Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 31 May

    “Улаанбаатар” брэнд худалдаанд гарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ …

  • 31 May

    Нийтийн тээврийн “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг” чиглэлд өөрчлөлт оржээ

    Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Толгойтын авто замыг Орбитын авто замтай холбосонтой уялдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэж ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3 дугаар эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчих юм. Үйлчилгээтэй холбоотой …

  • 31 May

    Г.Занданшатар: Төрийн алба сахилга хариуцлагатай, ёс зүйтэй болж байж бүтээмж нь дээшилнэ

    “Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал”  чуулган боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо. Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь …

  • 31 May

    Ирэх сард зарим аймгуудад ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болно

    Ирэх сарын 24-ний өдөр зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан билээ. Хуульд заасан нөхцөл байдал үүссэн тухайлбал, Иргэдийн төлөөлөгчдийн …

  • 31 May

    НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ

    НИТХ-ын ээлжит хуралдаан 69 хувийн ирцтэйгээр  хуралдаж байна.Өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга -хэлэлцүүлэг”, “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр, нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны нээлтийн үеэр хэлэхдээ “2018 оны …

  • 31 May

    Дональд Трамп Ким Кардашяныг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ

    Америкийн реалити шоуны од Ким Кардашян Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай Алис Мэри Жонсон эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар ярилцжээ. Энэ талаар Дональд Трамп твиттер хуудсандаа “Ким Кардашянтай уулзаж, шоронгийн шинэчлэл, ялын бодлогын талаар ярилцлаа” гэж бичжээ. Харин Ким Кардашян уулзалтын тухай твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч хар тамхины хэргээр бүх насаараа …

  • 31 May

    “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар  нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, Хоромхон хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх нар мэдээлэл хийв. Дотоодын жуулчид шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо …

  • 31 May

    Баянгол дүүрэгт 60 ортой “ХҮҮХДИЙН II ЭМНЭЛЭГ” ашиглалтанд орлоо

    Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий  “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, БГД-ийн иргэд оролцлоо. Нийслэл, …

  • 31 May

    Хүүхдийн баярын өдөр наршилтаас сэргийлээрэй

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр баяр ёслол тэмдэглэх, аялж зугаалах үед хоолны хордлого болох, ходоод гэдэсний хямрах, нарших, даралт ихсэх, цус харвах,усанд живэх, ойд төөрөх, уул хаднаас унах, бэртэж гэмтэх зэрэг амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл ихэсддэг. Иймд иргэд та бүхэнд эдгээр зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. НАРШИЛТААС СЭРГИЙЛНЭ ҮҮ Наршилтаас сэргийлж малгай, нимгэн хувцас өмсгөх, ус …

  • 31 May

    Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэлээ

    УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Төслийн нэг дэх заалтад өрхийн …

  • 31 May

    Гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 31-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: УСУГ-ын худгууд, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:30-18:00 цагт: 1, 4-р хороо 2-р хорооллын 1-6, 2А, 3А, 4А, 5А, 6А, 7А, 90, 30-р 017, 018, 17, 27, 29/1, 29/2, 29, 30-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор, НАЛАЙХ ДҮҮРЭГ …

  • 31 May

    Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан

    Малчид, ард, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, халуун хуурай салихитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж бусад …

  • 30 May

    НИТХ-ын дарга С.Амарсайхан  Налайх дүүргийн хүүхдийн баярын өдөрлөгт оролцов 

    Налайх дүүргийн  ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран  “Монгол хүүхэд” уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг  угтан  хүүхэд багачууддаа зориулж өдөрлөг зохион байгууллаа.  Тэд  дүүргийнхээ бяцхан багачуудад зориулж мөрөөдөл болсон үлгэрийн баатруудыг нь  амилуулж  хүндэтгэлийн парад алхуулснаар  баярын үйл ажиллагаа эхэлсэн юм.  Хүүхдэд ээлтэй “Налайх дүүрэг” нь   хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нарны хүүхдүүд” өдөрлөгийг  800 гаруй хүүхэд  …

  • 30 May

    УИХ-ын дарга М.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын урилгаар манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин бэхжиж байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга онцлоод, Парламентуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн болон бусад …

  • 30 May

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчиллаа

    Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Нам /ХКН/-ын урилгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга, Үзэл суртлын сайд Хуан Кунминтэй уулзаж, хоёр намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам” …