Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 30 October

    Өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 30-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Хадатын амны зуслангийн 3-8-р гудамж, энэ орчмоор, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Туулын 1-8-р гудамж, Дай Ниппон констракшн ХХК, Могойт, Бухын дэнж, Бурханы авралын сүм, эдгээрийн ойр орчмоор. Цахилгаан эрчим …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2017 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар …

  • 29 October

    Филиппинд болсон НҮБ-ын чуулганаар мазаалайг хамгаалах талаар авч хэлэлцжээ

    НҮБ саяхан Филиппин улсад байгаль орчны сэдвээр олон улсын 12-р чуулга уулзалтаа хийж устаж үгүй болох аюулд ороод байгаа гэж үзсэн 33 амьтныг хамгаалах тал дээр арга хэмжээ авахаар болжээ. Эдгээр амьтны жагсаалтад шимпанзе, цоохор ирвэс, анааш болон зарим төрлийн халим загас орсон байна. Зургаан өдрийн турш хуралдаж өчигдөр дууссан уг чуулганаар далай руу хаях хог хаягдал, дуу чимээний бохирдол болон …

  • 29 October

    Энэтхэгчүүдийн яг одоо улсдаа хийж буй хоёр том бүтээн байгуулалт

    Нарны эрчим хүчний үйлдвэр Энэтхэгчүүд “Дэлхийн Банк”-наас 710 сая ам.доллар зээлж 2,500 акр газрыг хамарсан  нарны эрчим хүчний уг үйлдвэрийг өмнөд хэсгийн Тамил Наду мужид  амжилттай барьж ашиглалтад оруулаад байна. “Камути” нэртэй энэхүү нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэд 2030 он гэхэд улсынхаа нийт эрчим хүчний 40 хувийг хангах төлөвлөгөөг гаргасан. Байгальд ээлтэй энэхүү шийдэл өөр орнуудын ч анхаарлыг татаад байгаа юм. …

  • 28 October

    Х.Баттулга: Шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүйдэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хуралд оролцогчдод илгээлт явууллаа. Тэрбээр “Монголын нийт хуульчдад болон энэ хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эрхэм хуульчид, шүүгч, прокурор, өмгөөлөгч Та бүхэнд амжилт хүсэн мэндчилье. Монголын хуульчдыг үнэт зүйлээр нь нэгтгэн, хөгжиж буй улсад тохирсон онцлог бүхий мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуулиар байгуулсан нь хууль зүйн салбарт томоохон дэвшил болсон бөгөөд өнөөдөр та бүхэн гурав …

  • 28 October

    Набокав “Бовари хатагтай”-н тухайд

    Эмма Бовари хэмээх эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй, харин “Бовари хатагтай” хэмээх ном үүрд үлдэнэ. Ном хүүхнүүдээс урт насалдаг билээ.                 “Бовари хатагтай”-н ихэнх дүрүүд бол bourgeois – буржуа юм. Энэ франц үг хэдийгээр “хотын хүн” л гэсэн утгатай боловч, Флоберын зохиолд биежихдээ ахуй амьдралын хувьд хангалуун чинээлэг, гагцхүү бодтойгоор хэмжигдэх үнэт зүйлсэд л итгэдэг хүнийг илэрхийлж байна. Гагц бодтой зүйлсийг …

  • 28 October

    Есдүгээр сарын шилдэг тамирчин Д.Батсүрэн шагналаа гардаж авлаа

    Монголын үндэсний олимпийн хорооноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчаар Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин болсон билээ. Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй …

  • 28 October

    Саймон Коуэлл эмнэлэгт хүргэгдсэн гэв үү?

    Английн “X Factor” тэмцээний шүүгч Сайман Коуэлл Лондон дахь гэрийнхээ шатнаас унаж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед ухаан алдсан түүнд туслахууд нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргүүлсэн учраас өнөөдөр оройны “X Factor” шоуны шүүгчээр сууж чадахгүйд хүрээд байна. Харин маргаашийн шоунд оролцож чадахаар байгааг нь саяхан мэдээлсэн байна. Мөн эмнэлэгийн тусламж авсныхаа дараа эрхий хуруугаа дээш өргөж буй зургийг нь харсан …

  • 28 October

    Бидний үеийнхэн энэ зовлонг маш сайн ойлгоно

    1. Зуугийн зайрмаг авна. За бараг ганцаараа бүтнээр нь идэж байсан хүүхэд байхгүй дээ. Хар багаас нэг гудамжны шороо идэж өссөн зүрхний анддаа өгөхгүй бол маргааш нь цуг тоглох найзгүй. Май гээд амьхандаа долоолгочих санаатай өгнө (гэхдээ хазна гэдгийг мэдэж байгаа) зайрмагны тал нь байхгүй. Ядаж энэ хүртэл хаз гээд хуруугаараа зааглаад байхад хуруутай юутай нь тал нь байхгүй. Ам …

  • 28 October

    Тайландын эрчүүдийн талаарх сонирхолтой зарим баримт

    Тайланд Зүүн Өмнөд Азийн нарлаг, өнгөлөг улс билээ. “Өнгөлөг” гэсэнд байгаль, соёлоос гадна ард түмнийх нь ямар өөр өөр болох нь бас багтах юм. Тай үндэстний сэтгэхүй, зуршил болон өөртөө хэрхэн анхаарал тавьдаг нь онцгой өвөрмөц шинжтэй. Энэ удаад эрчүүдийнх нь талаар таны мэдэхгүй зарим зүйлсийг сонирхуулъя. -70 орчим сая хүн амтай уг орны эрчүүд гурван сарын турш заавал сахил …

  • 28 October

    MУГТ Г.Одбаяр алтан медаль хүртлээ

    Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д МУГТ Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болов. Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.

  • 28 October

    Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”-гоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо шалгарав

    Нийслэлийн “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр  боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон 9 дүүргийн 152 хорооны төлөөлөл оролцсон юм. Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 28 October

    “Life Is Beautifull” буюу түүнтэй адил түүхээр амьдарсан хүү

    Италийн кино найруулагч, жүжигчин Roberto Benigni-ын Life Is Beautiful (1997) гэх гайхалтай бүтээлийг үзээгүй хүн ховор биз. Тус кино нь нээлтээ хийсний дараа найруулагч кино зохиолтой ижил түүхтэй хүн байж магад хэмээн эрэл хайгуул хийсний эцэст АНУ-ын архиваас Юзеф Янек Шляйфтайн гэх хүүгийн талаар олж мэдсэн байна. Тэрээр 1941 оны 3-р сарын 7-нд Польшийн Sandomierz хотод еврей гэр бүлд мэндэлжээ. …

  • 28 October

    Ч.Хүрэлбаатар: 2020 он гэхэд бүх хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдана

    Дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 65 сурагч суралцаж, цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас сугалаагаар асуудлыг шийдэж, нэг хэсэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. 2020 он гэхэд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх эх үүсвэр нь тодорхой болж, 2018 оны төсөвт 61 сургууль, 90 цэцэрлэгийн ажлыг эхлүүлэх мөнгө суужээ. Үүнээс 19 сургуулийн өргөтгөл, 13 цэцэрлэгийн өргөтгөл багтаж байгаа аж. Энэ талаар Сангийн …

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    2017 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 …