????????????????????????????????????

Таканоива А.Баасандорж дэвжээнийхээ залуу бөхийг зоджээ

 

Таканоива  А.Баасандорж өчигдөр /2018.12.05/ өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон хэрэг гарсан тухай сүмо бөхийн холбооноос мэдэгджээ.

Сүмо бөхийн холбооны олон нийттэй харилцах албаны мэдээлж байгаагаар 28 настай Таканоива А.Баасандорж өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг юмаа мартсан гэж 4-5 удаа цохьсон байна. Нөгөө бөх нь хүнд гэмтээгүй ч нүүр нь хавдсан байсан гэнэ.

Таканоива  А.Баасандорж одоо Фүкүокад болж байгаа орон нутгийн өвлийн барилдаанаас гарч, Сүмогийн Холбооны хямралыг зохицуулах албаныханд шалгагдаж байгаа ажээ.Өнөөдөр хохирогчийг байцаасныхаа дараа  ямар шийтгэл оноохоо шийдэхээр болсон байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …