Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 21 November

    “Зөрчлийн тухай хууль”-ийг зөвшөөсөн хийгээд ажигласан тэмдэглэл

    Нэг: Уг хуулийн дээдлэн сахихын утга Хүн бүхэнд хүсэл, сэтгэл бий. Тэгэхдээ хүн бүхнийх адилгүй. Гэвч бараг бүх хүмүүст ав адилхан байдаг хүсэл сэтгэл гэж бас бий. Тэр бол хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн адилхан амар тайван, аз жаргалтай сайхан амьдрахыг, өвчин зовлонгүй эрүүл энх аж төрөхийг хүсдэг, бүгд л сайн, сайханд тэмүүлдэг. Гэвч тэр болгон санаснаар нь бэлэн …

  • 21 November

    МАН-ын даргыг сонгох санал хураалт эхэллээ

    Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар XXVIII Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Үүний дараа төлөөлөгч Золбоогийн гаргасан нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэхгүйгээр шууд санал хураах горимын саналыг төлөөлөгчдийн олонхи дэмжлээ. Яг одоо Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохоор санал хураалтад оролцож байна.

  • 21 November

    Налайх дүүргийн шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийхээр ажлын хэсэг байгууллаа.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Тунгалаг, МХХ-ийн ахлах байцаагч П.Маамуу, Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Б.Өлзийсайхан, Татварын албаны улсын байцаагч М.Батчулуун, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Жавзандулам, Цагдаагийн …

  • 21 November

    Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тэргүүний 92 дугаар сургуулийн …

  • 21 November

    Харумафүжи нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг зоджээ

    Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандоржийн толгойд нь сакены шилээр цохиж гэмтээсэн хэрэг дуулиан тариад байгаа билээ. Болсон явдалтай холбоотойгоор Харумафүжи Д.Бямбадоржийг цагдаагийн байгууллага шалгаж эхлэсэн. Харин Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөхчүүдийн хооронд сүртэй зүйл болоогүй гэх мэдээллийг  цацагдсан. Тэгвэл Таканоива А.Баасандоржийн ах А.Лувсангийн хэвлэлд өгсөн ярилцлагад дурьдаснаар Харумафүжи нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг ч зодсон аж. А.Лувсан …

  • 21 November

    Ч.Ганжавхлан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад зөвлөнө

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтгангэрэл нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагч Ч. Ганжавхланг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга “Юуны өмнө баяр хүргэе. Буян гэж байдаг бол буян үйлдэж байна. Заримдаа буян бодож байгаад буруу …

  • 21 November

    Монгол, Япон улсын балетчдийн хамтарсан “Хязгаараас ангид”тоглолт боллоо

    онгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд япон болон тус улсад ажилладаг монгол балетчид хамтран модерн урсгалын “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг найруулж Корпорейт конвеншн төвийн тайзнаа энэ сарын 18-ны өдөр монголчуудад толилууллаа. Дипломат харилцааны ойн хүрээнд 20 гаруй соёл, урлагийн арга хэмжээг хоёр орны олон нийтэд дэлгэн толилуулсан бөгөөд энэхүү “Хязгаараас ангид” бүжгэн жүжиг 45 жилийн ойн соёлын …

  • 21 November

    Амьд үлдсэн 10 уулчин СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлжээ

    Замын түгжрэл, утаа, ажилгүйдэл, ядуурал, архидалт гээд бухимдах зүйл нийгэмд дүүрэн. Гэхдээ энэ бүхнийг эерэгээр харж, өөрт ашигтайгаар эргүүлэх нь тухайн хүн сэтгэцийн хувьд эрүүл байх гарц аж. Гэвч биднээс үл шалтгаалан нийгмийн олон хүчин зүйлээс хүн стресстэж, ядаргаанд орж, нойргүйддэг. ДЭМБ-ын судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгээр өвддөг гэж үздэг байна. Тэгэхээр сэтгэцийн эмгэг гэх …

  • 21 November

    Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана

     ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Израйль Улсын Батлан хамгаалахын атташе, хурандаа Алаа Абу-Рукуныг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр хоёр орны онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ОБЕГ, Израйль Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо. Мөн ОБЕГ-ын талаас хот дахь эрэн хайх, аврах үйл ажиллагааны чиглэлээр Израйль улсад …

  • 21 November

    МАН-аас Г.Майцэцэгт хариу өгчээ

    Иргэн Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөх өргөдлөө өгсөн ч түүнийг намын их хуралд оролцох мандат өгөөгүйн улмаас нэвтэрч чадахгүй байна хэмээн өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгснийг та бүхэн санаж буй биз ээ. Тэгвэл иргэн Г.Майцэцэгт Монгол Ардын Намаас дараах албан ёсны хариуг өгчээ. Уг албан бичигт “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн Монгол Ардын Намын даргад өрсөлдөх …

  • 21 November

    Засгаа тогтвортой байлгах сонголтыг МАН-ын Их хурлаас хүсэн хүлээж байна

    МАН Их хурлынхаа хоёр дахь өдөр намын даргаа сонгоно. Засгийн эрх баригч МАН-ын дарга хэн болохоос ирэх 3 жилд тус нам хариуцлагатай байж чадах уу, эсвэл АН-ын өнгөрсөн 4 жилийн алдааг давтах уу гэдэг шууд шалтгаална. Мөн МАН цаашдаа эвдрэлцсээр байх уу, эвлэрч үлдэх үү гэдэг энэ удаагийн Их хурлаар хэнийг намын даргаараа сонгохоос шууд шалтгаална. Шуудхан хэлэхэд одоогийн засгаа …

  • 21 November

    Ж.Мөнхбат МАОН байгуулна гэв үү…

    МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна. Удахгүй МАН-ын удирдах намын даргыг сонгох санал хураалт хурлын төлөөлөгчдийн дунд   явагдана. МАН-ын даргад нэр бүхий 4 нэр дэвшигч өрсөлдөж байга ч гол өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын дунд үргэлжилнэ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…хэрвээ У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол би намаасаа гарч өөр нам байгуулна” гэж 1309 төлөөлөгчид хандан  тэднийг сүрдүүлэх, шантаажлах, …

  • 21 November

    Дональд Трамп: Хойд Солонгос терроризмыг дэмжигч орон

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд кабинетынхаа гишүүдтэй уулзжээ. Энэ үеэр Дональд Трамп “Америк өнөөдөр Хойд Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулж байна.  Олон жилийн өмнө ингэх байсан юм” гэж  хэлжээ. АНУ-ын Сангийн Яамны хэлтэс өнөөдөр Хойд Солонгост зэвсгийн экспортод хязгаар тавих  шинэ хориг арга хэмжээнүүд хүлээлгэх болохыг мэдэгдсэн. Өмнө нь ерөнхийлөгч асан  Жорж Буш 2008 онд Хойд Солонгосыг энэ …

  • 21 November

    Талийгаач эмэгтэй амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээжээ

    Өчигдөр 14:00 цагт Баянгол дүүргийн нутаг 25-дугаар эмийн сангийн орчимд хуучны барилгаас эмэгтэй хүн үсэрч амиа хорлосон хэрэг гарсан билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өсвөр насны хүүхэд гэх мэдээлэл цацагдсан. Амиа алдсан эмэгтэйг Гантөгс гэдэг бөгөөд 43 настай. Тус дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдардаг байсан тэрбээр нас барахаасаа өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэнэ. Хэрэг гарах үед талийгаач 011 дүгээр …

  • 21 November

    Б.Хурцын ярилцлагын дараа гарсан хөгжилтэй пост

    Та ер нь Улаанбаатарт биш Москвад төрсөн байх тэ?  -Яг ингэж асууна гэж мэдээд төрснийхөө гэрчилгээг нэгдүгээр төрөхийн магадлагаатай аваад ирсэн (тонгойв) Та дунд сургуульд муу авч үзсэн үү?  -Яг ингэж асууна гэж мэдээд ангийн журналаа жил жилээр нь аваад ирсэн (ахин тонгойв) Та дунд сургуульд охидод захиа өгч үзсэн үү?  -Яг ингэж асууна гэж гадарлаад өөрийн болон ойролцоох бүх сургуулийн …