Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 23 November

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 39 дүгээр хуралдаан Хангарьд ордны хуралдааны танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд НИТХ-д өнөөдөр өргөн барина. Мөн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмч хувьчлалын 2017 оны дүн, 2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

  • 23 November

    Нийтийн тээврийн тоог нэмжээ

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний  87 чиглэлд 937 тээврийн хэрэгслээр /шөнийн тээвэр-4/ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэдэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж үйлчилгээний автобус хоорондын интервал холдон, хүлээгдлийн хугацаа нэмэгдэж, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэргээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг тулгамдсан …

  • 23 November

    81 настай аялагч Блэшфорд Снелл Монголд хамт аялах хүн хайжээ

    Аялалд дуртай хүмүүсийг Английн 81 настай, хурандаа Блэшфорд Снелл ирэх зун манай улсад хамт аялахыг санал болгожээ. Блэшфорд ирэх жилийн долдугаар сард Алтай Таван Богд руу явж, нутгийн ардад эмчилгээ үзүүлэн, хэд хэдэн агуйд очиж, ховордсон амьтад, болон ургамал судлах зорилготой аж. Блэшфорд 23 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор 12 хүн түүний багт орохоор бүртгүүлсэн. Археологи, ургамал, амьтад болон нийгмийн ажилд …

  • 23 November

    “Сайхан бүсгүй” группийн бүсгүйчүүд нэгдэн 73-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьжээ

    “Сайхан бүсгүй” Фэйсбүүк группийн бүсгүйчүүд 50 сая төгрөгөөр Хан-Уул дүүрэг, Яармагийн эцэст байрлах 73-р цэцэрлэгт 110 мкв талбай бүхий өргөтгөлийг барьж өгчээ. Тэд барилгын ажлыг өнгөрсөн 9-р сараас эхлэн гүйцэтгэж ашиглалтад бүрэн нийцсэн цэцэрлэгийг өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд олон сайхан сэтгэлт ээжүүдийн хандиваар цэцэрлэгийг барьсан гэдгийг онцолсон юм. “Сайхан бүсгүй” групп өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс …

  • 23 November

    Оюутан залууст чиглэсэн “Хөдөлмөр нэмье” үзэсгэлэн яармаг болж байна

    Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 40.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 15000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм. Энэ удаад оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, ажил олгогч байгууллагуудад хүний …

  • 23 November

    Бага хурлын төлөөлөгчдийг өнөөдөр сонгоно

    МАН-ын 28-р их хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэд энэ удаагийн их хурлаар намын дотоод өөрчлөлт оруулж намынхаа шинэ даргыг сонгосон. Өнөөдрийн хуралдаанаар Намын ерөнхий нарийн бичгийг сонгох бөгөөд үргэлжлүүлэн хуралдаж бага хурлын гишүүдээ сонгох санал хураалтаа эхлүүлжээ. Намын ерөнхий нарийн бичигт Д.Амарбаясгалан, Ж.Цолмон, Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс нэр дэвшсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд 369 төлөөлөгч …

  • 23 November

    Чуулганы хуралдаан эхэллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улмаар гишүүдийн олонх хуулийг төслийг дэмжлээ. Одоо чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. -Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны …

  • 23 November

    Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа

    Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид 2017 оны арваннэгдүгээр сар 20-ний өдөр “UB METAN” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг байгуулаад байна. Тус …

  • 23 November

    Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээг бий болгох зорилготой сургалт зохион байгууллаа

    Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны …

  • 23 November

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх арга

    Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. НЭМГ

  • 23 November

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулжээ

    2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 341 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган …

  • 22 November

    Японы гүнж Мако хуримын товоо зарлав

    Японы эзэн хааны ордны захиргаа өнөөдөр гүнж Макогийн хуримын товыг зарлалаа. Гүнж Мако Кэй Комуро нар ирэх оны арваннэгдүгээр сарын 4-нд хуримаа хийхээр болжээ. Харин сүй тавих ёслол нь ирэх оны гуравдугаар сарын 4-нд зохион байгуулахаар болсон байна. Гүнж Макогийн сүйт залуу Комуро эзэн хааны их сургуульд сурч байсан төдийгүй одоогоор Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид суралцаж хажуугаар нь хуулийн …

  • 22 November

    УИХ-ын гишүүн Д.Мурат бусдыг садар самуун явдалд уруу татсан гэв үү

    2016 онд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд дундаас хүчингийн хэрэгт нэр холбогдсон гэх тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сенсаацийн нэг байсан бол энэ удаад Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мураттай холбоотой нэгэн таагүй мэдээлэл бидэнд ирлээ. Тус мэдээлэлд дурьдснаар 2017 оны 8 сард УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-ын гишүүний албан …

  • 22 November

    З.Нарантуяа:Монголбанкнаас мөнгөний бодлогын шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар  өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай …

  • 22 November

    Аsiarussia.ru сайт Ерөнхий сайд, МАН-ын дарга У. Хүрэлсүхийг онцолжээ

      ОХУ-ын Буриад улсын www.asiarussia.ru сайт дээр Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Монгол Ардын намын 15 дахь дарга болов гарчигтай нийтлэл гарчээ. Тус нийтлэлийг “Ард” буланд Майдар Сосорбарам нийтэлжээ. Энэхүү нийтлэлд Монгол Ардын намын шинэ даргад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргын албан тушаалд өрсөлдсөн. У.Хүрэлсүхийн  намын даргад өрсөлдөх үеэрээ журмын нөхдөдөө хандаж хэлсэн үгийг …