Мэдээ мэдээлэл

March, 2018

  • 14 March

    АТГ-ын ажлын хэсэг НЗДТГ болон харьяа газруудад хоёр сар шалгалт хийнэ

    Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай …

  • 14 March

    Монголчууд “Эх дэлхийн цаг”-т 9 дэх удаагаа нэгдэнэ

    Сүхбаатарын талбайд энэ сарын 24-нд “Эх дэлхийн цаг”-т нэгдэх арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо,  Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл  Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, …

  • 14 March

    Америкийн төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсоныг огцрууллаа

    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Рекс Тиллерсон өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд тангараг өргөж, албан тушаалаа авсан. Тэрээр өдгөө 65 настай ба газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Рекс Тиллерсоныг тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцсон. Түүнийг Сенатын 99 гишүүний 56 нь дэмжсэн юм. Харин ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр түүнийг огцруулж, оронд нь Майкл Помпеог …

  • 14 March

    Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр 2017 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарав. 2017 …

  • 14 March

    НИТХ-ын Tэргүүлэгчдийн хурал хойшиллоо

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ–ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй. НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох ёстой 9 тэргүүлэгчээс ирсэн 4, өвдсөн 2, гадаадад томилолтоор яваа 1, …

  • 14 March

    З.Энхболд: Ерөнхийлөгч энэ жил хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох, Үндсэн хуулийн 6.1-ийг хэрэгжүүлэх хууль санаачилна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. -Сүүлийн хэд хоног Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Д.Трампад уламжиллаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд Конгрессийн гишүүдтэй уулзаж Монгол Улсаас АНУ-д  оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй нийлүүлэх, Монгол Улсаас АНУ-д хууль бусаар очсон мөнгөөр авсан үл …

  • 14 March

    У.Хүрэлсүх: Дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж  байна 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав. Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт …

  • 14 March

    Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ

    Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ. Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан …

  • 14 March

    С.Батцэцэг, П.Орхон нар Дэлхийн цомд өрсөлдөнө 

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд  Японы Такасаки хотод болно. Энэхүү тэмцээнд  БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, Канад, Швед, Румын, Монгол гэсэн найман орон оролцоно. Монголын баг “В” хэсэгт БНХАУ, Румын, Беларусын багтай багтсан бөгөөд өнөөдөр Японыг зорилоо. МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН: 50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг 53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал 55 кг: …

  • 14 March

    117 дугаар цэцэрлэгийн барилгыг Японы хөрөнгө оруулалтаар засварлана

    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. 2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг …

  • 14 March

    Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд

    Монгол улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна. Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад: -Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд)                        Амьсгалын тогтолцооны өвчин-1519.4                        Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6                        Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8                        Зүрх, судасны …

  • 14 March

    Дональд Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийг халах талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг Вашингтон хотод төрийн айлчлал хийсэн Өмнөд Солонгосын албаныхан мэдэгдсэн. Үүний хариуд Трамп “Түүнтэй ирэх тавдугаар сараас өмнө уулзана” хэмээсэн. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг мэдээллийг шинжээчид халуун цэг болсон Солонгосын хойгийн хямрал эерэх, цөмийн дайны аюул нүүрлэж мэдэх хурцадмал байдлыг …

  • 14 March

    С.Чинзориг: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад цогц бодлого хэрэгжүүлнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны  зөвлөгөөний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлийг онцлон хүргэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн 250 гаруй удирдах ажилтан Та бүхэнд талархсанаа илэрхийлж, хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, дийлэнх олонх болсноор Засгийн газраа эмхлэн байгуулж, …

  • 14 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 14-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, Цагаанбүрд ХХК-ууд, Тоосгоны үйлдвэр, иргэн Баянмөнх болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-13:00 цагт: 8-р хороо Соёлын төв өргөө, 11:00-17:30 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис …

  • 13 March

    Д.Амарбаясгалан: Улс төрийн нам хөгжлийн дөнгө биш чиглүүлэгч байх ёстой

    “XXI зууны улс төрийн намын хөгжил: Массын намаас бодлогын нам руу” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлаар Монгол Ардын Намын зүгээс дэлхийн улс төрийн намуудын хөгжилтэй хөл нийлүүлэх, массын намаас бодлогын нам болох, Монголын нам хүчнүүд улс орны хөгжлийн дөнгө биш хөгжлийн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлдэг байх асуудлыг дэвшүүлж, улс төр судлаач, доктор, профессоруудын саналыг сонслоо. Монгол …