Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 6 July

    “С, Е” ангиллын жолооны үнэмлэхтэй залууст 1.5 -2 сая төгрөгийн цалинтай ажлын байр зарлагдлаа

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийг нэг талаас нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нөгөө талаас “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд нар …

  • 6 July

    Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”- ийн эзэд тодорлоо

    Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө. Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар – Чулууны Анхбаяр Ховд …

  • 6 July

    Хурдан морины уралдааныг найман машин дагана

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл …

  • 6 July

    Нийслэл дэлгэц наадмын нээлтийг шууд дамжуулна

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Нийслэл дэлгэц шууд дамжуулна. Төрийн ордон болон Central Tower-н өөдөөс, Гадаад хэргийн яамны хажууд байрласан Нийслэл дэлгэц нь дунд болон дундаас дээш зэрэглэлийн зорилтот хэрэглэгчдэд хамгийн сайн хүрэх ЛЕД дэлгэц бөгөөд Монголын анхны Контентын бодлоготой дэлгэц гэдгээрээ бусдаас ялгардаг.

  • 6 July

    Данило ДАШТ дуусах хүртэл тоглохгүй болжээ

    Бразилийн шигшээ багийн хамгаалагч Данило ДАШТ дуусах хүртэл багтаа дахин тоглохгүй хэмээн тус улсын үндэсний шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлжээ.

  • 6 July

    С.Чинзориг: 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй тул нэмэх ёстойг сайн ойлгож байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзаж Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо Эрүүл мэндийн сайдтай байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт/тариф/-ын нэмэлт хэлэлцээрийн хоёр заалтаас бусдыг нь бүртгэхээр болсныг танилцууллаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “…бүртгэх эрх бүхий этгээд хамтын гэрээ, хэлэлцээрийг ажлын 10 хоногийн дотор …

  • 6 July

    Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар үргэлжилж байна

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар дөрөвдэх өдрөө Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Дүгнэлт хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирарде, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар удирдаж явуулж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин …

  • 6 July

    Наадмын тасалбарыг Мишээл, Дүнжингарав, Драгон, Оргил төвүүдэд худалдаалж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд худалдаалж эхэллээ. Тодруулбал Мишээл экспо төв, Дүнжингарав, Зургаан буудал дахь Оргил худалдааны төв, Драгон дахь нийслэлийн үйлчилгээний төвүүдэд иргэдэд зориулан худалдаалж байна. Харин жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт борлуулж байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаараад иргэдэд 16000, 20000, 24000 төгрөгөөр, жуулчдад 25 ам.долларын үнэтэй худалдааж …

  • 6 July

    Парк дахь White Rock Center-т хүүхдүүдэд зориулан гэрлийн шоу толилуулна

    Хэдхэн хоногийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийсэн White Rock Center-т үзэгчдийн хүсэлтийн дагуу долоодугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд 360 Projection Mapping буюу гэрлийн шоу толилуулахаар болжээ. Тодруулбал, тухайн өдрүүдэд 15,16, 17 цагуудад хүүхэд багачууддаа дараах үзүүлбэрүүдийг хүргэх гэж байна. 1.Сүхийн цагаан морь /Үлгэр/ 2.360 Projection Mapping болон гэрлийн шоу Үргэлжлэх хугацаа 40 минут Билет үнэ 5000Т/том хүн,хүүхэд адил/ Харилцах …

  • 6 July

    Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ

    Өнгөрсөн сарын 26-нд Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд мэдээллийн дагуу иргэн Х, Г нарын авч явсан хоёр хайрцагтай барааг шалгажээ.Ингэхэд 170 ширхэг гар утас, түүний дагалдах хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан байна.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх иргэдээр 9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  

  • 6 July

    Мексикийн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолдоо Дональд Трампыг урина

    Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ирэх 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урина хэмээн пүрэв гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 6 July

    Сайжруулсан түлшийг нийслэлийн зургаан дүүргийн 390 цэгээр борлуулна

    2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг хорих тогтоол Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар баталжээ. Өдгөө 200,000 өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд …

  • 6 July

    Хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард залилуулахгүй байхыг анхаарууллаа

    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдийг хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард итгэж залилуулахгүй байхыг анхаарууллаа. Анхааруулгад: Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх зарыг хуурамч фэйсбүүк хаягаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул …

  • 6 July

    Г.Доржзодов: МАН-ын нуруун дээрх том ачаа нь 60 тэрбумтнууд

    Албан тушаалын наймаанаас 60 тэрбумыг босгохоор төлөвлөсөн гэх МАНын зарим удирдлагын ярианы бичлэгийг ил болгосон Г.Доржзодовтой ярилцлаа. -60 тэрбумын асуудлыг харж байхад хуулийн байгууллагууд аль эрт шийдвэрлэсэн гэх юм? -Ажиглаад байхад, энэ асуудалд хуулийн байгууллагууд, прокурор, АТГ, ЦЕГ, ТЕГ, ШШҮХ цэг тавих гэж их зүдэрч байх шиг. Тэд эхлээд эвлүүлэг гэж зөрүүдэлсэн. Нотлох баримт эх хувиараа байна гэсэн хуулийн заалттай …