Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, говийн бүс …
Мэдээ мэдээлэл
November, 2018
-
5 November
Өсвөрийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Булган аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээний 30 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин Ө.Энххүслэн алтан медаль, 38 кг-ийн жинд Ж.Ерөөлт мөнгөн медаль хүртлээ. Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 47 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа.
-
5 November
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллалаа. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллаас үзэхэд нийт 2239 …
-
5 November
BTS хамтлаг хүүхдийн хүчирхийллийн эсрэг төсөлд 1.4 сая ам.доллар хандивлажээ
Солонгос улс дахь Нэгдсэн Үндэсний байгууллагаас санаачилж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг төслийн ажилд зориулж BTS хамтлаг, Big Heat энтертаймент хамтран 1.4 сая ам.доллар хандивлажээ. НҮБ-ийн “Гэмт хэргийг зогсооё” кампанит ажлын хүрээнд хэрэгжиж буй “Өөрийгөө хайрлая” төслийн ойн арга хэмжээг энэ сарын 1-4-ний өдрийн хооронд Сүньчонь, Сөүл хотуудад BTS, Big Heat энтертайнмент, Солонгос дахь НҮБ хамтран зохион байгуулсан юм.
-
5 November
ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан юм. Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэв.
-
5 November
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. 2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм. Монголын Уран зургийн галерейд …
-
5 November
Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх “Гэрэлтэй хот” аян хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм. “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын …
-
5 November
11 сарын 8-нд хилийн боомтууд амарна
11 сарын 8-ны өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохионо. Бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдрүүдэд …
-
5 November
АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа сэргээв
АНУ болон Өмнөд Солонгос сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа тухай “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Уг сургуулилтыг хоёр орны тэнгисийн явган цэргийн хооронд туршлага солилцох Солонгосын хөтөлбөрийн хүрээнд хийдэг байна.
-
5 November
Улс төрийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ
Японы улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг Шинэ Зеландын парламентын дарга Тревор Маллард уриалсан бөгөөд ням гарагт телевизийн “NHK” сувагт өгсөн ярилцлагын үеэрээ энэ тухай тэмдэглэсэн байна.
-
5 November
С.Цэрэнчимэд нарын бөхчүүд “U-23”-ын ДАШТ-д зодоглоно
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жингүүдэд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгожээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул дээрх жингийн сорилгыг өмнө товлосон хугацаанаас хойшлуулж, аравдугаар сарын 30-нд явуулсан байна. Сорил барилдаанд 65 кг-д Будапештэд зодоглосон ОУХМ …
-
5 November
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг НИТХ дэмжиж УИХ-д уламжлахаар болов
НИТХ дахь “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа, Төсөв санхүү, эдийн засгийн хороон дарга Ц.Сандаг-Очир, Хууль эрх зүйн хорооны дарга Ж.Батсайхан, Нийгмийн бодлогын хороон дарга Д.Мөнхжаргал нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 …
-
5 November
У.Баярсайхан: Аав минь тэнгэрийн орноос дууг минь сонсож байгаа гэж итгэдэг
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ундраагийн Баярсайхантай “Монгол бахархлын өдөр” болох “Монголын өглөө” тоглолт болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Та их зохиолч Д.Нацагдоржийн буурин дээр төрсөн юм билээ. Байгалийн үзэсгэлэнт Гүн Галуутай таны онгод хийморьт нөлөөлөв үү? -Манай аав Говь-Алтай аймгийн Тонхил, ээж Цээл сумын уугуул, Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул. Намайг нутгийнхаа нэрийг хэлэхээр хүмүүс …
-
5 November
Гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хуулийн төслийг Япончуудын дийлэнх нь дэмжиж байна
Японы сайд нарын танхимаас баталсан ажиллах хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа салбаруудад гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Япончуудын дийлэнх нь дэмжиж байгаа нь “Kyodo” агентлагийн ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ.
-
5 November
АНУ-ыг зорьсон олон мянган цагаач иргэн Мексикээс орогнол хүсжээ
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-ыг зорьсон Төв Америкийн 3200 гаруй цагаач иргэн Мексикээс орогнол хүссэн тухай Мексикийн засгийн газраас бямба гарагт мэдээлэв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл