Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 28 June

    Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөрийг батлав

    НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөрийг хэлэлцлээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын талаар төсөл, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах, Усны тухай хуулийн 8,1,2-р зүйлд зааснаар усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, …

  • 28 June

    Нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоолын төслүүдийг батлав

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Байнгын хороо уг тогтоолын төслийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоолын …

  • 28 June

    У.Хүрэлсүх: Хааны эрэлд сургууль нь бүс нутгийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх  таатай нөхцлийг бүрдүүлж байна

    “Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж, өнөөдөр хааж байна.  16 дахь удаагийн Олон Улсын хамтарсан хээрийн сургуульд 26 улсын цэргийн бие бүрэлдэхүүн оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Хааны эрэлд – 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургуулийг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж …

  • 28 June

    Х.Баттулга: 60 тэрбумын асуудал дэлхий нийтээр  яригдаад эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд Та бүхэнд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой үг хэлье. Хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, …

  • 28 June

    “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам зохион байгуулагдана

    Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг зохион байгуулахаар болсон. Уг наадам зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 13-ны хооронд “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Ингэхдээ “Үлэг гүрвэлийн төв музей” болон “Playtime” …

  • 28 June

    “Морин хуурын олон улсын наадам” зургаа дахь жилдээ болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам зохион байгуулагддаг “Морин хуурын олон улсын наадам” билээ. Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон …

  • 28 June

    “Дээлтэй монгол” наадам 12 дахь жилдээ болно

    Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой хамт тойрон бүжиж, …

  • 28 June

    “60 тэрбум”ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой боллоо

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 17 гишүүн дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, Д. Тэрбишдагва нар гарын үсэг зурснаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломж бүрдлээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ твиттер хуудастаа “УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва 19 дахь хүн болж гарын …

  • 28 June

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? нийтлэлийн онцлох ишлэлүүд

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн baabar.mn сайтад нийтэлсэн Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? нийтлэлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Улс төрчдийн утасны цохилтоор хэрэг шийдэж, хуулийг өөр өөрөөр хэрэглэсээр өөрсдөө ч танихаа больсон хуулийн засаглалаа хамтдаа аварцгаая! -М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг Л. Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш.Харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын …

  • 28 June

    СӨБ-ын хувилбарт сургалтад 1000 шахам хүүхэд хамрагдаж байна

    Говь-Алтай аймгийн 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролыг 5055 хүүхэд эзэмшсэнээс 1770 нь малчдын хүүхэд байна.

  • 28 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнөөдрийн байдлаар 1200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаа ажээ.

  • 28 June

    Д.Трамп, В. Путин нар Сирийн асуудлуудыг хэлэлцэнэ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр улсын эдийн засгийн харилцаа холбоо хийгээд Украин, Сири дэх нөхцөл байдлыг хамруулсан өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүнчлэн талууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Хоёр улсын удирдагчдын уулзалтыг хаана, хэзээ зохион байгуулах талаар …

  • 28 June

    Б.Булганы хорихоос бичсэн захидал ил боллоо

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд хандаж захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.   Тэрээр “Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, …

  • 28 June

    Энэтхэгт үерийн улмаас 26 хүн амиа алджээ

    Энэтхэгийн зүүн хойд хэсэгт оршдог Ассам мужид үүссэн үерийн улмаас 26 хүн амь үрэгдээд байгаа тухай тус мужийн засаг захиргааны төлөөлөгч лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Нийт 144 тосгоны мянга мянган хүн үерийн улмаас хохирол амсаад байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орсноос тус мужийн долоон дүүрэг үерт автаад байгаагаас Каримганж болон Хайлаканди дүүргүүд хамгийн их хохирол амсаад байгаа ажээ. …

  • 28 June

    Газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт гал гарчээ

     Ираны Абадан хотын газрын тос үйлдвэрлэх томоохон үйлдвэрт гал гарсны улмаас 6 хүн бэртэж гэмтсэн тухай “Tasnim” агентлаг мэдээлэв.