Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлээд цалин хөлстэй болчихвол нийтийн тээвэрт зорчигчийн карт уншуулахад “Хөнгөлөлттэй зорчигч” бус “Баярлалаа” гэдэг үгийг сонсмоор байна “Хөнгөлөлттэй зорчигч” гэдэг нь өөрөө ялгаварлан гадуурхаж буйн хэрэг. Хүнийг хараад бус ур чадварыг нь шалгаж үзээд ажилд авах хэрэгтэй хэмээн харааны бэрхшээлтэй иргэн П.Эрдэнэбат ярьж байсан юм. Тэрбээр Ө.Мөнхтөр найзынхаа хамт нэг сарын өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын …
Мэдээ мэдээлэл
August, 2018
-
3 August
Шинэ Зеландын ерөнхий сайд үүрэгт ажилдаа эргэн оржээ
Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн төрснийхөө дараа зургаан долоо хоногийн дараа шууд ажилдаа эргэн орлоо.Тэрбээр анхныхаа хүүхдийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд өлгийдөн авсан юм. Жасинда Ардернг жирэмсний амралттай байх хугацаанд ерөнхий сайдын орлогч Уинстон Питерс гүйцэтгэж байсан аж. Хүүхдээ төрүүлэх үедээ ч ажлаасаа холдоогүй бөгөөд эмнэлэгт байхдаа ч хэд хэдэн чухал асуудалд зөвлөгөө өгөх маягаар оролцжээ. Жасинда Ардерн удахгүй парламентын чуулганд охинтойгоо сууж, шаардлагатай бол хөхүүлнэ гэдгээ орон нутгийн хэвлэлд ярьжээ. …
-
3 August
Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлээд байна.Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойронд аюулгүй байдлын үзлэг хийжээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүлсэн байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, …
-
3 August
Даншиг наадмаар сити тур аяллын тусгай хөтөлбөрөөр жуулчдад үйлчилнэ
Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилготой Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын тусгай хөтөлбөрөөр энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг сонирхох боломжтой. Аялал 1: 10:00 – 17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай – Үлэг …
-
3 August
Баянзүрх зах руу эргэх чиглэлийн авто замыг гурав хоног хаана
Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг гурав хоног хаахаар болжээ. Учир нь энэ хэсэгт дулааны шугам өргөтгөх, шинэчлэх ажлыг өнөөдрөөс эхэлж 6-ний өдөр хүртэл хийхээр болжээ.
-
3 August
Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 03-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 13, 14-р хороо 172-р цэцэрлэг, Био хэмжил зүйн төв, МУИС-ийн цөмийн судалгааны төв, иргэн Даш, Чанлуулодой, Ганбаатар, Ганзориг, Ерөө импекс, Хатан болор, Их шовх, Баян констракшн, Зул-Оюу, Моннис пропортиз ХХК-ууд болон эдгээрийн …
-
3 August
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсчилсэн зөвлөгөөн эхэллээ
Аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөө ХХААХҮЯ дөрвөн бүсэд 21 аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулж байна. Салбарын зүүн бүсийн зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгууд хамрагдлаа. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, Мал эмнэлгийн хяналтын салбарын …
-
3 August
Улаанбаатар хотод гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөж болох газрууд
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэж… Улаанбаатар хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөж, хөгшид хүүхдүүд тоглон нарлаж, залуус болзох тэр орчин хамгийн их дутагдаж байсан цаг саяхан. Хэдхэн жилийн өмнө тус орон зайг нөхөх нэгэн томоохон бүтээн байгуулалт бий болсон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн билээ. Амралтын өдөр гэр бүлээрээ агаар салхинд гарч амжихгүй …
-
3 August
Ой найман сартай хүүг хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2018 оны гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд …
-
3 August
Монголын халаасны хулгайчид Тайландад баривчлагджээ
Монгол улсын иргэд болох гурван халаасны хулгайч эх орон руугаа буцахаас нэг өдрийн өмнө баривчлагдсаныг Тайландын цагдаагийн газар өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ. Жуулчдын халаасыг ухдаг байсан 31 настай И.Ганболд, 39 настай О.Баярсайхан, 34 настай Ц.Оюунболд нарыг Бангкок хотын Патхумван дүүргээс Лхагва гарагт баривчилсан байна. Долдугаар сарын 25-ны өдөр дөрвөн төлбөрийн карт, 50,000 вонтой хэтэвчээ суйлуулсан Өмнөд Солонгосын жуулчин цагдаад …
-
3 August
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи …
-
2 August
Б.Гангаамаа батламжаа гардан авчээ
Дэлхийн хоёр дахь ноён оргил гэгддэг К2 хайрханд амжилттай авирсан Монголын анхны уулчин гавьяат тамирчин Б.Гангаамаа батламжаа 7-р сарын 30-ний өдөр албан ёсоор гардан авчээ. Уг батламжийг Пакистаны уулын спортын холбоо, Пакистаны уулчдын холбооноос олгосон байна. Тэрээр өнгөрөгч долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт К2 ууланд 31 уулчны хамт авирсан юм. Түүний багтсан бүрэлдэхүүн К2 ууланд авирсан хамгийн олон …
-
2 August
Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-аар дүгнэлт гаргуулахаар МАН-ын Ёс зүйн хороонд хандлаа
МАН-ын Удирдах зѳвлѳл ѳчигдѳр /2018.8.1./ хуралдаж, 60 тэрбумын асуудлын талаар хэлэлцсэн гэх мэдээлэл тарсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын бичлэгийн асуудлаар дүгнэлт гаргуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, МАН-ын Ёс зүйн хороонд хандсан байна.Түүний хүсэлтийн өнөөдөр авч хэлэлцэхээр болжээ.
-
2 August
Буцаж эргэсэн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Энхтайвны гүүрэн дээр долдугаар сарын 30-ны өдөр Corolla маркийн авто машины жолооч зам дээр ачаалал үүсгэжээ. Тодруулбал, тус машины жолооч “Гэнэт найзын бие муудсан” гэх шалтгааны улмаас хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчиж, буцаж эргэсэн байна. Үүнээс болж зам дээр ачаалал үүссэн аж. Тэгвэл түүнд Замын цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг …
-
2 August
Аймгийн арслан А.Давааням хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас бэлэглэжээ
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын харцага Н.Золбоо “Харцага” цолны хишиг түгээж 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлэглэсэн. Тэгвэл өнөөдөр Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, “Сүлд” биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл