Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 24 November

    МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх улиран сонгогдлоо

    Монгол Ардын Намын Бага хурлын анхдугаар хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр Бага хурлын гишүүдийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо. Уг хуралдаанд МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд 369 төлөөлөгч оролцож тэдний саналаар удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг сонгосон юм. Тус хуралдаанаар МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг Бага хурлын гишүүдийн 95.8 …

  • 24 November

    Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр төр болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЭҮТ-ийн эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг,  “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, зураач Х.Ариунзаяа нар оролцож сэтгүүлчдэд …

  • 24 November

    “Чонон сүлд”-ийн төгсгөлийн бүлгийг яагаад орчуулаагүй вэ?

    Нэг хүн доорхи асуултыг тавьжээ. “Таныг чонон сүлд романы төгсгөлийн бүлгийг орчуулаагүй гэх юм. Яагаад?” гэсэн байна. Орчуулахаар барах уу? Хятадуудын сэтгэл зүйд ихээхэн эмзэг тусдаг байж мэдэх “Оюунлаг эрэлхийлэл ба чонон сүлдийн тухай хүүрнэл” бүлэг нь манай “Гэгээ паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлгэрэнгүй хувилбар дээр бүрэн эхээрээ нийтлэгдсэн байгаа. 2014 онд Хятадын Үндэсний хэвлэлийн хорооноос миний орчуулгыг үндэслэн …

  • 24 November

    Та компьютерийн өмнө зөв сууж чаддаг уу?

    Компьютерийн өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, ноцтой асуудал үүсгэнэ. Тухайлбал буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна. Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их юм. Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж огт болохгүй. Компьютер …

  • 24 November

    Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдэд шалгалт хийж 19 мянга гаруй зөрчил илрүүлжээ

    Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын  байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтан нарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэй …

  • 24 November

    Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болголоо

    Төв банкны тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх  гол …

  • 24 November

    Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна

    Монгол Улсад Эмнэлгийн чанарын алба, менежер үүсэн байгуулагдсаны 20 жил, Эрүүл мэндийн чанарын холбоо ТББ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Чанарын холбоо ТББ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр Баянзүрх нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Чанарын өдөрлөг” онол, практикийн сургалтыг өчигдөр зохион байгуулсан бол өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгт 21 …

  • 24 November

    Өвөр Монголын хүн нэг бүрийн дундаж орлого 8.8 хувиар нэмэгджээ

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүн нэг бүрийн дундаж орлого энэ оны эхний гурван улирлын байдлаар 19 мянга 321 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар нэмэгдсэн ба өсөлтийн хэмжээ нь энэ оны эхний хагас жилтэй ижил түвшинд байна гэж албаны хүмүүс мэдээлжээ. Оршин суугаа газраар нь авч үзвэл хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 26 мянга 939 юань байгаа …

  • 24 November

    Хятад-Монголын хэвлэл мэдээллийн VIII форум Рашаан хотноо нээлтээ хийлээ

    “Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулъя” сэдэвт “Хятад Монголын хэвлэл мэдээллийн VIII форум” 11 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод нээлтээ хийлээ. Энэ удаагийн форумыг “Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулъя” сэдвийн дор явагдаж, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгууллаа. Нээлтийн …

  • 24 November

    Манай улс хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх төхөөрөмж ашиглаж эхэллээ

    БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах -2017” төслийг хэрэгжүүлж дууссан байна. Төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд …

  • 24 November

    НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, …

  • 24 November

    НИТХ-ын ээлжит ХХII хуралдаан үргэлжилж байна

    НИТХ-ын ээлжит ХХII хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн /2017.11.24/ хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүлэн нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж байна. НИТХ-ын хурал одоогийн байдлаар хэвийн үргэлжилж төлөөлөгчдийн асуусан асуултад холбогдох яам агентлаг, тамгын газрын дарга …

  • 24 November

    А.Батцэцэг 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны медальтан боллоо

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн. Эхний өдөр монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, …

  • 24 November

    Монголын бүжгийн урлагийн их мастер Д.Нанжидын 70-н жилийн ойг тэмдэглэнэ

    СУИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсэний 70-н жилийн ойг 11,12-р сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн хүрээнд “Д.Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн түүх, дэг зохиомж” номын нээлт, “Дунжаагийн Нанжид” номын нээлт, “Монголын уламжлалт бүжиг, бий бийлэгийн өв залгамж” VI уралдаан, “Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаанууд …

  • 24 November

    Ирэх онд 16 сургуулийн орчныг аюулгүй болгоно

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн. Төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд …