Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 3 May

    Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар  “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг батлах асуудлыг Нийслэлийн Ерөнхий менежер Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр танилцууллаа.  “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийн  тухайд өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж, хурлын тэргүүлэгчдийн саналыг тусгаж, дэд хөтөлбөрийг улам сайжруулж оруулж ирэх үүрэг авсан.Энэ дагуу дэд хөтөлбөрөө сайжруулж, тэргүүлэгчдийн саналыг  тусгаад  батлуулахаар оруулж …

  • 3 May

    Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дүрмийн өөрчлөлтийг баталлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 9 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаанаа эхлүүллээ. Өнөөдрийн хуралдаанаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээлэл сонсгол, Хүн амын ахуй үйлчилгээ- 2020 дэд хөтөлбөрийг батлах, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, Олон нийтийн санаачлагыг дэмжих, Бусад гэсэн 6 асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Д.Нацагдоржийн …

  • 3 May

    “ЦЭЦГИЙН БАЯР 2018” цэцэг солилцох өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш болно 

    Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран “Нэг цэцэг нэг дэлхий” төслийг  хамтран хэрэгжүүлж байгаа билээ.  Төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн 14 сургуульд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Цэцгийн баяр” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг энэ сарын 4-нд Үндэсний …

  • 3 May

    “Сэтгүүлч М.Батдорж” сангаас шилдэг оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа

    Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч М.Батдорж агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор гэр бүл, найз нөхөд нь “Сэтгүүлч БАТДОРЖ сан”-г таван жилийн өмнө байгуулжээ. Тус сангийнхан “Хэвлэлийн эрх чөлөө” төрийн бус байгууллагатай хамтран сэтгүүл зүйн салбарт оюуны хөрөнгө оруулах, оюутнуудын бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж …

  • 3 May

    “Сэтгүүлч ордон” барих газрын зөвшөөрөл өгч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсноо Хотын дарга мэдэгдлээ

    Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. …

  • 3 May

    Монгол Улс 154 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, Б.Ундармаа нар өнөөдөр (2018.05.02) Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа. УНТЭ-ийн ерөнхий захирал Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаа, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ …

  • 3 May

    Л.Энхболд:Таван толгойтонгууд мэдээлийн техник технологио мэдэхгүй хулгай хийсэн тэд тэнэг байна

    -“Эрдэнэс Таван толгой” ХК-иас 268 мянган тонн нүүрс алга болсон асуудал нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Таны хувьд ч энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа? -Энэ мэдээлэл анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Миний хувьд энэ талаар холбогдох хяналтын байгууллагаас мэдээлэл авсан. Энэ асуудал болсон уу, үгүй юу гэдэг үүднээс хандсан. Холбогдох хяналтын байгууллагууд надад бодит мэдээллийг өгсөн. 268 мянган тонн нүүрс …

  • 3 May

    Нацү башёг Какүрюү М. Ананд тэргүүлнэ

    Мэргэжлийн сумо бөхийн холбооны Нацү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Энэ башёг гуравдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах юм. Харин барууны жигүүрийг Хакүхо М.Даваажаргал магнайлах бол зүүний дагаварт Кисенасато бичигджээ. Япон аваргын хувьд сүүлийн хэдэн башёд бэртлийн улмаас барилдаагүй болохоор байдал тун хүнд байгаа. Ичиножёо А.Ичинноров маань сэкивакэ цолтой хүч үзнэ. Дээд зиндаанд барилдах бусад Монгол бөхчүүдийн …

  • 3 May

    Д.Амарбаясгалан: Сэтгүүлч бол гагцхүү үнэнийг бичиж мэдээлэх мэргэжлийн тангарагтай өвөрмөц мэргэжил

    Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй нийт ажиллагсад, сэтгүүлч уран бүтээлчиддээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Юнескогоос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласнаас хойш 25 дахь жилдээ энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэвлэл мэдээлэл бол эрх чөлөөт ард түмний хувьд “амьсгалах агаар” нь юм. Агаар дутвал амьсгал боогдохтой …

  • 3 May

    Мао Зэдуны ач хүү Хойд Солонгост амиа алдсан байж болзошгүй гэв

    Хятадын коммунист хувьсгалч Мао Зэдуны цор ганц ач хүү Мао Шинью өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Хойд Солонгост автобусны ослоор нас барсан байж болзошгүй талаар Францын радио мэдээлж байна. Автобусны ослоор Хятадын 32 жуулчин амиа алдсан, тэдний дунд Мао Шинью байсан байж болзошгүй гэнэ. Мао Шинью нь Мао Зэдуны хоёр дахь хүү Мао Аньцины хүү юм. Мао Шинью нь Хятадын Ардын чөлөөлөх армийн …

  • 3 May

    Цэрэг татлага энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана

    Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өчигдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагджээ. Цэрэг татлагын бэлтгэл ажлууд: Цэрэг татлагын ажлыг энэ сарын 4-6-ны …

  • 3 May

    Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна 

    Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил …

  • 3 May

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

    Цаг агаар, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөх хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, шороогоор шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур …

  • 2 May

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулна

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн  багийнхантай НИТХ-ын даргын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл өнөөдөр уулзлаа. Уулзалт, арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан Ph.D, дэд профессор н.Ганзориг, Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр …

  • 2 May

    С.Амарсайхан: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бид ямагт дэмжиж ажиллана

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан “JCI 2018 International Business Fair” олон улсын бизнес үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Үзэсгэлэн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Япон, Солонгос, Герман, ОХУ, Итали зэрэг 7 орны 40 гаруй компани, Монголын 60 орчим компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.  Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар бизнесийн орчин болон бизнес хийх боломжийн тухай танилцуулах, оролцогч компаниудын бизнес түншлэлийг …