Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 17 January

    Нийслэлийн гудамж талбайд гоёл чимэглэлийн модыг түлхүү тарина

    2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбогдуулан гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж эхэлжээ. Ажлын хэсэг Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллажээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Ойн баясах ХХК, Мандан баясах ХХК болон бусад гоёл чимэглэлийн мод бутны нөөц ихтэй байгууллагатай хамтрахаар болсон байна. 2018 …

  • 17 January

    Гадил жимсний хальс олон талын ашиг тустай

    Гадил бол хамгийн амттай жимснүүдийн нэг. Гэхдээ хүмүүс тус жимсний хальс олон талын ашиг тустай байдгийг мэддэггүй. Иймээс хүмүүс гадил жимс идээд хальсыг нь хог руу хаячихдаг. Ингээд хальсыг хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөө хүргэе. -Гадилны хальсан дахь төрөл бүрийн эрдэс бодис нь арьсыг эрүүл байлгах сайн бүтээгдэхүүн болдог. Хальсны дотор талаар нүүр, хүзүү, гараа үрээд үзээрэй. Арьсыг чийгшүүлж, үрчлээнээс хамгаалахаас …

  • 17 January

    Азийн хөгжлийн банкнаас Налайх дүүрэгт төсөл хэрэгжүүлнэ

      Налайх дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас Налайх дүүрэгт хэрэгжүүлэх гэж буй төсөлтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ажилтан Б.Цолмон тэргүүтэй төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Тус олон улсын байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг …

  • 17 January

    Өнөөдөр Сөүл хотын иргэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ

    Өнгөрөгч даваа гаригийг агаарын тоосжилт ихэссэний улмаас Өмнөд Солонгост энэ жилийн анхны “Жолоо барихгүй өдөр” болгосон. Тодруулбал Сөүл хотын иргэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврээр зорчсон юм. Тэгвэл өнөөдөр мөн нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчлэх болохыг өчигдөр Сөүл хотын захиргаанаас мэдэгдсэн байна. Ингэснээр агаар дахь тоос шороо багасна гэж үзсэн. Автобус болон галт тэрэг өглөөний 06:00-09:00, оройны 18:00-21:00 цагийн хооронд үнэ төлбөргүй …

  • 17 January

    Өвлийн Олимп болох хотын ойролцоох ууланд гал гарчээ

    Өнгөрөгч ням гаригт Өмнөд Солонгосын Канвон аймгийн Яаняан-гун тосгоны ууланд гал гарч нисдэг тэргээр ус цацжээ. Албаныхны зүгээс гал Пёончоны Олимпыг зохион байгуулж буй хотоос хэдхэн километрийн зайтай ууланд гарсан гэж даваа гаригт мэдээлсэн. Гал ням гаригийн 19:00 цагт Яаняан-гун тосгоны ууланд гарсан агаад 900 орчим гал сөнөөгч, гурван нисдэг тэрэг есөн цагийн турш ажилласны дараа бүрэн унтраасан болохыг Канвоны …

  • 17 January

    БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.долларыг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна 

    БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн …

  • 17 January

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 16 January

    БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ

    БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн …

  • 16 January

    БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

    БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, …

  • 16 January

    Луврын музейгээр зочлохуй

    Лувр музей нь Францын Парис хотод байрладаг, хотын түүхэн бахархалт газруудын нэг юм. Луврын музей нь хамгийн олон жуулчид зочилсон музей бөгөөд 2012 онд нийт 9.7 сая хүн зочилж байжээ. 1793 онд ниит 537 зураг дэлгэн нээгджээ. Өдгөө балар эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйл хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад …

  • 16 January

    6 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд, орхиж явсан жолоочийг эрэн сурвалжилж байна

    6 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд орхиж явсан хэргийг харсан гэх гурван эмэгтэй холбоо барьж, мэдээлэл өгч туслана уу. Мөн хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд өндөр шагналтай. Эх сурвалж: ЗЦА

  • 16 January

    Марк Кэйниг: Азийн сан нь одоогоор НЗДТГ-тай хамтраад хоёр том төслийг хэрэгжүүлж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн сан 2012 оноос НЗДТГ-тай хамтран ажиллаж, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, “Хотын засаглал”, “Хог хаягдал ба цаг уурын өөрчлөлт”, “Төрийн албанд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн …

  • 16 January

    Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2 хувиар өсжээ

    Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,092 буюу 18.7 хувиар өсжээ. Өмнөх оноос нийт гэмт хэрэг өсөхөд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,840 (36.3%), Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%), Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 (49.2%)-өөр өссөн нь голлон нөлөөлөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 …

  • 16 January

    Нэг грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөг байна

    Монголбанк 2018 оны 1 дүгээр сарын 11-нийг хүртэлх өдрүүдэд 682 кг алт худалдан авлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд тухайн үед худалдан авсан алтны дүн 297 кг байв. 2018 оны эхний 11 хоногийн байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 …

  • 16 January

    Донорын тухай хуультай холбоотой санал боловсруулжээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.01.16/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсэг хуралдан хуулийн төслүүдийн зарим зүйл заалтыг дахин боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт …