“Гэрэлтэй цонх”-ын хөтлөгч бусдын гарт амиа алджээ

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хөтөлбөрийн хөтлөгч Б.Төгөлдөр бусдын гарт амиа алджээ. Энэхүү хэрэг арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн төвд болжээ. Хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.

“Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгийн хөтлөгч, талийгаач Б.Төгөлдөр эхнэр, хоёр охины хамт амьдардаг байжээ. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Го.Бадарчийн хүү аж.

Санал болгох мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. …