Мэдээ мэдээлэл

April, 2018

  • 26 April

    “Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг маргааш “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа …

  • 26 April

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 8-р хороо 11-р хорооллын 1, 2, 3, 25, 32, 34, 36/1-р байрууд, 2-р сургууль, Чингэс хаан дээд сургууль, Сувилахуйн сургууль, Үйлдвэр дизайны сургууль болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагт: 7-р хороо 11-р хорооллын …

  • 26 April

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 25 April

    Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөрийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ

    НИТХ–ын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Нийслэлийн газрын албаны мэдээллийг сонсож,тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсний дараа Хурлын дарга С.Амарсайхан НГА–ны дарга Э.Болорчулуунд үүрэг өгч, тэргүүлэгчдийн хэлсэн ажил хэрэг саналыг судалж, ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй гээд Газартай холбоотой асуудлаар НГА илүү тодруулга мэдээлэл өгөх, тухайлбал, 2010 онд батлагдсан газрын бүсчлэл, үнэлгээний журам анхнаасаа учир дутагдалтай гарсан, дараа нь энэ журмыг шинэчилж байгаа нь энэ гээд дүүргийн ИТХ руу өгч бүр …

  • 25 April

    Татварын буцаан олголтыг өгч эхэллээ

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 01 сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд харьяа татварын алба /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд/-нд хүлээн авсан. Нийслэлийн хэмжээнд нийт 33 мянга гаруй иргэн буцаан олголт авахаар материал бүрдүүлж өгснөөс өчигдөр 29,255 иргэний …

  • 25 April

    Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Ц.Эрдэнэбатыг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа. Цэвээндоржийн Эрдэнэбатын товч намтар: Боловсрол: 1992 он – Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль 1996 он – Сингапурт Мэдээллийн удирдлагын системч 2008 он – АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр 2011 он – Денверийн Их …

  • 25 April

    Монгол Үндэсний соёлыг сэргээн босголцсон Архад Бакула

    Тайван замаар хийгдсэн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд бий болсон пост коммунист, үндэсний бахархал дүүрэн шинэ Монголын нэг онцлог бол эзэн Чингис хааныг үндэсний баатар гэж албан ёсоор  үнэлж хүндэтгэдэг болсон. Үндэсний соёлын энэхүү цоо шинэ хэв шинж   ардчилсан шинэ үндсэн хуульд ч тусгалаа олсон.1990-ээд оны эхэнд олон хүн үндсэн хуульд  буддын шашныг төрийн шашин гэж нэрлэхийг хүссэн ч, зарим төрийн …

  • 25 April

    Ж.Батзандан: Б.Хурц, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал ярьж байгаа гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх талаар ярьж эхэлж байна

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг  өглөө. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан“2017 оны 12 дугаар сарын 10-нд УИХ-ын 40 гаруй гишүүн санаачлан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцтай холбоотой ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-ын үеэр зохион байгуулсан. С.Зориг агсаний  хэргээр хоригдож байгаа Т.Чимгээ, А.Содномдаржаа нарын гэр бүлээс ирсэн өргөдөл тэр дунд байсан. Гэтэл өнөөдөр АТГ–ын мөрдөн …

  • 25 April

    2400000₮ шагналын сантай гар зургийн уралдаанд оролцоорой

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Боловсролын газар, NAAD брэнд хамтран “Би Монгол Хүн” агуулгын хүрээнд чөлөөт сэдвээр гар зургийн уралдаан зарлаж байна. Уралдааны шагналын сан 2400000₮ бөгөөд шагналт байранд 50 бүтээл шалгаруулна.  Уралдааны зорилго нь хүүхэд багачуудын эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах сэдэл тэмүүллийг өгөх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг …

  • 25 April

    Э.Бөхбат: Жолоочийн хариуцлагагүй үйлдлээс гарсан түгжрэлийг цагдаа зохицуулах шаардлагагүй

    Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн  зохицуулалтгүй болсонтой холбогдуулан Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Замын цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийх дөрвөн удаагийн эрх байгаа. Бусад тохиолдолд зохицуулалт хийх үүрэг байхгүй. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн зохицуулалтгүй болно. Үүнд Баянгол дүүргийн Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд …

  • 25 April

    Торонто хотод гарсан халдлагад Монгол иргэд өртөөгүй гэв

    Канад улсын Торонто хотод  энэ сарын  23-ны өдрийн 13.30 цагийн орчим микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ. Торонто хотод манай улсын 5,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад Монгол иргэд өртөөгүй гэж Гадаад харилцааны яамны Консулын …

  • 25 April

    Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

    Тээврийн хяналтын албаны Салаа зам хариуцсан байцаагч Д.Алтангэрэлтэй ярилцлаа. –Замын цагдаагийн уулзвар дээр барих гүүрэн гарцын барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан 406 км-ийн гармыг шилжүүлэн суурилууллаа. Түр гармыг өнөөдөр /өчигдөр/ хүлээн авсан байна. Энэ талаар тодруулаач? -Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төрийн захиргааны байгууллага болох Зам, тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын даргад Амгалан-Улаанбаатар хоорондын замд байх 406 км-ийн дохиолол, жижүүрийн зохицуулалттай гарамыг хааж, …

  • 25 April

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар таван асуудал хэлэлцэж байна

    НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна. Хурлаар Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тухай, барилга бүртгэлээс хасаж шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний оюу” хоршоонд шилжүүлэх тухай, Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Газрын алба мэдээлэл хийлээ. НГА нь иргэн хуулийн этгээд нийт 46 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр 25 нэр төрлийн …

  • 25 April

    Д.Трамп, Э.Макрон хоёрын “дотно харилцаа”

    Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп, Эммануэл Макроны дотно угтан авчээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп, Эммануэл Макроны гараас нь хөтөлж Цагаан ордонд руу хамт оржээ. Уулзалт үеэр ерөнхийлөгч Д.Трамп Эммануэл Макроны хүрмэн дээр байсан хогийг нь авч сэтгүүлчдэд “Бид их дотно харилцаатай байдаг юм” гэж хэлжээ. Мөн Цагаан ордонд Эммануэл Макронтой хамт хийсэн хэвлэлийн …

  • 25 April

    Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. …