Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 7 August

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. …

  • 6 August

    Даншиг наадмаар 35 кг муудсан мах устгажээ

    Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Даншиг наадам – Хүрээ цам” наадам болсон. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Хүй долоон худагт ажиллахад 35 кг үхрийн татсан мах үнэр орж, муудсан байсныг газар дээр нь устгажээ. Мөн 247 мянган төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгасан байна. Түүнчлэн хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт шалгалт хийж олон …

  • 6 August

    Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завджээ

    Салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарснаас үүдэн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Дархан хотод энэ сарын 3-ны 22.00 цагийн орчимд салхилж явсан бүсгүйг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан явдал болжээ. Бүсгүй гэмт этгээдүүдээс зугтаж, ойролцоох Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авчээ. Петровис компанийн хамгаалалтын ажилтнууд гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэргийг одоогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн …

  • 6 August

    У.Хүрэлсүх: Ард иргэд бидэнд итгэж, итгэлийн нүдээр харж байна

    Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн МАН-ын бага хурлын II хуралдааныг хааж хэлсэн үг Хурал хаагдаж байгаа учраас намын даргын хувьд хэдэн зүйл яръя гэж бодож байна. Үүрэг даалгавар өгнө өө. Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ надад бас байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ 2018 оны эхний улирлын байдлаар 6,1 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний …

  • 6 August

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо

    Үндэсний аудитын газраас УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Дээрх тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна. Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их …

  • 6 August

    Монгол Улсын начин Д.Цэрэнтогтох өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэжээ

    Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Монгол Улсын начин Д. Цэрэнтогтох начны хишиг болгож, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр бэлэглэжээ. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт амьдардаг өрх толгойлсон Ж.Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан аж. Улсын начин Д.Цэрэнтогтох өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны …

  • 6 August

    Р.Пүрэвдагва Даншигийн дархан аварга цол хүртлээ

    “Даншиг наадам -Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээд зохион байгуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангасан юм. Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, …

  • 6 August

    “Зиндаа” сэтгүүл БНСУ-ын “Asia Today” сонинтой санамж бичиг байгууллаа

    БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн /Woo Jong Soon/ “Эрхэт Монгол” группын урилгаар 8 сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Уг айлчлалын үеэр “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал, хатагтай С.Мөнхзул, БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд сэтгүүл зүйн салбарт …

  • 6 August

    МАН-аас 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн бий

    МАН-ын II Бага хурал өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг хэлэлцлээ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр,МАН-ын ээлжит хоёрдугаар бага хурлаа 200 гишүүний оролцоотой 53.5 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудал, нөгөө нь нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын сонгуулийн …

  • 6 August

    Монгол Улс хөгжлийнхөө үзүүлэлтээр 68-д жагслаа

    Их Британийн хараат бус бодлогын хүрээлэн болох Legatum хүрээлэнгийн 2017 оны судалгаагаар Монгол Улс хөгжлийнхөө шалгуур үзүүлэлтээр дэлхийн 149 улсаас 68-д жагслаа. Өнгөрсөн жилийн судалгаанд 75 дугаарт жагсаж байсан Монгол Улс жилийн дараа долоон байр урагшилсан байна. Эдийн засаг, бизнесийн орчин, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал, хүрээлэн буй орчин гэсэн үндсэн есөн үзүүлэлтээр …

  • 6 August

    Монголын иргэншлээс гарсан ч эх нутагтаа гэр бүлээрээ буцаж ирэх хүмүүсийг визийн нөхцөлөөс хөнгөвчилсөн

    Цөөн хүн амтай ч авьяастан, хүчтэнүүдээрээ дэлхийд нэр нь түгсэн Монгол орныг зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй. Энэ хэрээр бүтээн байгуулалт, аялал жуулчлал, нийгмийн салбараа хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр засаг чамгүй хичээж байгаа билээ. Тиймээс гадаад иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хууль эрх зүйн орчныг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлсэн байна. Үүнээс гадна Монголын иргэншлээс гарсан …

  • 6 August

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 06-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 22-р хороо Авто мастер Монголия, Хөхийн нуруу, Монголиан Азиа Рийч, Хан хулан ХХК-ууд, Мобиком, Гинжбаатарын гараж болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо МОУДС-ийн дотуур байр, МТ ШТС-98, иргэн Ганболд, Гамбагаа, Доржхандын АОС, …

  • 6 August

    Д.Гантулгын шүүх хурал энэ сарын 17-нд болно

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 3-ний өдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болжээ. Нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон байна. Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.     …

  • 6 August

    МАН-ын II Бага хурал өнөөдөр болно

    МАН-ын ээлжит II Бага хурал өнөөдөр 10.00 цагт товлогдоод байна. Тусгаар тогтнолын ордонд болох эл хуралд 300 гаруй төлөөлөгч оролцоно. Уг хурлаар МАН УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэж, хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх юм.

  • 6 August

    М.Энхболд: Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй

    УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодрууллаа. -УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ? -Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай …