“Game of Thrones” Эммигийн шилдэг цувралаар шалгарчээ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Майкрософт” театрт даваа гарагт “Эмми” 70 дахь удаагийн шагнал гардуулах ёслол боллоо. “Эмми” наадмын телевизийн шилдэг драм /цуврал кино/ төрөлд “Хаадын тоглоом” /Game of Thrones/ шилдэгээр шалгарчээ.

Жорж Р.Р.Мартинийн уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хаадын тоглоом” цуврал кино нь “Шилдэг цуврал” хэмээх шагналыг гурав дахь удаагаа хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 2015, 2016 онд дараалан хүртэж байсан юм.

Мөн уг цувралын жүжигчин Питер Динклаж “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэн нь түүний гурав дахь “Эмми” болжээ. Тэрбээр энэ төрөлд долоон удаа нэр дэвшиж, 2011 болон 2015 онд энэ шагналын эзнээр тодорч байсан аж.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …