Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 15 August

    “Эко алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлжээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК-д шалгалт хийж, холбогдох хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийг үндэслэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүргийг өнгөрсөн сарын 16-нд холбогдох албан тушаалтнууддаа өгчээ. …

  • 15 August

    Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 264 болжээ

    Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн долдугаар сарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын ахлах шинжээч С.Норов танилцууллаа.  Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнгээр бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл 3,2 хувиар буурсан гэж байсан бол энэ удаад 2,1 хувиар буурчээ. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар мөн адил өрхийн орлого 56 мянган төгрөгөөр …

  • 15 August

    Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна

    Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн …

  • 15 August

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргав.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 35 ажилтныг төрийн захиргааны албанд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлж мөн төсвийг шилжүүлэн зохицуулна. Аймаг, дүүрэгт тус …

  • 15 August

    Кучиноэрабуд орших галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлжээ

    Япон улсын баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн Кучиноэрабу арал дээр оршдог галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлж, нүүлгэн шилжихэд бэлтгэлтэй байхыг нутгийн оршин суугчдад анхааруулаад байна гэж тус улсын цаг уурын агентлаг лхагва гарагт мэдээлэв. Кучиноэрабу арал дээр газар хөдлөх магадлал нэмэгдэж байгаа нь агентлагийн мэргэжилтнүүдэд ажиглагдсан учир аюулын түвшинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Мөн эрч хүчтэй цацагдах галт уулын чулуулаг хийгээд элдэв …

  • 15 August

    “Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг “Ачлалт хүүхдүүд” ТББ энэ сарын 18-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийг холбогдох байгууллагуудын ирүүлсэн тодорхойлолтын дагуу хүлээн авч, асрамж, хамгааллын үйлчилгээг сайн дураар үзүүлдэг “Ачлалт хүүхдүүд” ТББ өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэ байртай болсон. Нээлттэй хаалганы өдрөөр  иргэд, олон нийт, хамтран ажилладаг байгууллага болон …

  • 15 August

    Хүүхдийн мөнгөнд хамрагдахыг хүсвэл өрхийн судалгаанд хамрагдаарай

    УИХ-аас хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон юм.  Иймээс дээрх хугацаанд багтааж, өрхийн судалгаанд хамрагдах шаардлагатай. Хэрвээ та дээрх судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний …

  • 15 August

    Ч.Мөнгөндалай Эльбруст амжилттай авирчээ

    “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил Эльбруст өчигдөр өглөө  амжилттай авирчээ. Тэрбээр Эльбруст авирахаар энэ сарын 2-нд эх орноосоо хөдөлсөн юм. Энэ нь түүний хувьд гаднын ууланд авирсан анхны тохиолдол юм.  Европ тивийн ноён оргил хэмээн өргөмжлөгддөг, далайн төвшнөөс дээш 5642 метрт орших Эльбрус ууланд 1981 онд уулын спортын мастер Д.Чагнаа авирсан нь Монгол хүн тус ууланд авирсан анхны …

  • 15 August

    Ким Жн Ун Оросын ерөнхийлөгчид баяр хүргэсэн цахилгаан илгээжээ

    Солонгос улс Японы дарлалаас чөлөөлөгдсөний 73 жилийн ойн баярыг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Баяр хүргэсэн цахилгаанд Ким Жөн Ун Оросын төрийн тэргүүн болон ард иргэдэд нь халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, хүчирхэг Орос улсыг байгуулах шударга үйл хэрэгтээ улам их амжилт гаргахыг …

  • 15 August

    Д.Трампын бодлогыг Америкчуудын 31 хувь нь дэмжиж байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг Америкийн иргэд сонгогчдын 31 хувь нь дэмжиж байгаа бол 59 хувь нь сайшаахгүй байгаа нь Куиннипак их сургуулиас явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. Уг санал асуулгын дүнг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. Бүгд найрамдах намыг дэмждэг сонгогчдын гуравны хоёр нь буюу 66 хувь нь Трампын бодлогыг сайшаадаг гэж хариулсан бол Ардчилсан намыг дэмжигчдийн ердөө 8 …

  • 15 August

    Монголд анх удаа театрчилсан аяллыг зохион байгуулна

    ”Бид театрт хайртай” ТББ-аас Монголд анх удаа байгалийн задгай орчинд театрчилсан уншлага зохион байгуулах гэж байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь үзэсгэлэнт Цагаан суваргын хормойд Пауло Коэльогийн алдарт “Алхимич” зохиолыг сонгодог хөгжмийн хэмнэлд сонсох юм байна. Энэ үеэр мэргэжлийн жүжигчин сонгодог зохиолыг хэрхэн амилуулахыг шимтэн сонсох боломжтой. Адал явдал болоод театрт дурлагч таныг аялангаа, урлагийн ертөнцөөр аялах боломжийг энэ амралтын …

  • 15 August

    Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

    Засгийн газар 8:00 цагаас хойш хуралдаж байна. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг Засгийн газрын хурлаар томилж, үүрэгт ажилд нь орууллаа. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг түүнд хэллээ. Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус …

  • 15 August

    Хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослоор амиа алдах гол шалтгаан болж байна

     Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Фижи арал дээр 39616 жолооч хурд хэтрүүлсэн нь бүртгэгдээд байгаа ба хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослоор амиа алдахад хүргэдэг шалтгаануудыг тэргүүлж байна гэж Фижи улсын цагдаагийн газраас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Энэ онд зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүний тоо 46 хүрсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт …

  • 15 August

    Арета Франклиний бие хүнд байна

    АНУ-ын алдарт дуучин Арета Франклиний бие тун хүнд байгаа бөгөөд Мичиган муж улсын Детройт хотын эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнтэй ойр байж, сэтгэл санаагаар дэмжиж байгаа ба цахим сүлжээнд найзууд нь хийгээд мэргэжил нэгт уран бүтээлчид сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Хөгжмийн Соул урсгалын хатан …