Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 25 October

    Налайх дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт боллоо

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Налайх дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ажиллагаа өнөөдөр нээлтээ хийлээ. Өглөөний 06:40 цагт дохиогоор зарлан мэдээлэх ангиуд ажиллан, 08 цагт дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд болон хороодын ажилтан албан хаагчид ёслолын жагсаалаар жагслаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа А.Дашням, Гал …

  • 25 October

    Монгол эмч дөрвөн ихэр хүүхэд эх барьжээ

    Санкт-Петербург хотын эмнэлэгт 10 дугаар сарын 17-ны өдөр Елена Гончар гэх бүсгүй дөрвөн ихэр хүүхдийн эх болжээ. Ихэрүүдийг Антон Михайловоор ахлуулсан эх барих баг тосч авсан байна. Энэ багт Ц.Цолмон гэх монгол эмч ажиллажээ. Петербургт 50 жилийн дараа дөрвөн ихэр хүүхэд төрж байгаа аж. Тиймээс хотын эмнэлгийнхэн эх, хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн анхаарч, төрөх явцад ач холбогдол өгч ажилласан байна. …

  • 25 October

    Монголд анх удаа 15 байгууллага дээр эрчим хүчний аудит хийлээ

    Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, улс орны хэмжээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрчим хүчний аудитын жишиг төслийг сонгогдсон 15 байгууллагад амжилттай хэрэгжүүлж, эрчим хүчийг хэмнэх боломж, авч …

  • 25 October

    Төрийн албан хаагчийн сургалтын төвтэй боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлагийн дарга, удирдлагууд оролцов. Энэхүү “Төрийн албан хаагчийн сургалтын төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банктай хамтран байгуулсан юм. Тус төвд нийслэлийн …

  • 25 October

    “Ларьдма” киноны хоёрдугаар анги дэлгэцнээ гарна

    Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж,  гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж  байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг хийхээр зураг авалтдаа оржээ. Тухайлбал өнгөрсөн зунаас зураг авалтдаа орсон талаар жүжигчин Б.Навчаа …

  • 25 October

    2017 оны “Нийслэлийн тэргүүний өрх ”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна. Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд 2017 оны “Нийслэлийн …

  • 25 October

    Гишүүн бүрт тэрбум төгрөг хуваарилсан байсан уу

    Хэдэн долоо хоног дараалан дуншсан энэ оны төсвийг тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр байнгын хороо хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хөндсөн нь өчигдрийн дуулианыг дэгдээлээ. Энэ нь гишүүн бүрт хуваарилсан гэх тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл байв. Гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр багш, эмч нарийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэр гаргасан эсэх талаар Сангийн сайдаас хариулт авахыг …

  • 25 October

    Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ

    Энэ оны 10 дугаар сарын 16-наас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 45,000 хүн/тун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна. Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг …

  • 25 October

    Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

    Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье. Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. Уулын аялал, авиралт тэр дундаа …

  • 25 October

    Т.Аюурсайхан: Оффшортой нийтээрээ тэмцэх хэрэгтэй

    УИХ дахь офшорын эсрэг бүлгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Оффшорын эсрэг хуулинд 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт хийсэн. Хууль батлагдсанаас хойш Засгийн газар бүтэн дөрвөн сарын дараа оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан гэдэг мэдээллийг хийсэн. Гэвч тогтоолыг батлахдаа оффшор бүсийн жагсаалтыг батлаагүй. 2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр тогтоолын хавсралтаар оффшор …

  • 25 October

    “Очир төв” зочид буудал Д.Дамба-Очир гишүүнийх биш гэв

    Дарь-Эхэд байрлалтай “Очир төв” зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг нийгмийг цочроосон билээ. Хэргийг эргэн сануулахад 13 настай охиныг буудал руу дагуулан орж гэмт хэрэгтнүүд ёс бусаар бэлгийн дур хүслээ хангаж, амь насыг хэрцгийгээр хөнөөснөөс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Эл хэрэгтэй холбогдуулан “Очир төв” зочид буудлыг насанд хүрээгүй хүүхдийг бичиг баримтыг шалгаагүй хариуцлагагүй хандсан байдлыг …

  • 25 October

    Хөхөө авахуулсан эмэгтэй шүүхдэлцэв

    АНУ-ын Ореган мужийн 36 настай Элиша Күүкь-Мүүр хэмээх бүсгүйн сав, өндгөвч болон хоёр хөхийг нь мэс заслаар эмч нар авсан байна. Тэрээр өөрт нь эмчилгээ хийсэн эмч нар болон сувилагчийг өнгөрөгч пүрэв гаригт “өвчтөнд хайнга хандсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч 1.8 сая.долларыг нэхэмжилжээ. Түүний гэр бүлийнхний дунд хөхний хорт хавдартай хүн байсан бөгөөд эмч нартайгаа зөвлөлдөн генийн шинжилгээнд орохоор шийдсэн …

  • 25 October

    Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж айл, өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг …