Мэдээ мэдээлэл

March, 2018

  • 15 March

    Владимир Путин: Ерөнхийлөгч Х.Баттулга танд бөх хүний эрүүл чийрэг бие, аз жаргал хүсье

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 55 насны ойг тохиолдуулан энэ сарын 3-ны өдөр мэндчилгээ дэвшүүлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлсэн захидалдаа, “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө. Таны 55 насны ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Ерөнхийлөгчийн хувьд болон өмнө нь төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа Та элэг нэгтнүүддээ хүндлэгдэж, мөн олон …

  • 15 March

    “Авто замын чанар-үр ашиг” удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

      Авто замын салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлж шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх бүхий Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр “Авто замын чанар-үр ашиг” сэдвийн дор болж байна.Зөвлөгөөнийг нээж, Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2012 оноос хойш буюу зургаан жилийн дараа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр салбарын өмнө тулгамдаж буй …

  • 15 March

    Агуйгаас 16 мянган жилийн настай гавлын яс олжээ

    Хятадын өмнөд хэсгийн Лонган хэмээх газрын Яахуай гэх агуйг археологичид гурван жилийн турш судалж, малталт хийх үеэр хэд хэдэн хиргисүүр болон хүний хэрэглэж байсан эд зүйлс олжээ. Үүнд мөн 16 мянган жилийн настай хүний гавлын яс байсан нь олон улсын судлаачдын анхаарлыг татаж байна.    

  • 15 March

    НИТХ-ын тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүн 12 удаа хуралджээ

    Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20-р зүйлд хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг заасан байдаг. Хуульд заасан үндэслэлийн дагу НИТХ-ын чөлөөт цагт хурлын тэргүүлэгчид хуралдаж нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг. Энэ утгаараа тэргүүлэгчдийн үүрэг хариуцлага энгийн төлөөлөгчөөс өндөр юм. 2017 оны 11 сарын 15-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж НИТХ-ын есөн тэргүүлэгчийг …

  • 15 March

    Хаан банк нээлттэй ажлын байранд урьж байна

    Хаан Банк их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа эсхүл төгсөх гэж буй эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч оюунлаг залуус, ажил мэргэжлийн шинэ гараагаа эхлэхээр зэхэж байгаа, өөрийн мэдлэг ур чадварт тохирох ажлын байрыг идэвхтэй хайж буй туршлагатай мэргэжилтнүүдэд зориулсан нээлттэй ажлын байрыг санал болгож байна. Манлайлагч, чадварлаг, авьяаслаг залуустай гар нийлэн ажиллах, хөгжин дэвших, өөрийн сонирхсон чиглэлээр мэргэших, албан тушаал …

  • 15 March

    Биднийг шоу үзээд нийтээрээ уярч суух хооронд …

    Үзэгчийг дэлгэцийн өмнө уяж, олон нийтийн ярианы сэдэв болж чаддаг дэлхийн алдартай интертаймент шоу нэвтрүүлгүүд манайд хийгдэж, бидний хүртээл болж чадаж байгаа нь сайшаалтай. Ардчилсан улс орны давуу тал энэ юм даа. Дуулах дуртай нь хүсвэл бүх нэвтрүүлэгт орж, өөрийнхөө хаана явааг хэдэн ч удаа мэдэж болохоор. Одоо урлагийн замналаа хөөж, хөдөлмөрлөөд явж байх ёстой олны танилууд ч бас энэ …

  • 15 March

    Дэлхийн шашны ариун газрууд

    Сүүлийн жилүүдэд шашны аялал жуулчлалын салбар их хөгжиж байгаа билээ. Бурханд итгэдэг хүмүүсийн тоо нэмэгдэх тусам шашныг сонирхох хүний тоо улам ихсэж байгаа. Шашны сүм, дугана байрладаг газрууд үнэхээр сайхан байдаг. Тэр газар ямар ч шашинтай байж болно. Гэхдээ орчин нь бүгд л их гоё. Хүмүүс бурханд итгэхийн тулд, өвчнөө анагаахын тулд, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүм дуганд ирдэг. Ингээд …

  • 15 March

    С. Амарсайхан: Иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүл

    Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг хөндсөн. Харин энэ асуудалд НИХТ-ын дарга С.Амарсайхан дараах тайлбарыг өглөө.    

  • 15 March

    Пёнчан паралимп: Б.Ганболд 14-р байранд оржээ

    БНСУ-ын Пёнчан хотноо болж буй XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд гүйлтийн цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 4:24.50 минутын амжилт үзүүлж, 14-р байр эзэлжээ. Тэрбээр энэ сарын 12-нд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орж  Сочи 2014” паралимпийн наадамд үзүүлж байсан амжилтаа 13 минутаар ахиулсан юм. Б.Ганболдын дараагийн уралдаан энэ сарын 17-ны өдөр болох хуваарьтай байна.

  • 15 March

    Нэг мөчирт багтаагүй навч

    Зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн богино өгүүллэгүүдээс хүргэж байна. Нэг мөчирт багтаагүй навч Цэнгэл бяцхан охиныхоо тачирхан хэрнээ ширүүн буржгар үсийг илж, түүнийг тайвшруулах гэж хэр чадлаараа оролдов. Ану цурхиртлаа уйлж, “Би дахиад зургийн дугуйланд явахгүй хэмээн чарлаж, дүрлэгэр хар нүднээс нь хумсын толион чинээ нулимс унаж, яг л үлээсэн бөмбөлөг шиг хагарч байхыг хараад Цэнгэл яах ч учраа олохгүй сандрав. “Манай дугуйлангийн …

  • 15 March

    Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршууллаа. Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм. Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, …

  • 15 March

    Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ажил өрнүүлнэ

    Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.   Манай улс  гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд Атрын аяныг зохиож байсан. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган …

  • 15 March

    Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, …

  • 15 March

    Нэрт эрдэмтэн Стивен Уильям Хокинг 76 насандаа таалал төгсжээ

    Их Британий нэрт одон оронч, физикч,профессор Стивен Уильям Хокинг  76 насандаа таалал  төгсжээ. Түүний  бичсэн номууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг алдар хүндийн оргилд хүрсэн эрдэмтдийн нэг болгосон юм. Тэрээр  Лу Геригийн өвчин хэмээн нэрлэдэг хүнийг тахир дутуу болгож, үхэлд ч хүргэх аюултай төв мэдрэлийн системийн эдгэшгүй өвчтэй байсан юм. Стивен Уильям Хокинг Их Британийн Сандэй Таймс-ийн бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч …