Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 9 February

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, …

  • 8 February

    А.Меркелийн Засгийн газарт ажиллах эрхмүүдийг хэлэлцэж байна

      ХБНГУ-ын шинэ Засгийн газарт ажиллах эрхмүүдийн нэрс тодорч эхэллээ. Өнгөрөгч мягмар гаригт эвслийнхэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар хуралдсан. Үүний талаар Германы “Bild” сонины цахим хувилбарт А.Меркель тэргүүтэй Холбооны Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар Социал-ардчилсан намын тэргүүн, Евро парламентыг тэргүүлж байсан Мартин Шульц томилогдох тухай онцолсон байна. Ноён Шульц Гадаад хэргийн сайдаар томилогдвол намын анд Зигмар Габриелыг орлох юм. …

  • 8 February

    Хятадын цагдаа нар гэмт этгээдийг илрүүлдэг нүдний шилтэй болов

    БНХАУ-ын цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтний царайг таних технологи суурилуулсан нүдний шилтэй болжээ. Нүдний шил эрэн сурвалжлагдаж буй сэжигтний мэдээллийн сантай холбогдсон. Уг технологийн тусламжтай тухайн хүний зургийг авч, тэрхүү мэдээллийн сантай харьцуулалт хийх аж. Цагдаа нар нүдний шилээрээ гудамжинд байгаа олон хүнийг хурдан хугацаанд гүйлгэн харна. Харин шүүмжлэгчид энэ нь Засгийн газрын эрх мэдлийг улам хүчирхэгжүүлж …

  • 8 February

    Сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг руу 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

    Сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс орон нутаг руу нэмэлтээр тээврийн хэрэгсэл явуулахаар болжээ. Дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх аж. Драгоны авто вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол баярын өдрүүдэд 142-ийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар болжээ. Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгсэл дээр …

  • 8 February

    Ерөнхий боловсролын хоёр сургууль “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай боллоо

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн удирдлагуудад хүүхдийн автобусны түлхүүр гардууллаа. 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 23 нийт 50 сургууль 121 автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны …

  • 8 February

    Шинийн 15-ны дотор багтаж заслаа хийлгэвэл буян сая саяар арвидна

    Зурхайн зурлагад буусан ном, заслаа шинийн 15-ны дотор багтаан уншуулж заслаа хийлгэх гэсэн сүсэгтнүүдийн цуваа тэр өдрүүдэд буян номын газар, хийд, сүм дуганд тасардаггүй. Эдгээр өдөр уншуулсан ном, үйлдсэн буян хэдэн зуун сая живагаар үрждэг учир хүмүүс тийн чухалчилж заслаа хийлгэдэг. Үржин дэлгэрэхийн учир нь 2500 жилийн өмнө Бурхан багш ертөнцийн үзэгдэл юмсыг бясалгаж, номоо номлож байх үед буюу хаврын …

  • 8 February

    Турк Монголын харилцааг аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сайжруулна

    Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод жил бүр зохион байгуулагддаг EMMIT (East Mediterranean International Tourism Expo) буюу Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2018 оны өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “А Стар …

  • 8 February

    Казах түмний домог болсон хүүхнүүд

    Өмнө нь би бээр Казах түмний дундаас тодорч гарсан баатар зоригт сайн эрчүүдийн тухай “Казахын дуулиант эрчүүд” хэмээх томоохон нийтлэл бичиж, Казах түмнээс өндөр үнэлгээ авч байлаа. Эрт цагийн баатарлаг сайн эрчүүдээрээ бахархдаг өнөө цагийн казах залуучууд, бүсгүйчүүд дээрхи нийтлэлийг олноороо шейрлэн авч, сайхан сэтгэгдэл үерлүүлж байлаа. Энэ удаад “Казах түмний домог болсон хүүхнүүд”-ийн тухай өгүүлсү. ЭРТНИЙ АМАН ЗОХИОЛД МӨНХӨРСӨН …

  • 8 February

    Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн …

  • 7 February

    Энэ сард Америкчуудын сонирхлыг татаж буй номнууд

    Тереза Мари “Heart Berries” amazon.com $15 Зохиолч эхийн тухай гардаг сэтгэл зүйн хүнд төрлийн бүтээл. Сигрид Нунез “The Friend” amazon.com $17 Нохойнд хайртай хүмүүсийн унших ном. Жозеф Кассара “The house of impossible Beauties” amazon.com $27 Нийгмийн амьдралыг тусгасан зохиол. Лаура Смит “The Aret of Vanishing” amazon.com $17 1993 онд амжилтгүй гэрлэлтийнхээ дараа ор сураггүй болсон бүсгүйн түүх. Лаура Липпмэн “Sunburn” …

  • 7 February

    Нийслэлийн Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийг буцаалаа 

    Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдэгүүдийн шалгаруулалтыг батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай, Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн худалдан авах газрын үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох тухай, Ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн жилд эрхэлсэн ажилдаа амжилт …

  • 7 February

    Хотын дарга үнэгүй нийтийн тээврээр иргэддээ бэлэг барина

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Хурлаар “Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр буюу том оврын автобусыг үнэ төлбөргүй үйлчлэх тухай зохицуулалт хийх” асуудлыг хэлэлцэж байгаа юм. Баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийг баярын өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх асуудлыг Нийслэлийн удирдлагууд шийдвэрлэвэл иргэд талархалтай хүлээн авна гэж итгэж байна. Хотын дарга …

  • 7 February

    Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ, НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмад настан Д.Мэндсайхан, Х.Сүрэнхүү, Ж.Батсамбуу нарт Ахмадын зөвлөлийн гарын бэлгийг гардуулав. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хотын дарга хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын …

  • 7 February

    Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 02 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, …

  • 7 February

    Монгол, Хойд Солонгосын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри …