Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ. Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч …
Мэдээ мэдээлэл
May, 2018
-
14 May
Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт …
-
14 May
Аялагчдын заавал үзэх ёстой Монгол орны үзэсгэлэнт газрууд
Ажлын улирал “шувтарч”, амралт, аялал, зугаалгын улирал эхэллээ. Уудам Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой богинохон энэ улирлыг гэртээ суугаад өнгөрөөнө гэвэл дэндүү гунигтай биз. Тэгвэл гадаад, дотоодын аялагчиддаа зориулж, мөн аяллын маршрутад нь санал болгох нүд хужирлам үзэсгэлэнт газруудыг цувралаар танилцуулж байна. Харин хаагуур аялж, аль зүгт хүлгийн жолоо залах нь таны эрх билээ. Тэрхийн цагаан нуур, хорго Хоргын …
-
14 May
Индонезийн Сурабая хотод дэлбэрэлт болж 11 хүн амиа алджээ
Индонезийн Сурабая хотын гурван сүм өнгөрсөн ням гаригт халдлагад өртжээ. Тухайлбал Сурабая хотын олон хүн цуглардаг Санта Мария, Индонезийн Христийн болон Пентекостын төв сүмүүд дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Бөмбөг тэсэлсэн этгээдүүд нэг гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон гэж тус улсын ЦЕГ–ын дарга мэдэгдсэн байна. Индонезийн ерөнхийлөгч Ж.Видодо “Алан хядагчид хүүхдүүдийг амиа золиослогч болгож байна” гэжээ. Харин бол тус улсын ЦЕГ–ын дарга Тито Карнавьян мэдэгдэхдээ “Нэг сүмд …
-
14 May
Каннын кино наадамд “Бид хэд нэгдэл”-ийн уран бүтээлчид оролцож байна
71 дэх удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 8-ны өдөр Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд “Бид хэд нэгдэл”-ийн “Хөхөө” богино хэмжээний киноны уран бүтээлчид оролцож байна. “Бид хэд нэгдэл” нь Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилдгээр шалгарч, улмаар олон улсын “48цаг” кино наадам буюу “Filmapalooza 2018” кино наадамд оролцох …
-
14 May
Ц.Энгүүн: Би галт зэвсгийг сурталчлах зорилгоор санаатайгаар бичлэг хийгээгүй
“The Voice” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт хийн буугаар буудаж буй бичлэг цацагдсан билээ Тус хэргийн талаар цагдаагийн байгууллаас “2018 оны тавдугаар сарын 8-нд “Айлын цонхноос буугаар буудаж байна” гэсэн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны цонхоор Ц.Энгүүн аавынхаа хамтаар хийн буугаар буудсан нь урьдчилсан мэдүүлгээр тогтоогдсон. Мөн уг буу нь …
-
14 May
Цагдаагийн байгууллагын “Хүндэт жуух”-аар иргэн Д.Чимэддамбыг шагналаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/292 тоот тушаалаар иргэн Д.Чимэддамбыг “Хүндэт жуух”-аар шагнасныг Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох өнөөдөр гардууллаа. Өнгөрсөн сард залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор эрчимжүүлсэн, нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, …
-
14 May
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрт зохиолч Ч.Лодойдамба болон гэргийгийнх нь хөшөөг босголоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Төрийн хошой шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г босгожээ. “Тунгалаг Тамир”-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар энэхүү хөшөөг бүтээжээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд “Тунгалаг тамир” уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон жүжигчин Ш.Дэлгэржаргал, МУГЖ Н.Баатар нар оролцсон юм.
-
13 May
Ерөнхийлөгч өө! 60 тэрбумынханд хариуцлага тооцно гэсэн яасан бэ
Халтмаагийн Баттулга “Ерөнхийлөгч болвол хийнэ” гэж ард түмэндээ амласан амлалтуудын нэг нь “60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцсан асуудал”-ыг шийдвэрлэж, энэ асуудалтай холбоотой хүмүүстэй хариуцлага тооцох байв. Энэ ч утгаараа тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй буюу 2017 оны долдугаар сарын 24-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг дуудаж уулзсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших үеэр АТГ-т …
-
12 May
“Алтан Хальс Индепендент ” кино наадам ирэх сард болно
“Алтан Хальс Индепендент Кино Наадам” ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус кино наадмыг зургаа дахь жилдээ Алтан хальс ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах юм байна. Энэ жилийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО–ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын …
-
12 May
Мессэж зараар эмэгтэйчүүдтэй танилцан дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ
Энэ сарын 5-ны өдөр иргэн М, О нар нь мессэж зараар үл таних залуучуудтай танилцаж уулзсанаар тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж өмнө нь 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Иймээс иргэдийг олон …
-
12 May
Орон сууцны ордер хуурамчаар үйлдэж, залилах гэмт хэрэг гарч байна
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөн бус бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд болон мөнхүү санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болох тохиолдлууд …
-
12 May
У.Хүрэлсүх: Мод тарина гэдэг бол маш их буянтай ажил
“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон бусад албаны төлөөллүүд, 40 гаруй байгууллагын ажилтан албан хаагчид, нийслэлийн иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг …
-
12 May
Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн өргөө амаржихын хашаанд мод тарив
Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм. Энэхүү Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй Нэгдүгээр төрөх буюу Нийслэлийн …
-
12 May
Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өнөөдөр /2018.05.12/ тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мөн энэ арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг даргын Тамгны газрын удирдлагууд, иргэд, байгууллага хамт олны төлөөлөл оролцоно. Энэ хавар Үндэсний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл