Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Мөн 88.3 км шугам сүлжээ, 104 …
Мэдээ мэдээлэл
September, 2025
-
19 September
Г.Занданшатарыг 19-н МАН-ын хорооны Бага хурлын гишүүд, Д.Амарбаясгаланг 11-н МАН-ын хорооны зарим төлөөлөгчид дэмжих төлөвтэй байна
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг маргааш /2025.09.20/ -ийн 11:00 цагт хуралдуулахаар Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар гишүүддээ зар хүргүүлсэн гэх мэдээлэл гарч эхлээд байна. Учир нь МАН-ын Бага хурлыг зарлаж, хуралдуулах эрх нь Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэд байдаг бол Удирдах зөвлөлийн хурлаа зарлах эрх нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт байдаг байна. Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМЫН ДӨРВӨН САЙД МАН-ЫН …
-
18 September
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх болоод иргэдийн амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын төвийн дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Аливаа хот улсынхаа болоод хотынхоо түүх соёлыг илэрхийлсэн, өвийг хадгалсан төвтэй байдаг. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойруу …
-
18 September
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна
Явган хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс НЗХГ-аас явган замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр ”НЗХГ-аас Зайсангийн гудамжны авто зам болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчлээд байна. Тус явган хүний зам өмнө нь 1-1.5 метр өргөнтэй байсныг 4-6 …
-
18 September
А.Баяр:Агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтэц гэсэн гурван тулгамдсан асуудал руугаа төвлөрч ажиллана
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн холбогдох хэлтсийн ажилчид уулзалтад оролцлоо. Тэд нийслэлд болон дүүргийнхээ хэмжээнд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн саналаа дэвшүүлж, шаардлагатай төсвийг …
-
18 September
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
Өнөөдөр “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан. Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт …
-
18 September
А.Амартүвшин:Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулдаг
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг …
-
18 September
Эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр”гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-24-нд Байгалийн түүхийн музейд гарах гэж байна. 18 эмэгтэй гэрэл зурагчны 90 бүтээлд олон төрөл зүйлийн шувуудаас гадна амьтад ч багтжээ. “ЖИМ” нь амьдралын ул мөрийг, “ЖИГҮҮР” нь эрх чөлөөт жигүүртнийг илэрхийлсэн бөгөөд бүтээлүүдийн агуулга, дүрслэл …
-
18 September
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум боллоо
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форумыг энэ сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. 2010 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус форумаар хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжил дэвшил, …
-
17 September
“Халзан бүрэгтэйн” ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралдлаа. Хамтарсан хуралдаанаар “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар Улсын Их Хурлаас энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох асуудлыг тусгасан байна. Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын …
-
17 September
А.Амартүвшин:Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш, хагас коксон түлшийг хамтад нь борлуулна
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь …
-
17 September
Нийслэлийн хэмжээнд 332 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг …
-
17 September
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг …
-
17 September
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт …
-
17 September
Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон юм. ОУХМ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл