Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 12 February

    Монголын тамирчид Мөсөнд авиралтын Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртлээ

    БНСУ-ын Чонсон хотод Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байранд жагсжээ. Монголоос нийт долоон тамирчин энэхүү тэмцээнд өрсөлдөж анх удаа Олон улсын чанартай тэмцээнээс медаль хүртсэн аж. Эрэгтэй хурдны төрөлд: Сутайн бор клубын тамирчин Н.Хэрлэн – 2-р байр, Хязгааргүйд мац клубын …

  • 12 February

    “Хаврын бүргэдийн баяр” нийслэлд болно

    Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 …

  • 12 February

    Иргэдийн газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэнэ гэв

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Иргэдээс ирсэн гомдолд хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгджээ. Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг …

  • 12 February

    Жолооч нар зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон тэмдгийг байршуулна

    Хоёрдугаар сарын 10, 11-ний амралтын өдрүүдэд ЗЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 593 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судлан үзэхэд жолооч нар ихэвчлэн уулзвар гарц, нэвтрэх дүрэм зөрчих, тээврийн хэрэгсэл байрлан …

  • 12 February

    Х.Баттулга: Надад оффшор данс байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрэлцэн ирэв. Түүнийг аймгийн удирдлагууд угтан авч, цэргийн хүрээ жагслаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн нийгэм эдийн засаг, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцов. 2017 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт 132.1 мянган хүн амьдарч, 5.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн Хөвсгөл аймагт аялах дотоодын аялагчдын …

  • 12 February

    С.В.Лавров:Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг өргөжүүлнэ

    Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж мэндчилгээ ирүүлэв. Уг мэндчилгээнд Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхийн сацуу, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлд ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаагаа Гадаад хэргийн сайд С.Лавров илэрхийлжээ.

  • 12 February

    Хадаг уясан модны ургалт нь зогсох юм уу үхжих аюулд ордог

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат хэд хэдэн гандан хийдтэй хамтран овооны болон модонд уясан хадаг яндарыг түүж авах ажлыг зохион байгуулжээ. Тэрээр Монголчууд байгаль эхтэй харилцах өвөрмөц соёлтой байсан гээд байгаль орчиндоо анхаардаг байх хэрэгтэй болохыг хэлжээ. Түүний санааг Бурхны шашны дацан, хийдүүдийн тэргүүнүүд дэмжиж овоонд идээ, будаагаа өргөхдөө хог хаяхгүй байхыг уриалжээ. Уг санаачлагын хүрээнд саяхан Гандантэгчинлин …

  • 12 February

    Орост онгоц осолдож 71 хүн амь үрэгдлээ

    Өчигдөр Москвагаас Орск хотыг чиглэн хөөрсөн хос хөдөлгүүртэй, дунд оврын АН-148 онгоц сүйрч, 65 зорчигч, нисэх багийн зургаан ажилтан амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн нэрсийг Оросын Онцгой байдлын яам гаргасан. Зорчигчдын дунд Казахстан, Азербайжан, Швейцари гурван иргэн, гурван хүүхэд байжээ. Нислэгийн үед цаг агаар тогтуун байсан. Москвагийн Домодедово дахь агаарын хяналтын төв тус онгоцыг хөөрснөөс хэдхэн минутын дараа онгоцны нисэх …

  • 12 February

    Энэтхэг салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлжээ

    Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамил Наду муж салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Америкийн Эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааны төв 2027 он гэхэд Тамил Наду муж эрчим хүчнийхээ талаас илүү буюу 67 хувийг нар болон салхины эрчим хүчээр бүрдүүлж эхэлнэ гэсэн тооцоо гаргасан байна. Одоогоор 7.85 гигаватын хүчин чадалтай салхины эрчим хүч гаргаж байгаа нь Швед, Дани улсаас илүү үзүүлэлт …

  • 12 February

    Н.Энхбаяр МАХН-ын даргаар улиран сонгогдлоо

    МАХН-ын II их чуулган хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатны байгууллага болох аймаг, сум, дүүрэг, хорооны 1,044 төлөөлөгч оролцсон байна. Тус намын хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн, баталжээ. Албан ёсны баримт бичигт “МАХН-ын дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улт төрийн үйл ажиллагаа түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мөрдөх баримт бичиг мөн. Намын гишүүн …

  • 12 February

    Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 

    Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Гэсэн хэдий ч жолооч нараас хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зөрчил илэрч байна. МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох …

  • 12 February

    Валентины баярын талаар таны мэдэхгүй 10 зүйл

    1. Валентины баярын талаар хоёр таамаг байдаг байна. Нэг бол та бидний сайн мэдэх Ромын лам гэрлэхийг хориглосон байхад нууцаар хосуудыг гэрлүүлж цацруулдаг өдөр. Хоёр бол Ромад Энэ өдөр Эрчүүд онгон бүсгүйтэй дотно харилцаанд орсноор тэр жилдээ тариа ногоо элбэг дэлбэг, хангалуун, цатгалан амьдран гэж үздэг байна. 2. Валентинаар хамгийн олон ил захидал илгээгддэггүй Валентины өдрөөр 199 сая ил захидал …

  • 12 February

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2018 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын …

  • 11 February

    Өвлийн наадмын үеэр их хэмжээний цуйван хийжээ

    Өнгөрөгч амралтын өдрөөр нийслэл дэх Үндэсний Паркад жил бүр зохион байгуулдаг “Өвлийн наадам” фестиваль болж өнгөрсөн билээ. Арга хэмжээг нийслэлийн удирдлагууд Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан. Фестивалиар дамжуулж өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан бөгөөд хүрэлцэн ирэгсэд дуу хөгжим сонсоод зогсохгүй шатар, сур харваа зэрэгт цэц ухаанаа сорих боломж бүрдсэн юм. Цаашлаад хүмүүс туршлагатай тогоочдын 3,5 метрийн диаметртэй хайруулын тавган дээр …

  • 11 February

    Америкийн мужуудын нэрсийн утга учир

    Америк хэмээх их гүрэн нийтдээ бие даасан эрх мэдэл, бүхий 50 муж улсаас бүрддэгийг бид мэдэх билээ. Тэгвэл энэ муж улсуудыг нэрлэсэн нэр нь ямар утга илэрхийлдэг, мөн ямар нэр хочтой болох талаар товч тайлбарлая. Юуны өмнө Америкийн муж улсуудад оноосон нэрнүүдийн ихэнх нь этимологийн хувьд индиан гаралтай үг байдаг бөгөөд индианчууд нь олон янзын овог аймагт хуваагддаг аж. Мөн …