Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 12 January

    Налайх дүүрэгт гэмт хэргийн гаралт буурчээ

    Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр дүүргийн Соёлын ордонд хийлээ. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа нар оролцлоо. Дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд 421 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. …

  • 12 January

    Зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн газрыг чөлөөлж байна

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, …

  • 12 January

    Ичдэггүй шантаажчид-1

    Ичиг ичиг… Татвар нэмэгдүүлэхэд хүргэсэн гол эздүүд бол өчигдрийн эрх баригчид өнөөдрийн сөрөг хүчин АН-ынхан гэдгийг иргэд мартаагүй. Эрх барьж байх хугацаандаа ямар ч тооцоо судалгаагүй Чингис бонд, Дим сам бонд гэх зэрэг асар их хэмжээний өр зээлээр Монгол улсыг ороож хаячихаад одоо юу ч болоогүй юм шиг гэмгүй царай гарган татвар бууруул гэж шаардах бичиг өгч сууна. Тэднийг эрх …

  • 12 January

    М.Энхболд Ерөнхий сайд болохгүй гэв

      МЭДЭГДЭЛ Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга …

  • 12 January

    Б.Индра : 3үүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

    Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа.  ДАВХАР ГҮҮРНИЙ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ –Улаанбаатар хотод 2017 онд дөрвөн шинэ гүүрний ажлыг хаана эхлүүлсэн, өөр ямар ажлууд хийсэн бэ? -Өнгөрсөн онд Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгөөр нийт 56,4 тэрбум төгрөгөөр 40 төсөл бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. …

  • 12 January

    УБЕГ-ын гадаа хөгжиж буй “хурган бизнес”

    Улсын бүртгэлийн байгууллага тэр дундаа гадаад паспортын хэлтэс үнэхээр их ачаалалтай ажилладаг. Гадаад паспорт хэрэгтэй хүн л тийшээ зорьж очно уу гэхээс онцын шаардлагагүй хүн бол зориод дэмий газруудын нэг л дээ. Гэвч гадаад паспортыг сунгахгүй болсонтой холбоотой ачаалал нь бүр ч нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гадаад паспортын хугацаа нь дуусч, шинээр авах шаардлагатай мянга, мянган хүн хараад халшрам оочир …

  • 12 January

    Энэ сард ямар улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч татвараа төлөх вэ?

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн …

  • 12 January

    30 гаруй Монгол хүүхдэд амьдрал бэлэглэсэн Ку Бён Согийг шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулан өгч, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон юм. Зарлигт, “Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулсан …

  • 12 January

    Х.Баделхан: 2018 он маш их ажилтай, завгүй жил байх болно

    Эдийн засгийн хямралын сүүдэр хамгийн хүндээр тусч буй гол салбаруудын нэг бол яах аргагүй барилгын салбар. Зөвхөн хямралыг даван туулах бус, барилгачдыг мэргэшүүлэх, мэргэжлийн зэргийг нь ахиулах, давтан сургах, ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох гэхчлэн төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хот суурин газрын дэд бүтцийг сайжруулах, томоохон хотуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих гээд …

  • 12 January

    Халим биологич эмэгтэйг махчин загаснаас хамгаалжээ

    Нэн Хаузер хэмээх 63 настай биологич, судлаач эмэгтэйг нэгэн халим ойролцоогоор гурван метр урт махчин загаснаас хамгаалсан талаар “The Independent” сонин мэдээлэв. Энэ хэрэг Номхон далайн өмнөд хэсэгт Кука арлаас холгүй болжээ. Халимны дэргэд сэлж байсан Н.Хаузер өөр рүү нь том махчин загас дөхөж байгааг анзаараагүй байна. Энэ үед халим Н.Хаузерийг сэрвээгээрээ халхлан, түүнийг хамгаалж байжээ. Энэ хэрэг арав гаруй …

  • 12 January

    Малчдад цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээллийг хүргэх тусгай системийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө

    “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм. Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 17 аймгийн …

  • 12 January

    Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар …

  • 12 January

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, …

  • 11 January

    СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, төхөөрөмжийг хулгайлсан хэрэг гарчээ

    Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын харуулын байранд хулгайч орж СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлсан хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э гэгч нь үйлдсэнийг илрүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Гэр бүл худалдааны төв”-д иргэн …

  • 11 January

    НӨАТ-ын сугалааны тохирлын хэмжээ өөрчлөгджээ

    Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталжээ. Энэхүү хэмжээ нь нэгдүгээр сарын 21-ний Ням гарагт явагдах 2017 оны 12 сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм байна. Урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ: 3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг 4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг, 5 …