Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна. Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна. Тус компани “Атрын -4” …
Мэдээ мэдээлэл
September, 2025
-
8 September
Гэмт хэрэгтнүүд цагдааг “буруутгах” болжээ
Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үүрэг бол гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлүүлэх, таслан зогсоох, мөрдөж илрүүлэх, ингэхдээ шаардлагатай бол тусгай хэрэгсэл, зэвсэг техник ашиглан хүч хэрэглэн гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй, бас эрхтэй. Орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал өндөр байдаг. Хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаа нарын хувьд өдөр тутамдаа хүн хоорондын маргаан, бэлчээр булаалдах явдал, архи …
-
8 September
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна. Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж …
-
8 September
Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна
НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас …
-
8 September
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн …
-
8 September
“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно
Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс …
-
8 September
Дугуйт цанын Азийн цомоос А.Хүслэн хүрэл медаль хүртлээ
Казахстан улсын Астана хотод дугуйт цанын Азийн цомын тэмцээн есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд болсон бөгөөд есөн орны нийт 162 (эрэгтэй 112, эмэгтэй 50) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас таван тамирчин уралдахад эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тус уралдааны эхний гарааг тэргүүлж, “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. …
-
5 September
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээг УИХ-ын даргад дэвшүүлж, ардчилсан хөгжлийн …
-
3 September
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон улс дахь соёлын элч төлөөлөгч болсныг албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг, хамтарсан продюсер Э.Санчирболд, Э.Баясал болон “Монгол …
-
3 September
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, Моринсувд, Нутгийн буян, Монкон болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарлаа. Эдгээр таван компани 5000 орчим айлын орон сууц барина. Тодруулбал, Багц 3.1 …
-
3 September
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм …
-
2 September
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга нар, УОК-ын холбогдох мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл …
-
2 September
Улсын төсөв: Нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад НӨАТ-ын 5 хувийг буцаан олгоно
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийв. Тэрбээр, 2026 оны төсвийг анх удаа иргэдийн оролцоотой боловсрууллаа. Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталсан. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл юм. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан …
-
2 September
Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит “U-15 sumo cup 2025” тэмцээн болно
МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 насны улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-ны өдөр зохиогдох гэж байна. Дөрөв дэх удаагийн тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Япон улсын “Asahigaoka” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах юм байна. Нэрэмжит тэмцээний эзэн Б.Ганболд нь мэргэжлийн сүмод маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэн барилдаж байв. Тэрбээр …
-
1 September
Иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа
УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд өнөөдөр /2025.09.01/-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа. Ингэснээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл