German Christian Democratic Party, CDU, chairwoman and Chancellor Angela Merkel addresses the media during a news conference after a party's leaders meeting at the headquarters the in Berlin, Germany, Monday, Oct. 29, 2018. (AP Photo/Markus Schreiber)

Ангела Меркель Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорчээ

“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-н жагсаалтыг Германы Канцлер Ангела Меркель тэргүүлжээ.

Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан, нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөө зэргийг нь харгалзан үздэг байна. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад жил бүр урлаг соёл, нийгэм, улс төр, эдийн засаг гээд маш олон салбарын эмэгтэйчүүд багтдаг.

Удаах байруудад Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нар орсон бол алдарт хөтлөгч Опра Уинфри жагсаалтын 20 дугаарт бичигдсэн байна. Харин Их Британийн Хатан хаан II Елизавета 23 дугаарт оржээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп 24 дүгээрт жагссан байна. Америкийн дуучин Бейонсе жагсаалтын 49 дүгээрт бичигдсэн бол ОХУ-ын Төв банкны дарга Эльвира Набиуллина жагсаалтын 50 дугаарт,БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинпины эхнэр Пэн Лиюань 65-Т  багтсан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …