Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 7 May

    Шөнийн гудамжийг тавдугаар сарын 11-нд нээнэ

    Зуны гэрэлт гудамжийн нээлт тавдугаар сарын 11-нд болохоор төлөвлөгджээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. Тодруулбал, циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон …

  • 7 May

    БНХАУ-ын хилийн боомтуудад гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэллээ

    БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууний  хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудал дээр туршилтын журмаар эхлүүлсэн бол 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын  нисэх онгоц, галт тэрэгний  буудалд, 5 дугаар сарын …

  • 7 May

    Хотын дарга хонхны баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлд гарч байгаа гэмт хэрэг, зам тээврийн осол, гал түймэр, ил задгай худалдаа эрхэлж буй ААН-үүдэд шалгалт хийсэн ажлаа танилцуулсан юм. Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох албаныханд үүрэг болголоо. Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр …

  • 7 May

    “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд нэгэн дээвэр дор чууллаа

    Хүүхэд багачуудын нөхөрлөлийн хотхон, хүүхдийн гүрэнт улс хэмээн олноо алдаршсан Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор үүсэн байгуулагдсаныхаа түүхт 40 жилийн ойн босгон дээр “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд үе үеийн бүлгийн удирдагчид , рок, поп оддын хамтарсан хандивын тоглолтоо UB паласын концертын их танхимд өнгөрөгч амралтын  өдөр амжилттайгаар зохион байгууллаа. Танхим дүүрэн халуун дулаан сэтгэлээр бялхсан үзэгчидтэй, Найрамдлаа дэмжсэн, Найрамдалдаа хайртай, хүүхэд …

  • 7 May

    Ч.Раднаабазар: Налайхын Дулааны станц хүчин чадлаа дийлэхээ больж, өвлийн цагт иргэд хөлдүү байранд амьдарч байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл хийсэн. Налайх дүүрэг 10547 өрхийн 37 мянган хүн амтай. Хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлдэг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркийг ажиллагаанд оруулснаар 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын …

  • 7 May

    Х.Энхжаргал: Төр авлигачдаа өршөөдөг болохоор бид мянга тэмцээд ч бархгүй байна

    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг солих гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй бөгөөд өөрийн хүсэлтээрээ ажлаа өгнө гэж мэдэгдээгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн захирамжаар шинээр томилогдсон Г.Баасан нарын тэргүүлдэг Олон нийтийн хяналтын зөвлөлийнхөн түүнийг “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа, Өөрөө авлига авдаг. УИХ-ын даргын найз учраас 60 тэрбумын …

  • 7 May

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С. Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргийн баримтуудыг дэлгэнэ

      Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн Даваа гаригийн  ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С. Зориг агсны хэргийг мөрдөж буй ажлын хэсгийн ахлагч оролцох юм. Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар урд өмнө хэвлэлээр гарч байгаагүй баримтуудыг дэлгэхээр болжээ.  

  • 7 May

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр тангаргаа өргөнө

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр тангаргаа өргөнө. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж  сонгогчийн олонхийн буюу  77 хувийн  хувийн саналыг авч ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн  тангаргаа өргөх гэж байна. Ерөнхийлөгч  Владимир Путиний  тангараг өргөх ёслол уламжлал ёсоор ёслол Кремлийн ордонд болно.Тангараг өргөх ёслол Москвагийн цагаар 12.00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00 цаг/ эхлэхээр болжээ. Түүний 2012 онд …

  • 7 May

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 7, 8-нд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 …

  • 5 May

    Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэр 50-60 хувь буурна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га …

  • 5 May

    Яармагийн гүүрийн хойд уулзвараас ажилчдын гудамж чиглэлийн замыг хаана 

    Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийгдэнэ. Иймээс 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03-ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Эрхэм авто зам хэрэглэгчид Та бүхэн чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын газраас …

  • 5 May

    У.Хүрэлсүх: Гадаргын усны нөөцтэй болох шаардлагатай байна

    Монгол орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ,   Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн …

  • 5 May

    “Аз жаргалтай Улаанбаатар” хот баримлыг гэмтээсэн этгээдүүдийг илрүүлж, хохирлыг барагдуулахыг хүслээ

    Хот чимэглэлийн баримлыг гэмтээсэн тул яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Цагдаагийн Газарт хандан хүргүүлжээ. Албан бичигт “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд байрлах “Аз жаргалтай Улаанбаатар” хот чимэглэлийн нэг ширхэг баримлыг 2018 оны тавдугаар сарын 03-ны шөнө үл мэдэгдэх хүмүүс танхайн сэдэлтээр гэмтээсэн байна. Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан …

  • 5 May

    “Яг түүн шиг-3” шоу ням гаригт үзэгчдийн хүртээл болно

    “Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн “Боловсрол суваг” телевизийн албан ёсны цахим хуудсаар нэг нэгээр нь зарлаж эхэлсэн. Тэгвэл үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Яг түүн шиг-3” шоуны найман оролцогчдын эхний үзүүлбэр энэ сарын 6-ны өдөр …

  • 5 May

    Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

    Албани улсын Дуррис хотноо болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Сурагчдын ДАШТ-ий стандарт төрлийн 13 хүртэлх насанд “Төв” клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, дэлхийн шатрын холбооны дэд мастер Д.Мөнхзул түрүүлж алтан медаль хүртэн Дэлхийн шатрын …