Рианнаг Барбадосын бүрэн эрхт элчин сайдаар томилжээ

Дуучин Рианна төрөлх нутаг Барбадосынхаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогджээ. Тэрбээр мөн 2008 онд Барбадосын соёлын төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан юм.

Риана Барбадосын Саинт Майкл хотноо төрж, нийслэл Бриджтаунд өссөн бөгөөд АНУ-ын нэгэн алдартай продюсер түүний авьяасыг нээн илрүүлснээр амжилтын гараа нь эхэлсэн түүхтэй.

Барбадосын ерөнхий сайд Миа Амор Моттли “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэдэг бол өөрийн улсын засгийн газрыг гадаад улсад төлөөлөх, өөрийн гэсэн бие даасан эрх үүрэг бүхий албан тушаал. Барбадосын засгийн газар түүнийг дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулж, нэр хүндийг өндөрт өргөж чадна хэмээн итгэл хүлээлгэж байна” гэжээ.

Харин дуучин Риана “Миний хувьд үүнээс илүү бахархалтай зүйл гэж үгүй. Би энэхүү үүрэг хариуцлагатай албыг хүлээж авахад бэлэн байна. Би ерөнхий сайд Моттли болон түүний баг хамт олонтой хамтран ажиллах болсондоо үнэхээр баяртай байна” хэмээн ярьсан байна.

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …