February

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан …

January, 2018

  • 31 January

    Монгол эмчийн бүтээсэн мэс заслын багаж дэлхийн оюуны өмчийн шилдэг бүтээлээр шалгарчээ

    Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ. Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог …

  • 31 January

    Тусгаар тогтнолын талбай дахь үзэсгэлэн худалдаанаас УИХ-ын дарга сар шинийн цагаан идээгээ авав

    Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа гарч байгаа. УИХ-ын дарга М.Энхболд үзэсгэлэн худалдаанд очиж Архангай аймгийн малчидтай ярилцаж, санал бодлоо солилцлоо. УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр орон нутагт өвөлжилт ямар байгааг асууж лавлан, сүү, цагаан идээний чанар, үнэ өртөг, борлуулалтын талаар тодруулж байлаа. Архангай аймгийн бүх сумдаас 300 гаруй малчин 320 тонн цагаан идээтэй нийслэлд иржээ. Гурав дахь …

  • 31 January

    Улаан сар буюу сар хиртэлтийг 21 цагт харах боломжтой

    НАСА сар хиртэлтийн эхлэх бас дуусах цагийг танилцуулсан байна. Улаанбаатарын цагаар 19.48-д сарны ерөнхий хиртэлт эхэлнэ. Улмаар 20:51 цагт сар бүхэлдээ хиртэж, 21.29 цагт оргилдоо хүрч, бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болох юм байна. Харин 22.00 цагт сар дэлхийн сүүдрээс гарч, 23.10 цагт сарны хиртэлт дуусна гэж НАСА зарлалаа. Улаан сарыг зүүн азиас хойд америкийн баруун эрэг хүртэлх бүс нутгийн оршин …

  • 31 January

    “Samadhi” төв өнөөдөр таныг Чинзоотой хамт йоги хийхийг урьж байна

    Өглөөнөөс орой хүртэл завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс өөртөө зориулах чөлөөт цагаараа биеийн хөдөлгөөний дасгал хийж, чилээгээ гарган, сэтгэл санаагаа дээшлүүлэх хэрэгтэй байдаг билээ. Дасгал хөдөлгөөн ялангуяа суугаа ажилтай хүмүүст ихээхэн ач холбогдолтой. Тэгвэл өнөөдөр Замын цагдаагийн зүүн талын Union Building-гийн 12 давхарт байрлалтай(B блокоор орно) Монголын Самади Йогийн Төвд “Yoga with Chinzo” йоги сонирхогчдыг хамарсан үйл ажиллагаа 18:30-20:00 цагийн хооронд болох …

  • 31 January

    НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд орно

    Төрийн ордонд яг одоо Засгийн газар хуралдаж байна.Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тухай дөнгөж сая  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдэгдлээ.

  • 31 January

    Өмнөд Солонгосын Миряан хотын ахмадын эмнэлэгт гал гарчээ

    Өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Миряан хотын таван давхар Сежон ахмадын эмнэлэгт гал гарч 37 хүн амь эрсдэн, 131 хүн шархаджээ. Миряан хот Сөүлээс 380 км-ын зайтай оршдог. Гал сөнөөгчид дуудлага өгсөний дараа гурван минутын дотор ирсэн ч өтгөн утааны улмаас барилга руу нэвтрэхэд хүндрэл учирсны дээр амиа алдагсдын ихэнх нь бүтэж нас барсан байна. Амь …

  • 31 January

    Грэммигийн эзэд тодорлоо

    Өнгөрөгч даваа гаригт хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми Авардс 2018” ёслолын ажиллагаа АНУ-ын Нью-Йорк хотын “Madison Square Garden” ордонд болж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслолыг жүжигчин, хөтлөгч Жеймс Корден дахин хөтөлсөн.  Нийт 86 шагналын ердөө 17-г эмэгтэй уран бүтээлчид хүртсэн байна.   Ингээд Грэммигийн эздийг танилцуулъя: Шилдэг бичлэг-“24K Magic”, Бруно Марс Шилдэг дуу-“That’s What I like”, Бруно Марс Шинэ …

  • 31 January

    Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сэргээн засварлахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Элчин сайдад хандан хэд хэдэн асуудлаар хамтран ажиллах санал тавьсан юм. Юуны түрүүнд 2020 онд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиохтой холбогдуулан …

  • 31 January

    YANZHOU COAL MINING:Цэвэр ашиг 245 хувиар өснө 

    БНХАУ-д нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “China Shenhua Energy” болон “Yanzhou Coal Mining” компаниуд үнийн өсөлт, нийлүүлэлтийн шинэчлэлийн дүнд 2017 оны ашиг сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрнэ гэж тооцоолж байна. Тухайлбал, “China Shenhua Energy” компани өнгөрсөн оны ашиг нь 92 хувиар өсөж, 47.9 тэрбум юаньд хүрнэ гэж таамаглаж байгаа аж. Харин “Yanzhou Coal Mining” компани цэвэр ашиг нь 245 хувиар өснө гэж …

  • 31 January

    Н.Баяртсайхан:Эдийн Засгийн хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь санхүүгийн хэрэглэгч 

    Сүүлийн үед дэлхийн улс орнууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахыг чухалд үзэх боллоо. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, бизнесийн сайн арга барилыг мөрдүүлэх, маргааныг шийдвэрлэх зэрэг чиглэлээр хурдацтай дэвшлүүд бий болж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлж, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тулгуурыг бүрдүүлдэг байна. Монгол Улс ч олон улсын энэ …

  • 31 January

    Өнөөдөр:Хамгийн том, улаан сарыг харах боломжтой

    Нэгдүгээр сарын 31-ний өдөр буюу өнөөдөр  бид хамгийн том сарыг харах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ өдөр сар дэлхийн хамгийн ойр зөрж өнгөрөх юм. Сар ердийн үеийнхээс 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байна. Түүнээс гадна энэ өдөр сар бүтэн хиртэх үзэгдэл давхцах юм байна. Гэхдээ сар алга болохгүй. Харин улаан өнгөтэй болно. Үүнийг “цусан сар” гэж нэрлэх нь бий. …

  • 31 January

    Норвегийн сан Монголын баялгийн сангийн чиг зүгийг заана

    Монгол баялгийн сантай орны нэг. Энэ бол маргашгүй үнэн. Харин энэ сангийн дансанд хурааж хумьсан хэдэн төгрөг байдаг эсэх нь тодорхойгүй.  Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр хууль тогтоогчдын хамгийн олон давтдаг үгийн нэг нь энэ “Баялгийн сан” гэх үг хэллэг болохоор  ямартай  ч энэ сан оршин тогтносоор байгаа юм байна гэдэгт итгэдэг. Бурханы хуваарилалтаар буян хүртсэн  азтай ард түмний …