ТЦА: Он гарсаар 2930 жолоочийн эрх түдгэлзсэн

Тээврийн цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар жолоочдод замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг нь сайжруулах зорилгоор гаргасан зөрчил бүрд нь хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг болсон. Тодруулбал, жолоочийн зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байгаа юм.

Тэгвэл “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу 2018 он гарсаар эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 2930 жолооч бүртгэгджээ. Энэ нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин нэмэгдсэн дүн юм.

Тиймээс жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг service.police.gov.mn сайтаар дамжуулан мэдэх боломжтой. Хэрэв жолоочийн зөрчлийн оноо дууссан бол журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж зөрчлийн бүртгэлийн арван оноог сэргээх боломжтой юм.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …