Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 20 February

    ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсыг ажиглагчаар оролцуулах урилга гардуулав

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан байна Ноён Элчин сайд Монголын ард түмний үндэсний баяр цагаан сар тохиож буйг тохиолдуулан УИХ-ын даргад баяр хүргээд, гуравдугаар сарын 18-нд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын …

  • 20 February

    А.Меркель дөрөв дэх удаагаа ажиллахад бэлэн гэв

    ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Засгийн газрын тэргүүнээр дөрөв дэх удаагаа улиран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. “Христосын Ардчилсан холбоо” намын даргын ажлаа үргэлжлүүлэн хашихаар төлөвлөж буй А.Меркель “Би амлалтаа биелүүлдэг хүмүүсийн тоонд багтдаг” гээд ХБНГУ-ын Сангийн яамыг социал-демократуудад өгөх нь зөв шийдвэр болохыг онцолжээ. Харин хатагтай канцлерыг намын нөхөд нь хатуу шүүмжилж, уг үйлдлийг тохиромжгүй буулт хэмээн үзэж байгаа билээ. Эвслийн …

  • 20 February

    Баянгол дүүрэгт гурван настай хүүхэд угаалгын машинд гацсан тохиолдол гарчээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд энэ оны хоёрдугаар сарын 14-нд хүүхэд угаалгын машинд гацсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал сайн хандуулж, аливаа сөрөг зүйлд өртөхөөс сэргийлж байхыг зөвлөж байна …

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас бударна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, …

  • 19 February

    Харшлаас хэрхэн ангижрах вэ?

    Харшлаас ангижрахын тулд зориулалтын эмийг уух, эсвэл тариулах ёстой байдаг. 2. Та өөрөө өөрийгөө харшлаас хамгаалах ёстой. Жишээ нь харшил өгдөг зүйлээ идэхгүй байх. Тэгвэл хэрхэн өөрийгөө харшлаас хамгаалах вэ? 1. Гэртээ аль болох чийг багатай байлгах хэрэгтэй. Харшил чийгтэй газар илүү их байдаг. Гэртээ чийг шингээгч авч тавих хэрэгтэй. 2. Тоос шороогоо ойр ойрхон цэвэрлэж, байх хэрэгтэй. 3. Хэрвээ …

  • 19 February

    Гэри Олдмэн “Бафта” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртлээ

    Оны шилдэг киног шалгаруулдаг “Бафта” наадам өнгөрөгч ням гаригт Английн нийслэл Лондон хотын “Royal Albert” театрт боллоо. 71 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг наадамд 2017 оны дотоод болон гадаадын шилдэг кинонуудыг шалгаруулжээ. Наадмыг Английн жүжигчин, зохиолч, загвар өмсөгч, хүмүүнлэгийн ажилтан Жоанна Ламлей хөтөлсөн. 1992 онд дэлгэцнээ гарсан “Bram Stoker’s Dracula” киноны дракулагийн дүрээрээ манай үзэгчдэд танигдсан Английн жүжигчин, кино …

  • 19 February

    НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 2 дугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14,828,929 баримт хамрагдсанаас: 5 сая төгрөгийн 9 1 сая төгрөгийн 133 200 мянган төгрөгийн …

  • 19 February

    Цанын гулгалтын төрөлд Австрийн тамирчин тэргүүн байранд орлоо

    “Пёнчан 2018” өвлийн олимпийн 23-р наадам Өмнөд Солонгосын Пёнчан мужид үргэлжилж байна. Өвлийн наадмын эрэгтэйчүүдийн цанын гулгалтын төрөлд Австрийн тамирчин, 28 настай Марсел Хирсчер өндөр ур чадварыг үзүүлж алтан медаль хүртсэн бол Норвегийн Хенрик Кристофферсен мөнгө, Францын Алексис Пантугу хүрэл медалийн эзэн боллоо. Марселын хувьд олон улсын чанартай олон тэмцээнд түрүүлж байсан туршлагатай ч 2010 оны Ванкуверын болон дөрвөн жилийн …

  • 19 February

    Улаанбаатар өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, …

  • 17 February

    Бурхан багшийн дүрүүд, Түүний бодь чанарууд

    1. Бурхан багш дараах таван бодь чанартай учир түүнийг бүгд хүндэлдэг. Үүнд: биеэ зөв авч явах чадвар, суут үзэл бодол, суут оюун ухаан, суут номлох чадвар, хүмүүсийг зөв замд оруулах суут чадвар багтана. Түүнээс гадна Бурхан багш дараах найман чадвартай. Үүнд: Нэгдүгээрт, Тэрбээр хүнд зол жаргал, сайн сайхныг авчирдаг. Хоёрдугаарт, Бурхан багшийн сургаал энэ ертөнцөд ашиг тус болдог. Гуравдугаарт, Тэрбээр …

  • 17 February

    Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

    XVII жарны Тийн унжлагат хэмээх шороо нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан  битүүний өдөр Монгол Бөхийн Өргөөнд эхэлсэн. Барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Н.Түвшинбаяр Улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, О.Хангай тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглосон билээ. “Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй …

  • 16 February

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Монгол Улсын 14дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ. Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байгаа. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв. …

  • 16 February

    Мэндчилгээ

    Тэнүүн дэлгэр нутагтаа аж төрөн суугаа Монгол түмэндээ болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа элгэн садан Та бүхэндээ XVII дугаар жарны шороон нохой жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг Монгол Улсын сэтгүүлзүйн салбарынхны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Хаврын тэргүүн сарын босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 17 дугаар Их хурлаа амжилттай хуралдуулж, дүрмээ шинэчлэн, …

  • 16 February

    Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй

    Сар шинийн баярын өдрүүдэд та замын хөдөлгөөний ачааллын талаарх мэдээллийг “UB TRAFFIC” аппликейшний тусламжтай гар утаснаасаа шууд үзэх боломжтой. Мөн тус албанаас иргэдэд цаг үеийн болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Авто радио 96.3-аар тогтмол өгч байхаас гадна traffic.police.gov.mn, “Замын цагдаагийн алба” facebook хаягаар тогтмол шуурхай хүргэж ажиллаж байна.  

  • 16 February

    Бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна

    Сар шинийн баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг. Тиймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших, бага насны хүүхдийг үнсэж, хүрэлцэж золгохгүй, зайнаас золгохыг хичээх хэрэгтэй гэж …