БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэллээ. Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио …
Мэдээ мэдээлэл
April, 2018
-
11 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 28-рхороо УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1-р хороо 19-р хороолол Нарангийн 21, Чингисийн өргөн чөлөөний 25,120 мянгатын10-14-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р цэцэрлэг, Эрүүл …
-
11 April
АН: Ч.Сайханбилэгийг хууль шүүхийн байгууллагаас гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна
Ардчилсан Намаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг талаар албан ёсны тайлбар өглөө. Тайлбарт: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэсэн нь ташаа мэдээлэл. Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл “Сайханбилэгийг баривчилсан асуудлаар хуралдаагүй. Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд …
-
11 April
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулжээ
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс өчигдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр,Ч.Сайханбилэг нарыг баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид саатуулжээ. Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “РиоТинто”-той байгуулсан. Энэ гэрээг С.Баярын засгийн үед, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх нар хариуцан ажиллаж байсан юм. …
-
11 April
Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна
2018 ОНЫ 04-Р ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс …
-
10 April
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний …
-
10 April
Х. Энхжаргал: За яах вэ … Би мэдэхгүй байна
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэхдээ “АТГ–ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ–ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй …
-
10 April
Ж.Батбаясгалан: Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төслийн үйл ажиллагаа, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг …
-
10 April
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв 2019 онд ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 20 мянган метр квадрат газарт 14,990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж байгаа юм. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний …
-
10 April
Зочид буудалд мансуурч байсан залуусыг илрүүлэн шалгаж байна
Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн …
-
10 April
Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна. …
-
10 April
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн үдээс хойш Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга (Парламентын дарга) Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун дотно мэндчилгээг Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд уламжилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын …
-
10 April
Australian Financial Review: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна
Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна гэсэн гарчигтай нийтлэл “Australian Financial Review” сэтгүүлд өнөөдөр нийтлэгджээ. Айвонхоу Мйанз, Монголын засгийн газартай хийсэн гэрээнд холбогдолгүй гэх агуулгатай энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна. 2015 онд хийгдсэн Оюутолгойн 4.4 тэрбум ам.долларын гэрээний төслөөс Риотинто саасан уу? гэх асуудал маргаан үүсэх магадлалтай байна. Монголын Сангийн сайд асан Баярцогтын Швейцарийн банкны данстай холбоотой асуудал гарч эхэлснээс хойш АТГ-аас Дубайн гэх тодотголтой хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг шалгаж …
-
10 April
Хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ
Шүүхийн ёс зүйн хороо энэ сарын 6-ны өдөр хуралдаж, хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Гомдол хянан хэлэлцэх энэхүү хуралдаанаар долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. Мөн дөрвөн гомдолд холбогдох дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, нэг гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд албажуулаагүй, талуудад гардуулаагүй гомдлын дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн аж. Мөн албаны унааг хувийн зорилгод …
-
10 April
ЦЕГ: Понзи залилангаас болгоомжил
Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий малчин ард түмэн, хөдөө, орон нутгийн иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” …