Мишел Обамагийн “Becoming” ном бестселлер болж байна

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар, амьдралын түүхийг өгүүлэх “Becoming” нэртэй  дурсамж ном нь арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гарснаасаа хойш зөвхөн АНУ, Канадад гэхэд л  3.4 сая хувь зарагдсанаар 2018 онд хэвлэгдсэн бүх номуудаас хамгийн их борлуулалттай номоор шалгарсан тухай Penguin Random House компаниас мэдээлсэн байна.

Тус ном нь зөвхөн хойд Америкийн зах зээлээс гадна Герман, Франц, Итали, Нидерланд, Испани, Дани, Финлянд, Грек зэрэг орнуудад бестселлер болж байгаа аж.

Тэрбээр дурсамж номдоо өөрийн бага насны амьдрал хийгээд гэрлэлт, Цагаан ордонд өнгөрүүлсэн найман жилийн амьдрал зэрэг бүхий л зүйлсийнхээ талаар илэн далангүй өгүүлсэн байна.

Мишель Обамагийн “Becoming” ном түүний бичсэн хоёр дахь ном билээ. Тэрбээр 2012 онд “American Grown” нэртэй номондоо Цагаан ордны гал тогоо болон эрүүл хооллолтын тухай бичиж байжээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …