Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 3 May

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

    Цаг агаар, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөх хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, шороогоор шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур …

  • 2 May

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулна

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн  багийнхантай НИТХ-ын даргын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл өнөөдөр уулзлаа. Уулзалт, арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан Ph.D, дэд профессор н.Ганзориг, Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр …

  • 2 May

    С.Амарсайхан: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бид ямагт дэмжиж ажиллана

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан “JCI 2018 International Business Fair” олон улсын бизнес үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Үзэсгэлэн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Япон, Солонгос, Герман, ОХУ, Итали зэрэг 7 орны 40 гаруй компани, Монголын 60 орчим компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.  Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар бизнесийн орчин болон бизнес хийх боломжийн тухай танилцуулах, оролцогч компаниудын бизнес түншлэлийг …

  • 2 May

    Нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу орох хэсгийг хаана

    Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд өнөөдөр оройноос эхлэн 2018 оны зургаадугаар сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм. Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та …

  • 2 May

    Баянзүрхийн шинэ гүүрийг барих ажил эхэллээ

    Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ. Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтай байх юм. Улаанбаатар, Налайх чиглэлийн авто замыг БНМАУ болон …

  • 2 May

    Энэ жил 518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилт дэвшүүлжээ

    Засгийн газрын ээлжит өнөөдрийн  хуралдаанаар  Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав. Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, …

  • 2 May

    Наадмаар МОН-30 загварын том оврын цахилгаан автобус үйлчилгээнд явна

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов. Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын …

  • 2 May

    Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ. Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал …

  • 2 May

    Кейт Бланшетт Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллана

    Оскарын шагналт жүжигчин Кейт Бланшетт энэ сарын 8-наас 19-ны хооронд зохион байгуулагдах Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж. Австралийн жүжигчин К.Бланшетт нь ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “Times Up”” кампанит ажлыг санаачлагч Холливудын алдартнуудын нэг юм. Каннын кино наадмын ерөнхийлөгч Пьерр Лескур болон ерөнхий төлөөлөгч Тьерри Фремакс нар “Бид өнгөрөгч намар ярилцаад, шийдэмгий бөгөөд өгөөмөр сэтгэлтэй …

  • 2 May

    “WHATSAPP”-ыг үүсгэн байгуулагч Жан Коум албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэв

    “WhatsApp” апликейшнийг үүсгэн байгуулагч Ян Кум өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Жан Коум цахим хуудсаараа дамжуулан”Брайн Актон бид хоёр “WhatsApp” компанийг байгуулснаас хойш бараг 10 жил өнгөрчээ. Энэ хугацаа миний хувьд гайхалтай сайхан аялал байлаа. Гэсэн хэдий ч миний хувьд цааш ахих цаг үе иржээ. Хүмүүс “WhatsApp”-ын тусламжтайгаар миний төсөөлж байснаас ч илүү ихийг хийж бүтээж байна. Манай компанийн …

  • 2 May

    Х.Баттулга: “Эрдэнэс-Тавантолгой” ХК иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус …

  • 2 May

    АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс авч байсан саналын хугацаа дууслаа

    Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус …

  • 2 May

    “Номоо солилцъё” өдөрлөг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно

    Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг энэ сарын 4, 5-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна. Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Эрхэм уншигч та бүхнийг 2018 оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын …

  • 2 May

    Монголын хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүллээ. Тэдгээр захидлын эх хувиуд Ромын Ватиканы нууц архив, Германы Үндэсний номын сан зэрэг дэлхийн улс, орнуудад хадгалагдаж байдаг бөгөөд захидлын хуулбарыг калиграфаар, бичиг үсгийн сонгодог …

  • 2 May

    Иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа, шийдвэрүүдийг иргэд 80-90 хувьтай дэмжиж байгааг олон нийтийн дунд явуулсан судалгааны дүн харуулж байна. Судалгааны байгууллагууд иргэдийн дунд цахим болон бусад хэлбэрээр улстөрчдийн үйл ажиллагаа, нэр хүндийн талаарх санал асуулга явуулдаг бөгөөд дүнгээ гаргахдаа ажил үйлсээрээ олон нийтийн дэмжлэг хүлээж байгаа шилдэг 10 улстөрчийг жагсаан танилцуулдаг юм. Энэ удаа судалгааны 4 байгууллагын жагсаалтад Ерөнхий сайд …