Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 28 February

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 …

  • 27 February

    Онгоцны шинэ буудал барих төсөлд хамтран ажилласан нэр бүхий хүмүүсийг шагналаа

    Шинэ нисэх буудал барих төсөл нь одоогоос 9 жилийн өмнө албан ёсоор эхэлж байсан. Тэгвэл одоо дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тохилог үйлчилгээ бүхий шинэ нисэх буудлыг барих төслийн ажил дуусах шатандаа орж, энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох гэж байна. Хуучин “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 4 дахин их буюу жилд 1.7 сая зорчигч хүлээн авах, 18100 …

  • 27 February

    15-р цэцэрлэгт өв уламжлалаа шингээсэн “Монгол өргөө” үүдээ нээлээ

    Баянгол дүүргийн 15-р цэцэрлэгт өнөөдөр нэгэн чухал үйл явдал боллоо. Энэ дагуу тус цэцэрлэгийг зорин Н.Дариймаа багшийн ангиар зочиллоо. Ангийн хаалгыг дөнгөж нээхэд л үндэсний өв соёл, хувцас хэрэглэл, чухам монгол ахуй гэдгийг мэдрэв. Энэхүү өргөөний шалаасаа дээш тааз бүхэлдээ “монгол” орчныг цогцлоон тохижуулжээ. Энэхүү Монгол бичил өргөөнөө багачуудын төдийгүй эцэг, эхчүүдийн мэлмийг нээж, оюуныг тэлэх олон зүйлийн эд хэрэглэл, …

  • 27 February

    Ахмад дипломатуудтай уулзаж, үнэтэй санал санаачлагыг нь сонслоо

    Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тэргүүтэй намын удирдлагууд ахмад дипломатуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, улс орны болоод намын гадаад бодлого, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар үнэтэй санал санаачлагыг нь сонслоо. Монгол Ардын Намын 97 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт нь Монгол Ардын Намын гадаад бодлогын үнэт зүйл, эрхэм зорилгыг ахмад үеийнхнээсээ …

  • 27 February

    С.Мөнхчулуун:АН-ын зүгээс камерын өмнө улс төр хийсэн явдал боллоо

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг хөндлөө. Харин энэ асуудалд НИХТ-ын дарга дараах тайлбарыг өглөө. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун АН-аас хөндсөн асуудалтай холбоотойгоор өөрийн болон намын бүлгийн байр суурийг илэрхийллээ. Нээрээ л хавар болчихсон гэлтэй улс төрийн элдэв популизмууд эхэллээ. Үүний нэг нь …

  • 27 February

    Н. Алтанхуяг: Ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, хараахан бүрэлдэж чадаагүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран өчигдөр  Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Өнөөдөр бид “Баялгийн засаглал” гэсэн нэртэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд яриад, эндээ үлдэх …

  • 27 February

    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг хангасан дэлхийн хоёрдох орон боллоо

    Эрдсийн баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан анхны орноор 2017 оны 10 дугаар сард Филиппин улс хүлээн зөвшөөрөгдсөн бол манай улс 2018 оны 2 дугаар сард хоёрдох орон боллоо. Мөн Тимор Лесте улс стандартыг хангасан гуравдахь орноор хүлээн зөвшөөрөгдсөн нь Ази, Номхон далайн бүс нутаг ОҮИТБС-ын тэргүүлэх орнууд болж, эрдсийн баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын …

  • 27 February

    Налайх дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа

    Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа. 13 чигийн, 6 эргэдэг, дугаар таньдаг 1, нийтдээ 20 ширхэг камерыг “Зөв технологи” ХХК суурилуулж хүлээлгэн өгсөн юм. Дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумьяа нар камержуулалтын байршил, цэг, хяналтын дэлгэцний үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Дашрамд …

  • 27 February

    “Samsung” компани Galaxy S9 болон S9+ загвараа танилцууллаа

    Самсунг компани удтал хүлээлгэсэн Galaxy S9 ба Galaxy S9+ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа. “Samsung” ухаалаг гар утасны “Galaxy S9” загвар нь 5,8 инчийн дэлгэцтэй, 4Гб-н шуурхай санамжтай бөгөөд өөрт суурилсан санамж нь 64Гб бол S9+ загвар нь нь 6,2 инчийн дэлгэцтэй, 6Гб-ын шуурхай санамжтай, 128Гб-ын өөрт суурилсан санамжтай. Мөн Micro SD мемори картны тусламжтайгаар санамжийг 400 GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Ухаалаг гар утас нь …

  • 27 February

    Хүн амьдрах нөхцөл бүрдээгүй байршилд газар өмчлүүлэхгүй

    Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нийслэлийн газрын албанд чиглэл өгчээ. Уг албан бичигт: “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс …

  • 27 February

    НИТХ дэд бүтцийн асуудлаар хуралдаж байна

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

  • 27 February

    АНУ-ын H-2B виз гэж юу вэ?

    АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ. H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Энэ визний тухайд ажиллах хүчний …

  • 27 February

    Найруулагч Б. Баатар таалал төгсчээ

    Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар таалал төгсчээ.Б.Баатар нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн,1984 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллажээ. Найруулагч Б.Баатар 1985 …

  • 27 February

    Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр  төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …

  • 26 February

    ЦЕГ:Хүний амь хөнөөсөн этгээдийг Төв аймгийн Баянчандмань сумаас баривчиллаа

    Өнгөрсөн  долоо хоногийн  Лхагва  гариг буюу энэ сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт гарсан   61 настай  эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна гэсэн …