Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 29 June

    Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350 цэг ажиллана

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө. Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, нийт 610 цэгтзөвшөөрөл олгохоор тогтжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын …

  • 29 June

    Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж, цахимжуулна

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийв. Салбар хорооноос долдугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр …

  • 29 June

    Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа

    Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Шүүх хурлын танхимын гадаа талийгаач охины ээж охиныхоо зургийг барьж шүүхийн шийдвэрийг хүлээн зогссон юм. Мөн Лантуун дохио ТББ болон “Холун хатны үрс” ТББ-ын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн …

  • 29 June

    СХД-ийн өрхийн эмнэлгүүдэд даралтын аппарат гардуулав

    “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих багажийг бэлэглэлээ. Эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоонд дэмжлэг үзүүлэх энэхүү үйл ажиллагаанд НИТХ–ын тэргүүлэгч НИТХ дахь МАН–ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НЭМГ–ын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо. “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих аппарат нь цусны даралтыг хэмжих 3 удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, Ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах боломжтой. Зүрхний …

  • 29 June

    JCI эко салбар байгууллага “Залуу ой” төслөө танилцууллаа

    jCI эко салбар байгууллагын зүгээс өнөөдөр байгаль орчиндоо ээлтэй, эерэг өөрчлөлтөд хамтдаа нэгдэхийг олон нийт, залуучууддаа уриалан хэвлэлийн хурал зарлалаа. Богд хан уулын эко системд өөрчлөлт орж, ой уcтаж, хурдтай доройтож байгаа тул ойг нэн даруй нөхөн cэргээх, хамгаалах шаардлагатай байгаа учир ийнхүү “JCI” эко салбар байгууллагын зүгээс Богд хан уулаа хамгаалах үндэсний аян, “Залуу ой” төслийг санаачилжээ. Төслийн хүрээнд …

  • 29 June

    Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлнэ

      Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой харамсалтай хэргүүд цөөнгүй гарч байна. Тиймээс цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулж иргэд өнөөдөр  тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг тайван жагсаалыг санаачлагч долоон ээж энэхүү цуглааныг санаачилсан бөгөөд амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж зул өргөх гэнэ. Тайван цуглаан өнөөдөр 16.00-19.00 цагийн хооронд  Тусгаар тогтнолын талбайд болж байна. Зохион байгуулагчдаас тодруулахад “Цуглаанд ирэх …

  • 29 June

    “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  хаалттай үргэлжилж байна. 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм. …

  • 29 June

    Наадмаар хүүхдийн парк ажиллахгүй

    Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом агаарт эргэж байхдаа хугарч, дотор нь сууж байсан зургаан хүүхэд бэртсэн хэрэг энэ сарын 13-нд гарсан билээ. Эл хэрэг гарсан даруйд хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоож, хяналт шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ жилийн наадмаар хүүхдийн парк ажиллахгүй гэх мэдээллийг өглөө. Тэд “Бид хүүхдийн …

  • 29 June

    У.Хүрэлсүх: М. Энхболд оо, ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг

    УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2018.6.28./ үдшийн 23:00 цаг хүртэл хуралдлаа. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн “60 тэрбум”-ын асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахыг өчигдөр 19 гишүүн дэмжсэн. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ талаарх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Бүтэн 5-6 цаг хуралдсаны эцэст МАН-ын бүлгийнхэн уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.Харин энэ хуралдааны үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх …

  • 29 June

    С.Амарсайхан: УИХ-ын гишүүд өөрсдөө хувийн мөрдөгч, хөлсний гүтгэгч болчихсон юм уу гэж ойлгож байгаа

    УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Зүүн баян рефайнери” ХХК-тай НИТХ-ын дарга С.Амарсайхантай холбоотой гэж ярьсантай холбогдлууан сэтгүүлчдийн асуусан асуултанд НИТХ-ын дарга С.Амарсайхан хариулт өглөө.

  • 29 June

    “2+2” харилцан яриаг хойшлуулжээ

    Ирэх долоо хоногт Вашингтонд хийхээр товлоод байсан АНУ болон Энэтхэгийн "2+2” яриа хэлэлцээг Америкийн талаас хойшлуулсан тухай Энэтхэг улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 29 June

    Өмнөд Солонгосын шигшээ багт баяр хүргэж ЭСЯ-нд нь шар айраг бэлэглэжээ

    Мексикийн шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгч шар айраг үйлдвэрлэгч компани “Герман машин”-ыг 2:0-оор хожсон Өмнөд Солонгосын шигшээ багт талархал болгон  Өмнөд Солонгосоос АНУ-д суугаа ЭСЯ-нд хэдэн арван хайрцаг шар айраг бэлэглэжээ.

  • 29 June

    Испани-Оросын тоглолтод VI Филип хаан хүрэлцэн ирнэ

     “ДАШТ-2018”-ын Испани-Оросын багийн хооронд болох 1/8 шигшээ тоглолтыг үзэхээр Испанийн хаан VI Филип Москва хотод хүрэлцэн ирнэ гэж Испанийн хөл бөмбөгийн холбоо мэдээлэв.  

  • 29 June

    Д.Трамп, В.Путин нар тохиролцоонд хүрч болзошгүй байгаа нь НАТО-гийн байр суурийг ганхуулна гэж үзжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд тохиролцоонд хүрч болзошгүй байгаа нь НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын байр суурийг ганхуулна гэж Их Британи улс болгоомжилж байна. Энэ тухай “The Times” сонин мэдээлэв.

  • 29 June

    МҮБХ: Наадам будлиантуулж ашиг олдог С.Гантөр, Б.Цогтбаатар, Р.Даваацэрэн нарын асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

    МҮБХ-ныхон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Ингэхдээ гурван шатны шүүх болон ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг томилж, албан ёсоор бүртгэсэн байтал МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглаж, өөрийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг төөрөгдүүлж, сүүлийн 20 орчим жил МҮБХ-ны нэр хүндийг унагааж, өөрийн  өмчийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн допингийн төвөөрөө шантааж, хууль бус бизнес хийж, өөрийн талын бөхчүүдэд цол авч өгөх, бусад бөчхүүдийг хохироож цолыг нь хураах арга хэрэгсэл болгож,  улсын баяр наадмаар ард  түмний нүдэн дээр зориудаар унаж өгөх бизнес буюу  найраа хийх,  ашиг сонирхлын зөрчилтэй илт  буруу шүүлтээр бөхчүүдийг хохироох байдал хэрээс хэтэрч, олон хууль бус ажиллагаа явуулж байна" гэж үзэн Ерөнхийлөгчид ханджээ.