Корэан Эйр компанийн захирал татвараас зугтсан хэргээр шалгагдаж байна

БНСУ-ын Прокурорын газраас Корэан Эйр компанийн захирал Чо Ян Хог татвараас зугтсан болон хөрөнгө шамшигдуулсан хэргүүдэд холбогдуулан шалгаж байна. Чо нь үндэсний агаарын тээврийн Корэан Эйр компанийг эзэмшдэг Ханжин группын захирал ажээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Сөүл хотын Өмнөд дүүргийн прокурорын газарт байцаалт өгсөн бөгөөд энэ нь түүний 4 дэх удаагийн байцаалт юм.

Тэрээр Ханжин группийн охин компаниар хувийн байрныхаа харуул хамгаалалтын хөлсийг төлүүлсэн зэрэг үйлдлүүддээ шалгагдаж байгаа юм. Мөн энэ удаа прокурорууд түүнийг шинэ хууль бус үйлдлүүдэд сэжиглэж буй бөгөөд нэмэлт тодруулга авч байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …