Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 27 November

    Балбад иргэний дайн дууссанаас хойших анхны сонгууль болжээ

    Хятад, Энэтхэг хоёр гүрэнтэй хил залгаа Балба улсад иргэний дайн дуусч, хаант засгийг халснаас хойш 11 жилийн дараа анхны сонгууль болжээ. Иргэд 275 парламентын гишүүнээ сонгох гэж Гималайн уулсын алслагдсан тосгодоос cонгуулийн байранд олон цагийн турш цастай замаар алхаж ирсэн байна. 29 сая гаруй хүн амтай Балбын сонгуулийн насны нийт хүний 65 гаруй хувь нь саналаа өгсөн. Сонгууль хоёр шаттай явж байгаа агаад удаах сонгууль …

  • 27 November

    С.Батболд: Улаанбаатар хотын механик хөдөлгөөн зогссон

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр Хангарди ордонд хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу “Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцсэн юм. Төлөөлөгчдөөс санал оруулсны дагуу нэмэлтээр, нэгдүгээрт Агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого чиглэлийн тухай хэлэлцэж …

  • 27 November

    Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтынхан зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байх ёстой

     Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн …

  • 27 November

    Нийтийн тээврийн хэрэгсэлд саад учруулсан 349 жолоочид торгууль ногдуулжээ

     Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт, шалгалтыг энэ сарын 21-нээс эхлүүлээд байгаа билээ. Шалгалтын хүрээнд энэ сарын 21-ээс 26-ны өдөр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан 843 зөрчил илрүүлж, 294 автомашины жолоочид газар дээр …

  • 27 November

    С.Амарсайхан: Хариуцлагын шинэ тогтолцооны дүрэм, журмыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай

    НИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн боловч АН-ын бүлэг завсарлага авснаар маргааш өглөөний хуралдаанаар төсвийн анхдугаар хэлэлцүүлгийг хийхээр болов. Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай. Энэ хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн …

  • 27 November

    С.Батболд: Эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болох нь чухал

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай. Энэ хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө НИТХ-д …

  • 27 November

    Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх тухай саналаа ХЗДХ-ийн сайдад хүргүүллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал …

  • 27 November

    Та СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ хүний талаар ямар бодолтой байдаг вэ?

    Та СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ хүний талаар ямар бодолтой байдаг вэ? Тэд НИЙГЭМД ямар байр суурь эзэлдэг гэж боддог вэ? Тэд эмнэлэгт, байнга ЦООЖТОЙ ХААЛГАНЫ цаана байх ёстой юу? Тэдэнд ХИЙЖ ЧАДАХ ЮМ байдаг уу? Хэрвээ та 2017 оны 11 сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд хүрэлцэн ирвэл эдгээр асуултуудын хариуг олж харах болно. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Сэтгэц …

  • 27 November

    Омурбек Текебаевт оногдуулсан шүүхийн ялын тогтоолыг хэвээр үлдээжээ

    Өнгөрсөн мягмар гарагт Киргизийн Дээд шүүх хуралдаж, тус улсын Парламентын сөрөг хүчний намын тэргүүн асан Омурбек Текебаевт 8 жилийн хорих ял оногдуулсан доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар, тус улсын Эрүүгийн хуулийн Авлигатай холбоотой зүйл заалтыг зөрчиж, гэм буруу нь нотлогдсон тул түүнд 8 жилийн хорих ял оногдуулж, түүний хөрөнгийг нь хураан авахыг тушаажээ. Шүүх хэргийг …

  • 27 November

    Дональд Трамп “Time” сэтгүүлийн Оны онцлох хүнээр тодрох уу?

    “Time” сэтгүүл жил бүр Оны онцлох хүнийг нэрлэж зургийг нь нүүрэндээ гаргадаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Дональд Трампыг Оны шилдэг хүнээр тодруулах хүсэлтэй байгаа талаар ерөнхийлөгч өөрийн twitter хуудаснаа жиргэжээ. Тэрээр “Тimes-аас над руу утастаж та оны онцлох хүн болж “Магадгүй” байгаа гэлээ. Би тэгвэл ярилцлага болон зураг авалтад орох ёстой болох байх. “Магадгүй” гэдэг нь яг тодорчихсон гэсэн үг биш …

  • 27 November

    Ардчилсан намын бүлэг нийслэлийн төсвийг гацаалаа

     НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан боловч Ардчилсан намын бүлгээс “Сангийн яам нийслэлийн төсвөөс их хэмжээний татаас авч хотын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулсан мөртлөө УИХ-ын гишүүдийн тойрогт гурван тэрбум төгрөг баталсныг хууль бус гэж үзэж байна” хэмээн завсарлага авлаа. НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү ажил …

  • 27 November

    Чой Сун Силийн охин руу халдахыг завджээ

    Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найз Чой Сун Силийн охин Чун Ёо Рагийн гэрт өнгөрсөн бямба гаригт нэгэн этгээд дайран орж халдахыг завджээ. Цагдаа нар “Сэжигтэн Чой Сун Силийн охиныг их мөнгөтэй гэж бодон гэрт нь дайрч орсон байх” гэсэн байна. Тэрээр Сөүл хот дахь Чун Ёо Рагийн байрны манаачийг сүрдүүлж бүсгүйн гэрийн хаалга руу замчлахыг шаарджээ. Тэгээд манаачийг Чун Ёо Рагийн хүүгийн асрагчтай хамт кабелийн утсаар хүлсэн …

  • 27 November

    ОУХМ П.Орхон: Монгол улсын төлөө зүтгэе

    “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж дэлхийн аварга болсон юм. Түүний хөдөлмөрийн үнэлж Монгол Улсын Гавьяат Тамирчин хэмээх цол тэмдгээр урамшуулж байсан цаг үе саяхан. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бэлтгэлийн …

  • 27 November

    Д.Амарбаясгалан: Намын их хурлаар мөрийн хөтөлбөрөө шинэчилж баталлаа

    Монгол Ардын Намын 28 дугаар их хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийлээ. Монгол Ардын  намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан “ Монгол Ардын намын 28 дугаар ээлжитл  их хурал таван өдрийн турш амжилттай өндөрлөлөө. Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211 мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа …

  • 27 November

    Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

     Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Хасу Мегаватт” ХХК-ийн хамтран зохион байгуулсан Гагнуурчдын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 4 төрлөөр 4 өдөр өрсөлдөж дүнгээ гаргав. Тус тэмцээнд нийт 42 байгууллагын 140 гагнуурчин оролцсон ба “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Эрчим хүчний хөгжлийн төв” ОНӨҮГ, “Оюу-Толгой” ХХК, “Лайнюкс” ХХК, “НИК Ойл” ХХК, …